Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

iPhone-ы Тухай - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
iPhone-ы Тухай
poster

2007 оны 1-р сард, Стив Жоб анх удаагаа Apple iPhone-ийг нийтэд танилцуулжээ. Түүний гарт зєвхєн дэлгэц л харагдаж байсан ба, тэрхүү гайхалтай дэлгэц гялалзаж байсан ч тэгш єнцєгт хэлбэртэй тэр утас уйтгартай тєрхтэй байлаа. Тэгээд, Жоб дэлгэцэд хүрлээ. Гэнэт, тэрхүү євєрмєц тэгш єнцєгт янз бүрийн боломжит гадаргуу болон хувирав. Тэр дэлгэцэд хуруугаараа хүрч, зүүнээс баруун тийш гулсуулж байв. Түүний хуруу ийш тийш хєдлєхєд сум бас даган хєдєлнє.

Энэ утсыг бусад утас шиг нээнэ гэсэн ойлголт байхгүй. Зарим хүмүүст, энэхүү дэлгэц болон хүний хурууны харилцаа болон iPhone-ий байдал тєлєв нь юу юунаас илүү гайхалтай зүйл байв. Гайхалтай тансаг... Зарим талаараа iPhone нь гар утаснаас илүүтэйгээр компьютертай тєстэй болсон байна. Гар утас шиг дуудлага хүлээн авч, мэссэж бичдэг ч, интернэт рүү орж кино үзэх, хєгжим сонсох, вэб сайт руу орох, имэйл бичих, хүлээн авах гээд бүгдийг хийж болно. Түүнчлэн камераараа фото зураг авдаг ч, компьютераас бас зураг татаж авна. Энэ бүгдийг iPhone-ий єєрийнх нь програм хангамжийг ашиглан хийж болно. GPS-д заавал холбогдохгүйгээр газрын зураг харж, Google Map-д холбогдох боломжтой. Ер нь ч бизнесийн эргэн тойронд байж болох бүхий л зүйлийг энэхүү гайхалтай iPhone-ээр хийх боломжтой байлаа.
Тухайлбал iPhone нь Macintosh OS X үйлдлийн системийн шинэчилсэн хувилбар, түүнчлэн Apple-ийн дэсктоп болон ноүтбүүк, бусад бүх ap¬plication програмуудтай харилцаа тогтоон ажиллах чадалтай юм. iPhone-ий дэлгэцэд програм тус бүрийн icon буюу дүрс зураг харагддаг. Түүнчлэн системийн хамгаалалттай бєгєєд зайгаар ажилладаг юм.

Гэхдээ кэйборд, мауз зэргийг ашиглахгүйгээр виртуаль товчлууруудаар iPhone-ийг удирдах бєгєєд дэлгэцэд энэ бүгд харагдах юм. Гэхдээ iPhone-ий touch-screen /хуруугаа хүрч удирддаг дэлгэц/ нь одоогийн гадуур байгаа дэлгэцүүдээс бага зэрэг ялгаатай. PDA эсвэл Nintendo DS-ийн дэлгэцэд хүрэхэд, зориулалтын нарийн үзгийг ашигладаг. Харин iPhone бол шууд хурууныхаа үзүүрээр хүрэхэд л болдог. Түүнчлэн бусад дэлгэцүүдийг бодвол iPhone нь нэг зэрэг олон зүйл дэлгэцэд хүрэхэд зориулсан хамгаалалт байдаг.
iPhone-ий євєрмєц дэлгэц
Иймэрхүү дэлгэцтэй электроникийн бүтээгдэхүүнүүд дэлгэцээ єєр бусад хүний үйлдлээс янз бүрийн аргаар хамгаалдаг. Тэдний ихэнх нь тодорхой байдалд дэлгэцийг єєрчлєхєд дугуйрах мэдрэгчийг ашигладаг. iPhone-ий дэлгэцэд хүрмэгц цахилгаан гүйдлийн хувьд єєрчлєлт ордог. Харин бусад дэлгэцийн хувьд долгионы хэлбэлзлийн дор ойлт єгч єєрчлєгддєг. Энэ бүгд дууны давтамж эсвэл ойролцоох infrare-ийн гэрэлд ч ажиллаж чадна. Түүнчлэн цєєн хэдэн системүүд нь хуруу дэлгэцэд хүрэхэд үүсэх чичиргээний байдал, болон гэрэл сүүдэрт хэрхэн єєрчлєгдєх зэргийг ашигладаг. Гол санаа нь нилээн энгийн. Аль нэг командыг єгєхийн тулд хуруугаараа эсвэл үзгээрээ дэлгэцэн дээр дардаг. Гэтэл дарах бүрт тухайн тєхєєрємжид /iPhone болон бусад хэрэгслүүдийг ярьж байгаа билээ/ єєрчлєлт ордог. Єєрєєр хэлбэл дарах бүрт цахилгаан гүйдэл, эсвэл дуу авианы давтамж зэрэгт хэлбэлзэл үүснэ гэсэн үг. Тэгэхээр дэлгэц бол гэрлийн хэлбэлзэл болон дуу авианы давтамжийн дагуу л ажиллана гэсэн үг. Нэг ёсондоо таны хурууны үйлдэл тэнд байгаа єчнєєн давтамжаас заримыг нь ойлгож, заримыг нь хаадаг.

Capacitive touch-screen гэдэг бол capacitive материалаар хийгдсэн давхарга юм. Дэлгэц олон давхаргаас бүрддэгийн нэг нь энэ. Энэ нь цахилгаан цэнэгийг барьдаг бєгєєд дэлгэцэд хуруугаараа хүрэхэд яг тэр хүрч байгаа цэг дээрх цэнэг буюу дулаан єєрчлєгддєг. Харин Resistive дэлгэцийн тухайд, хуруугаараа хүрэх нь дулаан дамжуулж байгаа хэрэг бас мєн бєгєєд түүнийг нь тойргийн давхаргууд эсэргүүцдэг. Єєрєєр хэлбэл тойргийн эсэргүүцэх чанар єєрчлєгддєг. iPhone-дэлгэцэд хүрэхэд тойрог маягтай хүрээ үүсдэг. Ер нь ямар ч нимгэн дэлгэцэд, компьютерийн LCD дэлгэц ч байсан болно, хуруугаараа нэг дараад үзээрэй. Тойрог хэлбэр үүснэ. Ихэнх тохиолдолд ийм дэлгэцэд нэг удаад хэд хэдэн удаа дараалан хүрч болдоггүй. Хэрвээ ингэвэл алдаатай эмх замбараагүй үр дүн гарч, систем нь гацах магадлалтай. Гэтэл зарим дэлгэцэд энэ хамаагүй байдаг. Тийм дэлгэцүүд бүх хүрэлтийг мэдэрч, үйлдлийг гүйцэтгэж чаддаг ч тэдний програм хангамж нь даралт бүрийн байрлалыг тооцоолж чаддаггүй байх нь элбэг. Тэдгээр нь дараах учир шалтгаануудтай.

* Олон системүүд хурууны хүрэлтийг тэнхлэг дагуу тогтоодог.
* Зарим дэлгэцүүд хуваарилалтын єргєн системд найдаж тогтоодог.
* Зарим системүүд нь шулуун шугамуудаа эхэлж тогтоосноор хэмжээсээ авдаг.

Та дэлгэцэд хүрэхэд та шинэ basline-ийг үүсгэдэг. Дараа нь шууд нэмж єєр газар хүрэхэд дахиж үүссэн basline-ийг ашиглаж хэмжигдхүүнээ авах жишээтэй. Улмаар шинээр үүссэн baseline-ууд нь хоорондоо тєєрєлдєх болно. Эдгээр учир шалтгаануудаас болоод дэлгэцэд олон удаа дараалан хүрэхэд систем тєєрєлдєн ажиллаж чадахгүйд хүрдэг. Гэтэл дэлгэцэд нэг зэрэг олон удаа дарахад multi-touch хэмээх хэрэглэгчийн интер олон элементүүдийг багтааж єгснєєрєє Apple-ийн iPhone үнэхээр єєр болжээ.

Жишээ нь, вэб хуудас үзэж байгаад томруулахыг хүсвэл хуруунуудаараа хийнэ, жижигрүүлэхийг хүсвэл мєн адил эрхий хуруу болон бусад аль нэг хуруугаараа зэрэг даран байж хийнэ. Яалт ч үгүй хоёр газар дарагдаж байгаа биз. Тиймээс iPhone-ий дэлгэц бол хоёр цэгт хоёуланд нь хариу үйлдэл хийх хүчин чадалтай. Тэдгээрийн шилжилтийг ч бас нэг зэрэг гүйцэтгэх чадвартай юм.
Multi-touch систем гэж юу гэсэн үг вэ
iPhone нь шинэ зохион байгуулалт бүхий технологийг ашигласан нь олон хуруугаараа удирдах командууд юм. Дэлгэц нь дээр єгүүлсэн capacitive материалаар хийгдсэн давхаргыг агуулдаг, бусад дэлгэцүүд ч ийм материал бүхий давхаргыг агуулдаг л даа. Гэхдээ iPhone-ийх координатын системийн дагуу зохион байгуулагдсан байдаг. Хуруугаар хүрэхэд тойрог үүсдэг гэж дээр тайлбарласан. Цэгүүдээс бүрдсэн торлог байх бєгєєд хэрвээ хуруугаараа дэлгэцэд хүрээд тойрог үүссэн бол тэр тойрог нь цаанаа єчнєєн цэгийг хамарсан байгаа нь мэдээж. Тэр хамрагдсан бүх цэгүүдэд єєрчлєлт үүсдэг байна. Єєрєєр хэлбэл, дэлгэцэд хүрэх тоолонд тэр хүрсэн хэсгийг торлогт байх цэг бүр єєрийн сигналыг үүсгэдэг. Тэгээд тэр сигналаа iPhone-ий процессор уу дамжуулдаг байна. Хэрвээ дулаан дамжуулдаггүй бээлий эсвэл зориулалтын үзэг ашиглахад энэ нь ажиллахгүй, зєвхєн хурууны үзүүрээр хүрэхэд л ажилладаг нь түүний дээр хэлсэн capacitive материалын үр дүн юм. Тэгэхээр iPhone-ий хувьд mutual capacitance болон self ca¬pacitance гэсэн хоёр аргаар даралтыг илрүүлдэг. mutual capacitance нь 2 янзын давхаргатай юм. Нэг нь driv¬ing /удирдах/ шугамууд, нєгєє нь sensing /мэдрэх/ шугамууд. Харин self capacitance нь тусгай электрод бүхий нэг л давхарга байдаг.

Байрлалын мэдээллийг хєрвүүлэх
iPhone-ий процессор болон програм хангамж нь дэлгэцээс ирсэн ямарваа нэгэн мэдээллийг шууд хєрвүүлэх гол тєв юм. Ca¬pacitive материал нь iPhone-ий процессор руу тухайн мэдээлэл буюу хуруугаараа хүрсэн мэдээллийг ямар ч боловсруулалт байхгүй тэр чигээр нь илгээдэг. Процессор нь iPhone-ий санах ойд байгаа програм хангамжийг ашиглан боловсруулагдаагүй эхний мэдээллийг ямар команд гүйцэтгэж, юу хийх гээд байгааг нь хєрвүүлдэг. Энд дараах үйлдлүүд хийгдэнэ.

* Touch-screen буюу мэдрэмтгий дэлгэцээс ирэх сигналууд нь цахилгаан даралт болон процесс руу очдог.
* Процессор нь програмыг ашиглан ирсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, дараах зүйлсүүдийг тодорхойлдог. Үүнд, дэлгэцэд дарагдсан хэсэг талбайны байрлал, дүрс, хэмжээ багтана.

Хэрвээ шаардлагатай бол, процессор нь группт хуваан даралт бүрийг эмхэлж цэгцэлдэг. Хэрвээ хуруугаа зєєх буюу дэлгэцэн дээр гулсуулбал, процессор нь таны хүрсэн эхлэх цэг болон тєгсгєлийн цэг хоорондын харьцаа, єєрчлєлтийг тооцоолдог.

Єєрєєр хэлбэл процессор нь үйл хєдлєлийг хєрвүүлэх програмыг ашиглан таны хийсэн үйлдлийг тодорхойлдог. Дэлгэцэд хүрэхэд таны сонгосон аль нэгэн ap¬plication програм ажиллах нь мэдээж. Процессор нь таны даалгаврыг програм руу дамжуулдаг. Хэрвээ шаардлагатай бол iPhone-ий дэлгэц болон бусад техник хангамж руу командуудыг илгээдэг. Хэрвээ анх хуруугаараа хүрсэн мэдээлэл /ямар ч боловсруулагдаагүй/ нь єєрєє ямар ч команд болон үйлдэлтэй хамаагүй, хослон ажиллахааргүй байвал гадны санамсаргүй даралт, хүрэлт гээд үл тоодог.

Сэтгэгдэлүүд: 3
3 | ganaaa <<< бичсэн | 2010-03-11 | 7:44 PM Сэтгэгдэлтэй хуудас |
bayarlalaa amjilt xvsee biggrin biggrin
+ (0) -
Аватар байхгүй
2 | Kamats <<< бичсэн | 2010-03-11 | 12:34 PM Сэтгэгдэлтэй хуудас |
bi harin uidaj bna shu!yaag iim 2G iphone zarna shu!delgets ni hagarchihsan kkk yahav yariad ugnuu all!sonirhson hun tsogoo_614@yahoo.com-r holbogdooroi
+ (0) -
1 | TOOLS <<< бичсэн | 2010-03-10 | 7:45 PM Сэтгэгдэлтэй хуудас |
odoo boltol bi iponoosoo uydaagyil bna goe sh dee
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !