Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Францын нэрт одууд болох Софи Марсо болон Кристофер Ламберт монголд ирнэ - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 10
Зочид 10
Хэрэглэгчид 0
Францын нэрт одууд болох Софи Марсо болон Кристофер Ламберт монголд ирнэ
poster

Энэхүү кино наадам нь Монгол улсад 2010 оны 3 дугаар сарын 25-30-ны хооронд Тэнгис кино театрт зохион байгуулагдах бөгөөд энэ оны 3 дугаар сарын 9-ны өдөр "Асрагч эр” франц киногоор нээлтийн үйл ажиллагаа эхлэнэ. Тус киноны гол дүрд тоглосон францын алдарт жүжигчин Софи Марсо болон Кристофер Ламберт нар тус нээлтийн ажиллагаанд оролцоно.  Нээлтийн арга хэмжээнд зориулсан хэвлэлийн бага хурал болон Үдэшлэгийг Iloft function house-д, Sound of Mongolia, Тэнгис кинотеатр, Франц хэлтэн элчин сайдын яамдууд хамтран зохион байгуулж байгаа юм.

Тус наадамд Монгол дахь Канад, Франц, Швейцарь, Унгар болон Вьетнам элчин сайдын яамдууд өөрсдийн орны кинонуудаар оролцоно.

Та бүхэнд алдарт жүжигчин Софи Марсо (Sophie Marceau)-гийн намтрыг танилцуулж байна.

Софи Марсо (Sophie Marceau) – багын нэр нь Софи Мопю (Sophie Maupu) – 1966 оны 11 сарын 17нд Парисаас холгүй Жантильи хэмээх жижиг хотод төрсөн. Аав нь хүнд даацын ачааны тэрэгний жолооч, ээж нь худалдагч байв.

Кино урлагт Софи санаандгүй хөл тавьсан гэдэг. Клод Пиното шинэ кинондоо өсвөр насныханыг шалгаруулж байгаа тухай нэг найзаасаа сонсоод найздаа хань болон пробонд хамт очсон 14 настай охин хэдэн мянган хүүхдийн дотроос шилэгдсэн нь санаандгүй явдал байв.

"Бум” (1980) (Үдэшлэг) кинонд ингэж тоглосноор хормын дотор од болов. Мэдээж хэрэг "Бум 2″ (1982) гарч Софи "Шилдэг дюбет” номинациар "Сезар” хүртлээ. Энэ үед тэрээр Францийн "Gaumont” (Гомон) кинокомпанитай олон саяын гэрээ байгуулав. Удалгүй бяцхан охин Польшийн найруулагч Анжей Жулавскийд ухаангүй дурлаж ажил хийхтэй манатай болсон тул гэрээгээ цуцлахад хүрэв. Үүнд нь дургүйцсэн Гомон галзуу солиотой мэт аашилсан түүнийг тогтворгүй байлаа гэж буруутган сая франкийн торгууль нэхлээ. Гэрээнээс чухал зүйлд татагдсан охин айхтар тээнэглэлзэлгүй олсон хэдээ цуглуулан бүгдийг нь өгөөд сураггүй болов. Парис дахь байрных нь утас хариулахаа байжээ. Найз нар нь түүнийг эрж хайн цөхрөнгөө барав. "Солиорчээ” хэмээн ажлынхан нь шагширцгааж байлаа. Харин түүний өвчний онош нь "галзуу дурлал” гэдгийг Софи л ганцаараа мэднэ. Эмчилж анагаах цорын ганц "эмч” нь Анжей Жулавский байв.

"Мэдээж бусдад өр зээл тавихад хүрсэн” гэж тэрээр ярьдаг. "Надад тийм их мөнгө байгаагүй. Тэд намайг Жулавскийн "Солиотой дурлал” кинонд оролцуулахгүйн тулд бүхнийг хийж байлаа. Үүнийг нь яс үндэсээр ялгаварлаагүй гэх юм бол хүчирхийлэл л гэх байх. Би Гомонд харьяалагддаг (гэрээтэй) жүжигчин учраас тэдний үгийг дуулгавартай дагадаг хүүхэлдэй мэт байлаа. Үнэхээр тэсэхийн аргагүй зовлон. Би толгойгоо ганзагалан Елесейн талбайд очлоо. Яах  гэж ирсэнээ ч мэдэхгүй байв. Хатуу гэрээг дураараа цуцалсан гээд тэд намайг шоронд хийнэ дээ гэхээс өөр зүйл бодогдохгүй байлаа.”

13 жилийн дотор залуу бүсгүй 17 кинонд төрөл бүрийн дүрүүд бүтээжээ. Депардьетэй хамтран Морис Пьялын "Цагдаагийн газар”-т ч тоглож үзэв. Үүгээр зогсохгүй Анжей Жулавскийтай "Шальной любви”, "Миний шөнүүд таны өдрүүдээс илүү”,  ”Цэнхэр нот” гэхчлэн тоглоод амжсан байна.

Үүнээс хойш эх орондоо алдартай, хүндтэй жүжигчин боллоо.  Гэхдээ дэлхийн дахинаа од болон гялалзах болоогүй байсан үе. "Хатан зүрх” кинонд анх удаа англиар ярилаа. Элизабет гүнжийн дүрийг яагаад Софи Марсод өгсөн тухай Мель Гибсоноос асуухад "Сайхан, франц, сайн жүжигчин бүсгүй” гэж хариулжээ. Түүнийхээр бол эдгээр үзүүлэлтийн дор хаяж хоёрыг нь хангасан жүжигчинд гүнжийн дүр таарах байсан гэдэг. Софигийн зургийг нэг бус удаа авч байсан Беттина Реймс түүнийг "хамгийн хөөрхөн, мэдрэмж сайтай залуу жүжигчин” гэж онцолжээ. Софи францын кино урлагийг ширүүн шүүмжлэгчдийн нэг байв. Тэрээр дэлхийг байлдан дагуулж байгаа америк кинонуудтай ижил бүтээлүүд Францад олон байгаа ч найруулагч нарыгаа шинэ санаа бодож олдоггүй хүмүүс гэж шүүмжилж үзсэн удаатай.

Холливудад түүний бие төлөөлөгч бий ч Лос Анжелес руу нүүж холливудын системээр тоглохыг тэмүүлдэггүй хачин нэгэн.

1995 оны хавар анхны киногоо найруулжээ. Үйл явдал нь 8 минут үргэлжлээд дуусдаг "Урвуулсан гэгээ” нэртэй энэ киноныхоо зохиолыг "Хатан зүрх”-ийн зураг авалтын үеэр бичсэн гэдэг. 1995 онд мөн  Антонионигийн "Үүлэн цаагуур”-т тоглоод байтал тэр оны 7-р сарын 24-нд хүүтэй боллоо. Үүний өмнөхөн бие давхар Софи харц булаасан улаан даашинзаар Каннын наадмыг гоёжээ.

Софи байгальд дуртай учир хотын зах руу нүүв. Байгаль орчинг хамгаалагчидтай бүх талаар хамтран ажиллахыг эрмэлздэг нь түүний сонирхолын нэг хэсэг. Анна Каренины дүрийг Софи гайхалтай амилуулсан гэдгийг хэн хүнгүй мэднэ. Түүний сүүлийн ажлуудын нэг нь Жеймс Бондын тухай 19 ангит гэдгийг ч сайн мэдэх байх. Тэрээр кино зураг авалтын завсараар зар сурталчилгаанд тоглож олон брэндийн нүүр царай болж байв. Харин зураг авалтын дараагаар шуугиантай үдэшлэгээс зугатан гэртээ шигдэх юм уу хөдөө яваад өгдөг нь сонин.

1985 онд Софи өөрийнхөө анхны бөгөөд сүүлийн Certitude цомгоо гаргасан нь  шүтэн бишрэгчдийнх нь цуглуулгад сайхан нэмэр болсон нь гарцаагүй. Гүйлгээ муутай дууны цомог болсон ч сонирхсон хүний тоо хэдэн саяар яригдаж байв.

Хувийн амьдрал

Өөрөөсөө 24 насаар ах польшийн кино найруулагч Анжей Жулавскийтэй гэрлэж 1995 онд Винсент хүүгээ төрүүлэв. 17 жилийн дараа нөхрөөсөө салан америкийн продюсер Жим Лемпитэй гэрлэжээ. Тэд "Хатан зүрх” хавьцаа анх танилцаад нууцаар уулзаж байсан гэнэ. 2002 оны 6 сарын 3-нд шинэ нөхөртөө Жюльет охинийг нь гаргаж өгөв.

1996 онд үзэж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай "Худалч” нэртэй ном бичиж хэвлүүлсэн нь муугүй зарагдав. Энэ номондоо хайр сэтгэлийнхээ нандин нууцуудыг анх дэлгэсэн гэдэг. Номын нэгэн хуудсыг цухас сөхвөл "Эрт эхэлсэн бэлгийн амьдрал минь уур цухалтай, эмзэг нэгэн болгожээ. Хайр дурлал бүрээ гуниг харууслаар үдсэн болоод л тэр байлгүй. Анжей л надад амар амгалан, аз жаргал, хамгийн сайхан дүрүүдийг бэлэглэж, эх хүн байхын гайхамшигийг мэдрүүлжээ” гэсэн байна.

Одоогоор Софи Марсо киноны зэрэгцээ театрт тоглон, хайртай яруу найрагчдийнхаа хөргийг зурах зэргээр идэвхитэйгээр аж төрсөөр байна. 2003 оны 6 сарын 20нд Москвагийн олон улсын кино наадмын 25 жилийн ойд уригдан ирж "Дэлхийн  кино урлагийн хөгжилд гайхалтай хувь нэмэр оруулсан” хэмээн Японы найруулагч Кането Синдог шагнаад буцжээ.

-

Хэлэх дуртай үг:

- "Зөвхөн өөрийнхөө төлөө амьдарч байгаа бол жинхэнэ амгаланг олохгүй гэж боддог”.

- "Миний амьдралд 4 улирал, нар, борооны ритм зайлшгүй хэрэгтэй. Хотод өдөр шөнийг ялгахад бэрх”.

- "Жүжиглэх урлаг бол сайн эмчилгээ л гэсэн үг. Өөрөө шаналахын оронд таны өмнөөс хэн нэг нь шаналж байгаа мэт”.

Софи Марсогийн хариултууд

Зан чанар – Өөртөө итгэлгүй. Толгойд хэт их зүйл эргэлдээд зөв шийд гаргахад саад хийгээд байдаг.

Хүсэл – Сайхнаараа хөгшрөх. 50 хүрсэн ч 33-тай мэт өөртөө сэтгэл хангалуун байх

Харамсал  - Бяцхан Венсантайгаа хамт усан санд сэлэх цаггүй болсон. Усан сан хол санагдах болжээ.

Шүтлэг – Бурхан итгэдэг үү гэж үү? Энэ бол нууц!

Инээдтэй зүйл – Эрчүүд. Тэдний хошигнол ба тэд хэрхэн өөрсдийгөө инээдтэй байдалд оруулдаг нь…

Хамгийн чухал нь… – Суралцах, ертөнц хязгаартай гэж бодолгүй амьдралын замаа харах.

Эгдүүцэл – Бүдүүлэг байдал


Сэтгэгдэлүүд: 2
2 | sadness <<< бичсэн | 2010-03-09 | 7:08 PM Сэтгэгдэлтэй хуудас |
зиак ёстой сонсоогүй мэдээ бх чинь surprised surprised
+ (0) -
1 | TOOLS <<< бичсэн | 2010-03-09 | 5:43 PM Сэтгэгдэлтэй хуудас |
lol geed kino geed bas bus 33 kinog n mednee goe egch sh dee
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !