Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Эссэ гэж юу вэ? - Хичээл - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Эссэ гэж юу вэ?
poster

Эссэ хэрхэн бичих вэ?Эссэ гэдэг харь хэлний үг болоод ч тэр үү, эссэ бичнэ гэдэг бидэнд нэлээд хэцүү даалгавар байдаг билээ. Тэгвэл чамд эссэ бичихийн энгийн нууцыг нээе. Энэхүү бяцхан нууцыг судлан мэдээд, өөрийн гарт оруулсан байхад чиний хувьд санаагаа олох, дэлгэрүүлэн бичих, төгсгөл хийх гээд эссэтэй холбоотой, тархи гашилгасан олон асуудлууд үгүй болж, ямар ч сэдвийн дагуу цэгцтэй, ойлгомжтой, сайн эссэг бичихэд хагас цаг л хангалттай байх болно. Эссэ гэж юу вэ?Эссэ гэдгийн утга учрыг сайтар ойлгоогүй тохиолдолд эссэ бичихийн тухай санахын ч хэрэггүй биз ээ. Үүнийг ойлгохын тулд эхлээд нь хүн төрөлхтний нийгэмшин амьдрах болсны цаад шалтгаан тийш анхаарлаа хандуулъя. Нийгмээрээр амьдрах нь юугаараа давуутай вэ?Олуулаа байхын гол давуу тал нь бие биетэйгээ мэдээлэл солилцсны дүнд бүгдээрээ хөгжиж байдагт оршдог байна. Тэгэхээр ийнхүү мэдээлэл солилцохын тулд, мөн өөрийгөө бусдад илэрхийлэх, өөрийн үзэл бодлыг ойлгуулахын тулд хэл яриа бий болсон билээ. Харин бидний авч үзэж буй үндсэн асуудал болох эссэг агуулдаг бичгийн хэлний хувьд бол харьцангуй сүүлд үүссэн боловч бас л хүмүүсийн харилцааны хэлбэр юм. Товчхондоо эссэ бол "Хүн хүндээ өөрийн үзэл бодол болон сэтгэлийн хөдлөлөө илэрхийлэхэд зориулагдсан бичгийн хэлний нэгэн хэлбэр юм." Бидний өдөр тутмын амьдралд тааралдаж байдаг бусад бичгийн хэлнүүд буюу лекц, сонингийн мэдээ зэргээс ялгарах онцлог нь гэвэл эссэ бол чиний өөрийн үзэл бодлыг илэрхийлэх боломж гэдэг утгаараа илүү ойр дөхөм давуу талтай байдаг. Өөрөөр хэлбэл, эссэ бол бидний уур хүрэм дайсан байх зүйл биш харин ч бидний хамгийн ойрын анд нөхөр болох учиртай юм.
Эссэ гэж юу вэ? Эссэ бол эх зохиох , найруулан бичихийн дээд эрэмбийн эрдэм бөгөөд том санааг товч бичихийн сургууль болно. Эх бүхэн эссэ болохгүй. Харин эссэ бол эхийн онцгой төрөл мөн. Эсээг "би" төвт биеэс санаа бодлоо дурсан санах , эргэцүүлэн тунгаах , шүүн дүгнэх, магадлан батлах арга хэлбэрээр биядэг, гүехэн биш гүнзгий санааг олон биш цөөн үгээр оноч цэцтэй үг , өгүүлбэрээр илэрхийлдэг задгай зохиомжтой , чөлөөт бичлэгтэй бичиг зохиолын онцгой нэгэн төрөл мөн. Франц хэлнээс гаралтай "essee" гэх үг нь"хэлний туршлага, оролдлого, найруулал , тойм, таталбар" гэх мэт олон утгатай үг бөгөөд анх 15-р зууны үед Францын зохиолч Мишель де Монтень "эсээ" хэмээх бичил зохиолын төрлийг үүсгэн бичиж, утга зохиолд нэгэн өвөрмөц шинэ төрлийг буй болгосон гэж үздэг. Тэр цагаас хойш эсээ улс үндэстэн бүрийн их утга зохиол, сэтгүүл зүйд амжилттай өрнөн дэлгэрсэн байна. Монгол хэлний үгийн санд "эссэ" гэх үг шинэ тутам орж ирж , эсээг Монголын уран зохиолд уг чанараар нь анхлан хөгжүүлсэн хүн бол хөдөлмөрийн баатар , төрийн шагналт зохиолч Л.Түдэв бөгөөд тэрээр 1980-аад оны дунд үеэс ихэвчлэн шинжлэх ухааны танин мэдүүлэх агуулгатай эссэ нийтлэлүүдийг бичиж уншигчдын сонирхол хүслийг татах болсон юм. Уран зохиол, сонин сэтгүүл, гүн ухаан, шинжлэх ухааны дөрвөл төрөл болох Эсээг уран нийтлэлийн хийгээд уран зохиолын амьд дүрслэг, товч оновчтой , яруу сонсголонт хэл найруулгаар ,гүн ухааны бодрол бясалгал, бодол эргэцүүлэмж оруулж , судалгаа шинжилгээний дүгнэлт таамаглал дэвшүүлэн , төрөл бүрийн сэдвээр баримт, уран сайхныг шүтэлцүүлж бичдэг онцлогтой. Эссэ бол тийм хялбар , өнгөц гүехэн бичлэг биш, бас туйлын төгс төгөлдөр үнэнийг нотолсон "зохиол" ч биш. Эссэ нь зөвхөн хувь хүний үзэл бодол , чөлөөт сэтгэлгээг илэрхийлдэг, өөрийн байр суурийг илтгэн харуулдаг бие даасан , олон ургальч чөлөөт бичлэг юм. Эсээг зохион бичлэгтэй адилтгаж үзэх, эсвэл эрс ялгаатай гэж үзэхийн аль аль нь өрөөсгөл. Хэдийгээр эссэ зохион бичлэг 2 нь бичлэгийн богино төрөл , чөлөөт сэтгэлгээний бичвэрийн хувьд адил боловч утга санааны агууламж, мэдлэг , мэдээлэл , ухагдахууныг илтгэх чадавх, хэлний ур дүрслэл , найруулгын өнгө аяс , бичвэрийн бүтэц зохиомж , уншигчдад нөлөөлөх ач холбогдлоороо эсээ нь зохион бичлэгээс давуу талтай. Эссэ бичлэгт зохиогчийн бодрол бясалгал,бодол эргэцүүлэл, сэрэл мэдрэхүй, эмзэглэл, баяр гуниг, бас омогшил ер хүмүүний сэтгэлийн түмэн өнгө, ухааны мянган утга илрэх ба ялангуяа гүн ухааны эсээг нэг удаа биш хоёр удаа , бүр олон удаа тэгэхдээ зохиогчтой адил уншигч мөн тэгэж гүнзгий сэтгэж ,гүн ухан бодож, эргэцүүлж байж учир ухааныг нь зөв олж ухааран унших ёстой. Эсээг бичигчээс эх хэлний мэдлэг чадвар ,сэтгэн бодох , урнаар дүрслэн өүүлэхийн авъяас билэг ,тал бүрийн ерөнхий мэдлэг ,сэтгэлгээний өргөн цар хүрээг шаардана. Иймд эссэ бичигч нь тухайн сэдвийн талаар гүнзгий мэдлэгтэй, мэдлэгийн ерөнхий төвшин өргөнтэй, баримтыг уран сайхнаар буйлуулах уран сайхны сэтгэлгээтэй, логик бодомж, хийсвэрлэн сэтгэх , зохион бодох, нэгтгэн дүгнэх чадвартай, эх хэлний гийн баялаг арвин, найруулан бичих дадлага сурцтай байх хэрэгтэй. Хүн сайн мэддэг зүйлээ сайн бичдэг. Сайн эссэ бичихийн тулд сайн мэдэх эсвэл сонирхсон зүйлийнхээ тухай өөрийн үзэл бодлыг жишээ баримттай, үнэн магадтай, үнэлэлт дүгнэлттэй , энгийн ойлгомжтой,уран дүрслэг хэлээр бичихийг эрмэлзэх хэрэгтэй. Тухайн сэдвээр мэдээлэл баримт их цуглуулж,түүндээ сонголт хийж, сайтар боловсруулан бичсэн байх шаардлагатай. Эссэ уншиж сурах,эсвэл бичиж сурах нь эх хэлээ сайн эзэмшин сурахын оньс, бас бусад эрдэмд суралцахын түлхүүр болно. Эссэ бичих эрдмийг зөвхөн хэлбичгийн хичээлээр хязгаарлаж болохгүй,бүх хичээлээр эссэ бичих хэрэгтэй. Төрөл бүрийн шинжлэх ухааны хэлэнд суралцах эрдмийн хэл бол эссэ мөн.
Сэтгэгдэлүүд: 4
4 | Boldko <<< бичсэн | 2010-06-17 | 0:14 AM Сэтгэгдэлтэй хуудас |
Oyutan hund heregtei ym bn
+ (0) -
3 | tegii <<< бичсэн | 2010-04-07 | 8:37 PM Сэтгэгдэлтэй хуудас |
tnx byanbaa ingej hw gaa hiij chadvaa biggrin biggrin
+ (0) -
2 | Wikinoy <<< бичсэн | 2010-01-19 | 4:10 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Heregtei yum bna !
+ (0) -
1 | pisdakaa <<< бичсэн | 2010-01-05 | 5:23 PM Сэтгэгдэлтэй хуудас |
zuv zuv. tofelin shalgalt uguhin tyld yu beldvel zuger talar oryylad ugure
+ (-1) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !