Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Дэлхийн хөлбөмбөгийн аваргууд Монголд - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  12-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Дэлхийн хөлбөмбөгийн аваргууд Монголд
poster


Италийн "АС Милан” клубийн гишүүн Роналдиньо, Ибрахимович, Инзаги тэргүүтэй тоглогчид манай улсад ирэх гэж байгаа /хугацаа одоогоор тодорхойгүй байгаа/. Мэдээж хэрэг энэ үйл явдал манай улсын хувьд онцлох үйл явдал болох юм. Монголын хөлбөмбөг сонирхогчдод энэ мэдээлэл том олз болж байгаа нь гарцаагүй. Монголд төдийгүй Азид ховорхон үзэгддэг түүнтэй гар барьж, гэрэл зураг татуулна гэдэг монголчуудын хувьд ховор тохиох завшаан биз. Дээрх гурван тоглогч хамгийн сүүлд 2002 онд Ази тивд хөл тавьсан. Харин түүнээс хойш нэг ч удаа шар тивээр зочлоогүй юм билээ. Дэлхий болон Европын аварга болсон хөлбөмбөгийн одод Монголд ирэхэд Монголын хөлбөмбөгийн холбоо хэрхэн угтаж авах нь бас л сонин.



Роналдиньо буюу Роналдо де Ассис Морера

Тэрээр 1980 оны гуравдугаар сарын 21-нд Бразилийн Порто Алегре хотод төржээ. 1998 оноос мэргэжлийн хөлбөмбөгийн гараагаа "Гремио” клубт тоглосноор эхэлсэн. Тус клубд гурван жил тоглохдоо 44 тоглолтод оролцож, 21 гоол оруулсан байна. Үүний дараа Пари Сен-Жермений гишүүнээр 55 тоглолтод оролцон, 17 гоол оруулсныхаа дараа буурал тивийг зорьжээ. 2002 онд Бразилийн шигшээ багийн хамтаар дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртсэн тэрээр Европын мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж, 2003 оноос хойш таван жилийн хугацаанд Каталоны "Барселона”-д хүчин зүтгэх болов. "Барса”-д нийт 145 тоглолтод оролцохдоо, 70 гоолоор эсрэг багийнхаа хаалгыг мялаажээ. Түүний дөрөв дэх баг нь мэдээж одоогийн "АС Милан”. 2008 оноос хойш энэ багт хүчин зүтгэж, 20 гоолоор багтаа бэлэг бариад байгаа. Бразилын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн гишүүн. Роналдиньо гэдэг нь Португалиар "бяцхан Роналдо” гэсэн утгатай аж. Тэрээр нутагтаа "Гаучо” хэмээх хочоороо алдаршсан байна. Харин Европт очихдоо Роналдиньо өөрийн нэрээ хэрэглэж, Гаучо гэдгээ гээжээ. Үеийнхэн дундаа хамгийн авьяаслаг тоглогчдын нэг гэгдэх түүнийг чөлөөт цохилтын мастер гэж өргөмжилсөн нь тохиолдлынх биш. Мөн гайхалтай хуурах чадвараараа фэнүүдээ эзэмдэж чадсан тэрээр удахгүй талын Монголд зочлох гэж байна. 2006 онд "Барса”-гийн хамтаар Аваргуудын лиг түрүүлж, 2008 оны Бээжингийн олимпоос хүрэл медалиар энгэрээ мялаасан юм. Тэрээр 2005 онд буурал тивийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртсэн. 2007 онд Испанийн иргэншилтэй болжээ. ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчийн шагнал хүртсэн байсан. Жигүүрийн хамгаалагчийн байрлалд тоглодог.


Златан Ибрахимович

Златан Ибрахимович 1981 оны аравдугаар сарын 3-нд Шведийн Мальмё хотноо төрсөн. Түүний эцэг Босни, эх нь Хорват үндэстэн байжээ. Өөрөөр хэлбэл, Югослав гаралтай цагаачдын удам юм. Ибра Мальмё хотоосоо хөлбөмбөгийн замналаа эхэлж, 2001 онд "Аякс”-т иржээ. Тус клубд өндөр зэрэглэлийн тоглолтод оролцох болж, хөлбөмбөгчнийхөө хувьд асар хурдан өсөн дэвжиж, орчин цагийн хөлбөмбөгийн хурц оддын нэг болох гараагаа тавьсан гэдэг. Голландад гурван улирал өнгөрүүлсэн тэрээр "Эрэдивиз”-ийн хошой аварга, цомын аварга, супер цомын даян аварга болсон юм. Дараа нь Италийн хамгийн агуу багуудын нэг "Ювентус”-т хоёр улирлыг өнгөрүүлсэн. Гэвч баг нь "Моггигэйт”-ийн хэргээр доод дивизонд унаж, тэрээр шинэ орон зайг хайхаас өөр аргагүй болов. Ингээд "Интер”-т хүчин зүтгэснээр Сери А-гийн гурван удаагийн аварга, Италийн цомын хошой аварга болсон юм. 2009 онд тэрээр "Барса”-тай нэгдэж, "Кэмп Ноу”-д албан ёсны ёслол үйлдэхэд 60 мянган гаруй фэн нь цуглажээ. Энэ нь түүний хувьд түүхэн өдөр байлаа. Мөн тус клубийн түүхэнд хамгийн олон хөгжөөн дэмжигч ирсэн үйл явдал болов. "Барса”-д нэгдэж байгаа Ибра бол Европын хамгийн аюултай довтлогчдын нэг бөгөөд ховорхон заяасан авьяаслаг нэгэн гэгдэж байсан юм. Хувийн өндөр ур чадвараас гадна багийн тоглолтод сайн оролцдог нэгэн. Ибра "Барса”-гийн нэрийн өмнөөс 29 тоглолтод оролцож, 16 гоол оруулсан.  Тус клубд нэг жилийг өнгөрүүлсэн тэрээр буцаад Италийг зорилоо. Одоо тэрээр "АС Милан” клубийн түлхүүр тоглогчдын нэг болсон юм. Италид түүнийг "Ибракадабра” хэмээн хочилдог. Гурван ч удаа Шведийн шилдэг тоглогчийн шагналыг хүртсэн. Мөн 2007 онд улсынхаа шилдэг тамирчны шагналыг авч байжээ. Өнгөрсөн онд тэрээр Сери А-гийн шилдэг мэргэн бууч болсон юм.


Филиппо Инзаги

1973 оны наймдугаар сарын 9-нд Италийн Пиасинча хотод төржээ. Бага байхаасаа л хөлбөмбөгийн од тамирчин болохыг хүсч байсан тэрээр 1991 оноос тамирчны гараагаа эхлүүлсэн байна. Дөрвөн жил төрөлх хотынхоо багт тоглож, улмаар түүнээс хойш дөрвөн клубын нүүр үзсэнийхээ дараа алдарт "Ювентус”-тай нэгджээ. Түүнийг энэ клуб олонд таниулсан гэвэл нэг буруудахгүй биз. "Ювентус”-тэй хамт 122 тоглолтод оролцож, 58 гоолыг өрсөлдөгч нарынхаа хаалганд оруулсан байна. Улмаар 2001 оноос хойш өдгөөг хүртэл алдарт "АС Милан”-д үнэнчээр зүтгэсээр ирсэн. Фэнүүд нь түүнийг "Хөгшин зальт үнэг” хэмээн хочилдог. Ингэж нэрлэсэн нь ч учиртай. Тун зальжин, аргатай тоглолт үзүүлдэг тэрээр есөн жилийн хугацаанд эсрэг багийнхаа хаалганд 72 гоол оруулжээ. 1998 оноос хойш тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Италийн хөлбөмбөгийн шигшээ багийн хамт хүчин зүтгэж ирсэн арвин туршлагатай тоглогч юм. Тэрээр "Скай спортс” сонинд өгсөн ярилцлагадаа "Би 45 нас хүртлээ хөлбөмбөгчний замналаар амьдрах болно. Мэдээж энэ хооронд ямар нэгэн хүндэтгэх шалтгаан гарахгүй бол шүү дээ. Харин түүнээс цааш яахыг бурхан л мэдэх байх” хэмээн ярьжээ.


Сэтгэгдэлүүд: 6
6 | sadness <<< бичсэн | 2010-12-10 | 9:40 PM Сэтгэгдэлтэй хуудас |
хэхэ амьдралдаа нэг амьдаар нь харах юмсан biggrin
+ (0) -
5 | seik <<< бичсэн | 2010-12-09 | 0:07 AM Сэтгэгдэлтэй хуудас |
milan hotiin udurlug bolohiin gesen roni-tai neg zurag tatuulchih yumsan
+ (0) -
4 | bmurun <<< бичсэн | 2010-12-08 | 7:05 PM Сэтгэгдэлтэй хуудас |
eoooooe ymar goy yum be
+ (0) -
3 | bayanaa <<< бичсэн | 2010-12-08 | 6:37 PM Сэтгэгдэлтэй хуудас |
tasarchije hezee irehiin boloo nadruu hariu bichcherei tsogtoo
+ (0) -
2 | WINNER <<< бичсэн | 2010-12-08 | 5:42 PM Сэтгэгдэлтэй хуудас |
irne gdg ni unen unen dry
+ (0) -
1 | soul <<< бичсэн | 2010-12-08 | 2:51 PM Сэтгэгдэлтэй хуудас |
yg yunaas bolj irj bgn
smile smile smile smile
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !