Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Дэлхий дээр зөгий уствал 4 жилийн дараа хүн төрөлхтөн мөхнө - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Дэлхий дээр зөгий уствал 4 жилийн дараа хүн төрөлхтөн мөхнө
poster


"Дэлхий дээр зөгий уствал 4 жилийн дараа хүн төрөлхтөн мөхнө” гэж А.Эйнштейн хэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар зөгий бол дэлхий дээр бидний мэдэх амьт биетүүдээс эд эсийн хувирал буюу мутацад ордоггүй цорын ганц амьтан юм. Манай дэлхий дээр болсон аймшигт цөмийн сүйрлийндараагаар энэталаар туршилт судалгаа хийж эхэлсэн байдаг. Түүхийн хуудас сөхвөл 1945 оны Хиросима, Нагасакигийн цөмийн дэлбэрэлтийн дараа тэрхүү хөнөөлт голомтод байсан амьтдаас генийн хувирал болох мутацад ороогүй цорын ганц амьтан нь зөгий болох нь тогтоогдсон байна. Цөмийн голомт дахь зөгий нэг бол үхэж, эсвэл ямар ч хувиралд оролгүй амьд гарч чадаж байжээ.

Японд дэлхийн II дайны өмнө зөгийн аж ахуй тэгтлээ хөгжөөгүй, зөгийн балт бүтээгдэхүүнийг нэг ч их сонирхдоггүй байжээ. Гэвч дайны дараа байдал огт өөр болсон байна. Үүнээс хойшх 60 гаруй жилд Японд зөгий судлал хөгжин, зөгийн сүүнцэр судлах бүхэл бүтэн 6 хүрээлэн байгуулагдан ажиллаж байна. Цөмийн хорт туяаны тун ихтэй газраас зөгий балаа цуглуулахдаа зөгийн баланд шингэсэн ионжсон туяажилтыг амьд биет рүү хэзээ ч дамжуулдаггүй нь тогтоогдсон байна. Энэ бол зөгийний бас нэг гайхамшигт шинж юм.
Зөгий эртнээс хүн төрөлхтөнтэй зэрэгцэн оршсоор ирсэн бөгөөд хүмүүс зөгийг тэжээж, шим тэжээлийг нь хүртсээр ирсэн билээ. Балт зөгий цэцгийн тоос, лав, эрдэс бодисыг нааж цавуудан үүр барьж өндөглөн, ураг төрлөө дагаж олон мянгаараа сүрэглэн бүлээр амьдрагч, нийгэмч шавьж юм. Зөгийн нэг бүлд нэг эх зөгий, хэдэн зуун эр зөгий, хэдэн мянган ажилчин зөгий байдаг ба тус тусдаа ажил үүргийн нарийн зохион байгуулалттай амьдрах тул нэг ч зөгий өөрийн сүргээсээ тасран ганцаараа амьдардаггүй гэнэ.

Зөгийн бүл бүр өөр өөрийн үнэртэй байдаг аж. Тиймээс гадагшаа ниссэн зөгий энэхүү үнэрийн тусламжтайгаар үүрэндээ саадгүй эргэн ирж чаддаг байна. Мөн үүрний гадна харуул зөгийнүүд байх бөгөөд өөр үүрний зөгийг оруулдаггүй, шаардлага гарвал бүр устгаж орхидог гэх.

Эх зөгий:

Дээр дурдсанчлан үүр бүрт ганцхан л эх зөгий байх бөгөөд тэрбээр үүрэндээ байнга байна. Түүний үндсэн үүрэг нь өндөглөх, үр удмаа үргэлжлүүлэх явдал. Өндөглөх ашигтай хугацаа нь 2-3 жил бөгөөд дунджаар 3-5 жил насална.
Тэрбээр гаднах төрхөөрөө бусдаасаа эрс ялгардаг аж. Том биетэй, илүү өнгөлөг тул анхаарал татахуйц. Эх зөгий зөвхөн амьдралынхаа эхний өдрүүдэдхээл авахаар, мөн хожим бүл тасрахдаа л үүрнээсээ гарч нисдэг.
Харин тэрбээр үүрнээсээ гарч ажилчин зөгийн хийдэг ажлыг хэзээ ч хийдэггүй "том амьтан”. Хатгуураараа хүн хатгахгүй, зөвхөн дайсны эсрэг биеэ хамгаалахад л хэрэглэдэг. ЭХ ЗӨГИЙ ЯМАР НЭГ БАЙДЛААР ҮХВЭЛ БҮЛ ТЭР ЧИГЭЭРЭЭ УСТАНА ГЭСЭН ҮГ. Нэг үүрэнд хэзээ ч хоёр эх зөгий байдаггүй. Харин өрх тусгаарлах болвол муудалцалгүй "дагалдагчдаа” аван "өрх тусгаарладаг”. Тэд хоёрдугаар сарын дунд үеэс эхлэн олон зуун өндөг эхэлж гаргана. Ид өндөглөлтийн үедээ өдөрт 1500-3000 хүртэл өндөг гаргана. Энэ үед түүнийг 18-20 залуу ажилчин зөгий байнга сүүнцэрээр тэжээдэг байна. Сүүнцэр гэдэг нь залуу зөгийн хоолойн булчирхай болон зажлуурын хэсгээс ялгаран гардаг цайвар өнгөтэй өтгөрсөн уураг маягийн зүйл байдаг. Түүний өдөрт гаргасан өндөгний жин нь өөрийнх нь биеийн жингээс даруй 2,5 дахин их байдаг.
Эх зөгийг энгийн өндөг байхаас нь эхэлж тусгаарлан, авгалдай болсон үед нь бусад ажилчин зөгийн авгалдайнаас ялгаатай хооллож эхэлдэг. Түүнийг хамгийн шим тэжээлтэй сүүнцэрээр удаан хугацаагаар тэжээж, 16 хоногт насанд хүрсэн эх зөгий болгодог байна. Эх зөгий зөвхөн өндөглөж, үр удмаа үлдээхээс гадна бүлийг нэгтгэж, үүрийн ажлын хуваарийг алдагдуулахгүй байхад нөлөөлдөг бодис ялгаруулж байдаг гэнэ.

Ажилчин зөгий:

Ажилчин зөгий бол үүрний бүх ажлыг хийдэг эмэгчин зөгий юм. Тэрбээр эм сүвтэй боловч тэдгээрийн өндгөвч, бэлгийн бусад эрхтэн хөгжөөгүй учир хээлтүүлэгт орж эр зөгийтэй нийлэх чадваргүй байдаг "гэмтэй”. Эрт төрсөн ажилчин зөгий 40-50 хоног борви бохисхийлгүй ажилладаг, харин зуны сүүлээр оройтож төрсөн хэнз зөгий өвөлждөг учир үүрэндээ 4-5 cap хүртэл амьдардаг.
Ажилчин зөгий хорны булчирхайтай, хэвлийн төгсгөлд хурц хатгууртай учир хүн, амьтны арьс хөрсийг нэвт хатгах аюултай. Нас бие гүйцсэн ажилчин зөгий цэцгийн тоосыг ургамлаас хайж олох, олсон цэцэгнээсээ балт шүүс, цэцгийн тоос хураан авчрах зэрэг ажил хийнэ.
Мөн гаднаас ус авчирна. Үүрний цэвэрлэгээ нь авгалдай, өндөгний эрүүл мэндэд чухал нөлөөтэй байдаг тэд хэрэггүй гэж үзсэн бүх зүйлээ гадагш гаргаж хаядаг байна. Үүрэнд орсон зөөж даахааргүй том хорхой шавьжийг хатгаж үхүүлээд зөгийн жилийгэчр бүрдэг.

Эр зөгий:

Эр зөгий нь хавар зуны улиралд зөгийн бүлд гарч ирдэг. Тэд зөгийн бүлд ямарч ажил хийдэггүй. Эр зөгий үр тогтоогүй өндөгнөөс төрдөг байна. Эр зөгийн үрийн шингэнээр үр тогтсон эх зөгийн бүх өндөг эмэгчин төрдөг. Тэд нэлээд бадриун биетэй ч өөрийгөө хамгаалах, хоол хүнсээ цуглуулах ямар ч эрхтэнгүй төрдөг аж. Том бие, нийлмэл том нүд, бүдүүн толгойтой, хатгуур болон хорын булчирхайгүй бөгөөд 2-3 сарын настай байдаг. Тэдний амьдралын ганц үүрэг эх зөгийд үо тогтоох юм. Гэвч нэг үүрэнд байдаг эр зөгийнүүдийн зөвхөн хэдхэн нь энэхүү "нэр төртэй” үүргээ гүйцэтгэж чаддаг байна.

Тэд ажилчин зөгийн хийдэг ямар ч ажлыг хийдэггүй бөгөөд гадаа нйсч байхдаа ч хоолоо олж идэж чаддаггүй. зөвхөн ажилчин зөгийний цуглуулсан цэцгийн тоос, балаар хооллодог. Харин намар болж, цэцгийн шүүс багасахад ажилчин зөгий тэднийг хэрэггүй болсон гэж үзэн үүрнээсээ хөөн гаргаж хаяснаар үхдэг "тавилантай”. Харин эх зөгийтэй үржилд орсон эр зөгий тэр дороо л мажийдаг. Учир нь үржилд орох явцад эх зөгий эр зөгийний хромосомуудыг аваад хатгуураараа хатгаж орхидог гэнэм.

Зөгий бол хайрсан далавчит шавьж билээ. Түүний бие толгой, цээж, гэдэс гэсэн гурван хэсгээс бүрддэг. Цээж бол хөдөлгөөний гол хэсэг ба гурван хос хөл, хоёр хос далавч байрлана. Дунд хөлөн дээрээ ширүүн үстэй. Энэ үс нь цэцэгнээс цуглуулсан тоосыг урд хөл болон цээжнээс хойд хөлийн сагсанд хийх үүрэгтэй аж. Зөгийн нисэх хурд нь 50 км/цаг.

Зөгий таван нүд, хоёр сахалтай. Сахал тус бүрдээ 600 ширхэг сүвтэй. Үүгээрээ зөгий юмыг мэдэрч үнэртэнэ. Хамгийн сонирхолтой нь зөгий гэдсээрээ амьсгалдаг аж. Минутанд 150 удаа амьсгалдаг гэнэм. Түүний толгойд байх мэдрэх систем нь маш нарийн учир 2 км-ын холоос ч балын үнэрийг авдаг нь агуу.
Зөгийн хэл нь маш гайхамшигтай бөгөөд биологичид зөгийн амны хөндийн аппаратыг хамгийн боловсронгуй гэж үздэг. Хэл нь яг л эвхдэг хутга мэт. Уртаараа зөгийн биеийн хэмжээний тал хувийг эзэлнэ. Маш их үүрэгтэй бөгөөд цэцгийн балт шүүсийг сорон авахдаа өөр өөр хэлбэртэй болдог аж. Хэрэв цэцгийн балт шүүс нь хэт өтгөн бол хэл нь тэлж өргөн болдог, хэт шингэн байвал хэл нь нарийсдаг гэнэм.

Зөгийн аж ахуйн бүтээгдэхүүнд

Зөгий нь бал, лав, жилий, сүүнцэр, хор, цэцгийн тоос, тоосормог зэрэг хүний хоол хүнс, эмчилгээ сувилгаа, тэрчлэн үйлдвэр, хөдөө аж ахуй, сансрын техникт ч үр ашгаа өгдөг ашиг шимтэй шавьж билээ.
Зөгийн бал: Цэвэр зөгийн бал олон жилийн туршид чанараа алддаггүй бөгөөд хөгцөрч мууддаггүй гайхалтай ариутгагч чанартай байдаг ажгуу. Баланд 18 хувийн ус, 80 хувийн чихэрлэгийн зүйл байдгаас гадна цардуул, уураг, А,В,С аимн дэм, янз бүрийн хорт бичил биетийг устгагч нийтдээ 400 гаруй бодис агуулагдсан байдаг. Тиймээс зөгийн балыг хүнс тэжээлээс гадна биеийн эсэргүүцэл сайжруулах, тайвшруулах болон ханиад, хүүхдийн амны гэмтэл, түлэнхий, шарх зэрэг олон төрлийн өвчинг ангаахад ашиглаж иржээ.

Зөгийн бал бол байгалиас зохицуулагдсан биологийн идэвхт бодисуудын маш нарийн нийлбэр цогц юм. Тиймээс энэ чанараараа Зөгийн балыг хүний биед шингэх чадварааараа эхийн уураг сүүтэй адилтгаж үздэг байна. 30 хувийн зөгийн балтай уусмалыг хүн уухад түүний биед ямар ч үлдэгдэлгүйгээр ишнгэдэг байна. Мөн бие махбодь үүнийг өөртөө шингээхэд нэмэлт фермент ялгаруулах хэрэгцээ гардаггүй байна.

Хүний биед 3000 орчим фермент байдаг. Харин зөгийд 2600 орчим фермент байгаа нь тогтоогдсон аж. Фермент бол уурагт молекул юм. Хүний биед байгаа ферментүүдийг бүтээдэг уураг болон протеинууд бүгд бас зөгийнд байдаг Өдийг хүртэл ферментийн бүтцээрээ гахайг хүнд хамгийн ойрхон амьтан гэж үзэж байсан бол одоо зөгий түүнээс илүү ойрхон амьтан болоод байгаа аж. Хүний биед хуримтлагдсан шаар шавдсын талаар бид их ярьдаг. Энэ нь биед их хэт их хуримтлагдсанаас болж бид хөгширч эхэлдэг. Хөгшрөлтийн процесс гэдэг нь үндсэндээ хүний биед ашиггүй хорт зүйлс, шаар шавдас их хуримтлагдах явдал юм. Зарим хүнийг хараад бид залуугаараа яасан хөгшин харагдаж байна вэ гэлцдэг. Гэтэл нас өндөр боловч ихээхэн толиотой харагддаг хүмүүс ч байдаг. Бидний биенд хуримтлагдсан шаар шавдсын хэмжээнээс шалтгаалан хүний биеийн бодисын солилцоо удааширдаг аж. Бодисын солилцоо удааширч эхлэхэд эсийн хуваагдах процесс удаан болдогоос хөгшрөлт явагддаг.

Зөгийн сүүнцэр: Энэ бол дахин давтагдашгүй байгалийн гайхамшигт бүтээгдэхүүн юм. Хэдхэн хоногтой залуу зөгий л түүнийг ялгаруулдаг аж. Зөгий нь сүүнцэрээрээ үр төлөө тэжээдэг. Сүүнцэрт байдаг чухал бодис бол зөвхөн хүн болон зөгийнд байдаг доцений хүчлүүд юм. Энэ хүчил хүнд 50, зөгийд 30 орчим байдаг. Энэ хүчлүүд нь тослог ихтэй, баяжуулагдаагүй байдаг аж. Доцений хүчлүүд нь эс доторх вирусыг хөөн гаргаж устгадаг байна.

Зөгийн сүүнцэр нь хүний биеийн эс дэх цөмийн бүтцийг нөхөн сэргээдэг. Сүүнцэрийн тусламжтайгаар генийн хувирах гинжийг хэвийн байдалд оруулж болдог. Хэрэв төрсөн хүүхдийн генийн аппарат нь ямар нэгэн согогтой байвал уг хүүхдэд зөгийн аж ахуйн бүтээгдэхүүн өгвөл бүрмөсөн эдгээж чадахгүй ч гэсэн сайжруулж чадна. Харин ирээдүйд төрөх хүүхдээ эрүүл саруул төрүүлж чадна. Зөгийн боловсруулж гаргасан эдгээр бодисууд нь генийн хувиралд ордоггүй онцлогтой юм.
Зөгийн хор: Ажилчин зөгийн нурууны урд хэсгийн дотор том том эс бүхий үнэр ялгаруулах булчирхай байрладаг. Ажилчин зөгий, эх зөгийд байдаг хатгуур нь хатгуурын сүвд байрлана. Энэ нь цаагуураа хорны ууттай холбогддог. Зөгий нь хороо хадгалах хоёр ууттай байдаг аж.

Ажилчин зөгийн хатгуур нь нум сумны сум адил арагшаа налуу хошуутай байдаг. Тиймээс хүн амьтан хатгасан ажилчин зөгий хатгуураа эргүүлэн сугалж авч чаддаггүй. Хошуу нь хөрөөний ир шиг налуу тул эргүүлэн татахад урсгал нь эсрэг болох учир хатгуураа сугалж авах ямар ч боломжгүй юм.
Германд зөгийн хорыг судлах гурван ч хүрээлэн ажилладаг байна. Зөгийн хор нь бүтцийнхээ хувьд маш баялаг. Зөгийн хор нь түүн рүү дайрсан амьтны мэдрэлийн системийг мэдээгүй болгодог байна. Уг хорыг их тунгаар хэрэглэвэл хордлого үүсэх нөхцөлтэй ч бага тунгаар хэрэглэхэд сэргээх буюу идэвхжүүлэх үйлчилгээ үзүүлдэг аж.

Германд зөгийн хорыг судлах судалгаа ихээр явагддаг тул ийм хортой тос ч их байдаг байна. Зөгийн хорны бичил тун нь мэдрэлийн системийг нөхөн сэргээдэг. Жишээ нь нуруу нугасны хүнд гэмтэл аваад биеийн доод хэсэг бүхэлдээ мэдээгүй болсноор эд эрхтнүүдийн хэвийн ажиллагаа алдагддаг. Ийм тохиолдолд зөгийгөөр хатгуулах эмчилгээ хийлгэхэд эд эрхтнүүдийн үйл ажиллагаа нь сэргэдэг байна.

Эцэст нь тэмдэглэн хэлэхэд, дэлхийн экологийн байдал доройтсон, атомын бөмбөгийн хор уршиг, Чернобылийн атомын цахилгаан станцын осол зэргээс үүдэн эрдэмтэд цацраг идэвхт бодисын сөрөг нөлөөг багасгах арга замыг идэвхтэй хайж эхэлжээ. АНУ, Япон, Хятад, Оросын эрдэмтэд цацрагт хордсон хүмүүст зөгийн сүүнцэр тогтмол хэрэглүүлэх нь хамгийн ашигтай гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрчээ.

Өнөө зөгийн сүүнцэр хэрэглэдгээрээ Япон тэргүүлж, араас нь АНУ, Австрали, Европын орнууд, Хятад, Орос удаалж байна. Шинэ Зеландад нийт хүн амд зөгийн аж ахуйн бүх бүтээгдэхүүнийг хэрэглүүлэх, түүний тогтвортой үйлдвэрлэлийг хангах зорилгоор төр засаг, шинжлэх ухаан, бизнесийн нэгдсэн нэг чиглэлтэй ажиллаж буй гэнэ.

Японд атомын тэсрэлтийн хор хөнөөлөөс үндэстнээ хамгаалах цорын ганц арга бол зөгийн аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа зөгийн сүүнцэр хэрэглэх явдал юм гэдгийг өргөн хэмжээний суурь судалгааны үндсэн дээр тогтоосон байна. Тиймээс Японд сургуулййн өмнөх болон сургуулийн насны бүх байгууллагуудын өдөр тутмын хоолны бүрэлдэхүүн хэсэгт зөгийн сүүнцэр ордог бөгөөд түүнийг өдөрт 3 удаа янз бүрийн хэлбэрээр тухайлбал, зөгийн баланд, зөгийн жилийтэй хольж гэх мэтээр оруулж өгсөн байдаг. Мөн тэтгэврийн насны хүмүүс нь өдөрт 50-100 мг зөгийн сүүнцэрийг тогтмол хэрэглэдэг. Энэ улс хэдийгээр амьдралын маш эрчимтэй хэмнэлтэй орон ч урт наслалтаараа дэлхийд тэргүүлсээр л. Япон жилдээ 180 тонн сүүнцэрийг дэлхийн бусад улсуудаас импортолдог бөгөөд өөрсдөө 12 гаруй тонныг гаргаж авдаг байна.

С.Энх-Амар


Сэтгэгдэлүүд: 5
5 | Wikinoy <<< бичсэн | 2010-01-19 | 3:55 PM Сэтгэгдэлтэй хуудас |
yanaa biggrin
+ (0) -
4 | sadness <<< бичсэн | 2010-01-16 | 9:21 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Ene ugaasaa unen Baigal delhiigee hamgaalii!!! biggrin biggrin
+ (0) -
3 | gantulga15 <<< бичсэн | 2010-01-14 | 11:19 PM Сэтгэгдэлтэй хуудас |
tnx. dajgui heregtei medee blaa
+ (0) -
Аватар байхгүй
2 | Kamats <<< бичсэн | 2010-01-14 | 9:05 PM Сэтгэгдэлтэй хуудас |
zugii chini huurhun amitan shd!bas bidend tustai bh ni ee hehe
+ (0) -
1 | zolzaya0519 <<< бичсэн | 2010-01-14 | 5:43 PM Сэтгэгдэлтэй хуудас |
medeelel vneheer taalagdlaa snegurochka
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !