Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Чингис хааны онгон Хятадын нутагт байгаа?!? - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  10-р сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Чингис хааны онгон Хятадын нутагт байгаа?!?
poster
Японы «Киодо» мэдээллийн агентлаг Чингис хааны онгоны талаар нэгэн сонирхолтой мэдээ нийтэлжээ. Энэ мэдээнд Чингис хааны онгон Хятадын баруун өмнөд нутагт байгаа гэж Монголын хааны удмын настай эмэгтэй ярьсан байна. Монголын эзэнт гүрний удирдагч Чингис хааны удмын гэх Хятадын зүүн өмнөд нутагт аж төрдөг 80 гарсан хөгшин эмэгтэйн ярьсан яриаг Хятадын Засгийн газар нягтлан шалгаж эхэлжээ. Тэрбээр Хятадын Сычуань мужийн нутагт нутаглуулсан Чингис хааны нууц онгонд мөргөл үйлддэг гэж хятадын мэргэжилтэн ярьсан байна. Чингис хааны онгоныг хаана нутаглуулсан нь олон жилийн турш нууцлаг хэвээр байгаа бөгөөд үүнийг хайхаар япон, америк, хятад мэргэжилтнүүд олон зуун долларын өртөг бүхий хэд хэдэн судалгааны ажил хийжээ. Чингис хаан мориноос унан бэртэж, 1227 онд бэртлийн улмаас тэнгэрт хальсан гэдэгт ихэнх түүх судлаач итгэдэг юм. Харин шарилыг нь Монголын зүүн хойд нутагт нутаглуулсан гэж ярьдаг билээ. Вуюункикиге гэдэг настай эмэгтэй Хятадын Даилан хотод оршин суудаг бөгөөд өөрийгөө Чингис хааны удмын 34 дэх үе гэж хэлжээ. Дэлхийн түүх судалгааны Хятадын нийгэмлийн гишүүн Тэмичира /монгол нэр нь, тэрбээр Монголын түүх судлан тус улсад багагүй хугацаанд амьдарсан/ Чингис хааны онгоны шинэ байршлын талаар ярьсан байна. Тэмичира настай эмэгтэйн гэрт зочилж, удам дамжсан эд зүйлийнх нь гэрэл зургийг авчээ. Эдгээр эд зүйл нь түүнийг хааны удмын хүн гэдгийг батлах үнэт эдлэл байжээ. Үүнд эртний цаг байсан бөгөөд Японы эзэн хаан Хятадын захирагч эмэгтэй Довагер Сисид бэлэглэсэн ч тэрбээр дараа нь энэ цагаа миний өвөг эцэгт өгсөн гэж настай эмэгтэй ярьжээ. Түүний цуглуулгын хамгийн үнэтэй зүйл нь уулархаг бүс нутагт Монголын аугаа удирдагчийн онгоныг нутаглуулсан газрыг тодорхойлсон газрын зураг байв. Өнгөрсөн оны долдугаар сард Хятадын Сычуань муж дахь тус газар Темичира очсон боловч Чингисийн онгоныг хадгалсан газраар ороогүй гэнэ. Түүний очсон газар нь настай эмэгтэйн газрын зураг дээрх Чингис хааны онгоныг заасан газар нутагтай тохирч байжээ. «Киодо» мэдээллийн агентлагаас Вуюункикигегийн хүү 54 настай Тен Чуан Итэй холбоо тогтоосон байна. Чингис хааны удмынхан дөрвөн жилдээ нэг удаа Сычуанийн ууланд гарч, хааны онгонд мөргөл үйлдэж, идээ будаагаа өргөдөг гэж Тенг хэлжээ. Хятадын түүх судлаачдын яриагаар Чингис хаан Симоа буюу одоогийн Юньань мужийн нутагт хийсэн тулааны үеэр авсан шархны улмаас өөд болж, шарилыг нь агуйд нутаглуулсан. Түүний онгоныг Хятадын баруун өмнөд нутаг болох одоогийн Сычуань мужид нутаглуулсан гэж үзэж байгаа юм. Хэрэв энэ яриа үнэн бол Монголын нутгаар хийсэн судалгааны ажлууд үр ашиггүй зүйл болох юм. Харин Японы Отаны их сургуулийн Монголын түүх судлаач, профессор Такаши Мацукава Вуюункикигегийн ярьсан түүхэнд эргэлзэж байгаа аж. «Чингис хааны онгон Өвөр Монголын нутаг, Хятадын баруун хойд Шинжааны нутагт байгаа гэж өмнө нь ярьдаг байсан. Харин Сычуань мужийн нутагт байгаа талаар анх удаа л ийм яриа гарч байна» гэж Мацукава ярьжээ. Монголын удирдагч Тангад улсыг дайлаар мордохын өмнө өөд болсон гэдэгт ихэнх эрдэмтэд санал нэгддэг юм. Тиймээс Монголын эзэнт гүрний удирдагч Гансу мужийн нутагт өөд болсон байж болох юм гэж үздэг байна. «Хятадын Сычуань мужийн нутагт шарил байгаа бол тэр нь магадгүй Монголын эзэнт гүрний өөр язгууртанд хамааралтай байх» гэж Мацукава хэлжээ.
Сэтгэгдэлүүд: 1
1 | Black_hole <<< бичсэн | 2011-07-24 | 12:28 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Монголдоо л байгаа байлгүйдээ
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !