Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Белорусын аймшигт өлсгөлөнгийн үеэр эхчүүд хүүхдүүдээ чанаж иддэг байжээ - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Белорусын аймшигт өлсгөлөнгийн үеэр эхчүүд хүүхдүүдээ чанаж иддэг байжээ
poster

1930-аад оны үед Белорусыг хамарсан аймшигт өлсгөлөнг түүхчид ОХУ, Украинтай холбон үздэг. Саяхан ил болсон нууц баримтаас үзвэл уг өлсгөлөн ямар аймшигтай үр дагавар авч ирснийг мэдэж болохоор байна.

Уур хилэн нь бадарсан эмэгтэйчүүд талхны мухлаг руу дайран орж, бүгдийг нь цөлмөв. Мухлаг руу орж чадаагүй зарим нь талх ачсан машиныг хөмрөх дөхсөн байв. Засгийн газрын зүгээс хүнсний бүтээгдэхүүн олголтыг хязгаарлах ээлжит мэдэгдлээ гаргасан нь энэхүү үймээний шалтгаан болсон юм. Энэ удаад эрх мэдэлтнүүд шатлалын дагуу хүн бүрт 100-200 грамм талх олгох шийдвэр гаргажээ.

Хамгийн аймшигтай нь энэ жагсаалтад хүүхдүүдийг талх иддэг хүний тооноос бүрмөсөн хассан явдал байлаа. ЗХУ 1928 оноос хүнсний бараагаа картаар олгож эхлэхдээ хүн амаа дөрвөн хэсэгт хуваасан юм.Мэдээж тэргүүнд нь Зөвлөлт засгийг удирдан жолоодогчид болон ажилчин ангийн тэргүүний сайчууд орно. Тэдэнд 1932 оны хавар өдөрт 800 грамм талх, сард 4.4 кг мах ноогдож байв. Харин хүүхэд, тахир дутуу болон хөдөлмөрийн чадваргүй хүмүүс хоногт 200 грамм талхны нормтой байгаа бөгөөд махны тухайд бүр ярилтгүй.

Гэтэл удалгүй хүүхдүүдийг өнөөх өчүүхэн 200 граммаас нь салгаж орхисон нь эхчүүдийн зэвүүг хүргэжээ. Үймээн гарсны маргааш орой чанд харуул хамгаалалтын дор талхыг дэлгүүрт түгээхээр явж байлаа. Гэвч дахиад л дайралтад өртөв. Цагдаагийнхан «ард түмнийг үймээнд уриалан дуудагчид»-ыг баривчилсан боловч олны эсэргүүцэлтэй тулгарчээ.

Эмэгтэйчүүд тэднийг суллахыг шаардан «Хүмүүс өлсч үхэх гэж байхад та нар «суулгах»-аас өөрийг мэдэхгүй»хэмээж байв. Хотынхон их буу-ны долдугаар хорооны цэргүүдэд хандан, өмгөөлөл хүслээ. Борисовкад болсон авгай нарын үймээний талаар чекистүүд Белорусын Коммунист намынтөв хорооны нарийн бичгийн дарга Николай Гикалод ирүүлсэн маш нууц илтгэлдээ тодорхой бичсэн байжээ. Үймээн үнэхээр ноцтой байдалд хүрсэн байлаа. Ажилчид уурсан хилэгнэсэн эхнэрүүдээ өмөөрсөн бол улаан армийнхан ажилчдыг дэмжиж байв. Түүнчлэн хотын намын хорооны идэвхтнүүд ч босогчдын талд нэгдэх дөхөв. Онцгой байдал үүссэнтэй холбоотойгоор Минскийн намын хорооны төлөөлөгчид асуудлыг шийдвэрлэхээр тус хотод хүрэлцэн иржээ. Ийнхүү Борисовк хотод болсон авгай нарын бослогын ачаар хүүхдүүдэд өдөрт 200 грамм талх дахин олгож эхэлсэн байна.

Хүүхдээ идэж голоо зогоосон ч үхлээс мултарсангүй
1933 оны зургадугаар сарын найманд Белорусын Коммунист намын төв хорооны нарийн бич-гийн дарга Николай Гикало болон Ардын Комиссаруудын Зөвлөлийн дарга Николай Голодед нар маш нууц захидал хүлээн авчээ. Энэ удаад Белорусын Наровлянск дүүргээс нууцын маш өндөр зэрэглэлтэй захиа ирсэн байв.

Тус дүүргийн доод тушаалын дарга нар белорус хэл дээр бичсэн уг захидалдаа дүүрэгт нь өлсгөлөн хэмээх аймшигт тахал дэгдээд байгааг дурдсан байжээ. Өлбөрч үхэхгүйн тулд нэгэн эх есөн настай хүүхдээ алаад, чанаж идсэн аймшигт явдлыг жишээ аван өгүүлсэн байв. Хөрш Ельск дүүрэг ч хэцүүхэн байдалд орсон тухай мэдээ ирлээ. Тус дүүргээс Минскт ирүүлсэн нууц мэдээлэлд хувийн аж ахуйтай 250 өрхийн 200 нь өлсгөлөнгийн хар шуурганд нэрвэгдэж, хоёр сарын дотор 20 хүн нүд аньсан тухай бичжээ. «Хувийн аж ахуйтан Никита Колодей Редька өлсч туйлдаж буй гэр бүлийнхнийхээ царайг харахгүйн тулд эхнэр болон бага насны гурван хүүхдээ пиндээ түгжиж, хаалга, цонхыг нь битүүлээд өөрөө хаачсан нь мэдэгдэхгүй байна. Эхнэр, хоёр хүүхэд нь нас барсан ба азаар амьд үлдсэн нэг хүүхдийг хөр-шүүд нь аварчээ. Мелешкович тосгоны бэлэвсэн Ульяна Тихонова гурван хүүхдээ хоолой давуулах хар ус ч үгүй орхиод бас ор сураггүй алга боллоо» гэсэн аймшигт мэдээг чекистүүд ирүүлж байлаа. Ийнхүү байдлыг газар дээр нь шалгахаар Минскээс тусгай хороо иржээ.

Долдугаар сарын 21-нд Коммунист намын төв хорооноос гаргасан протоколд «Ельск болон Наровлянск дүүргүүдийн хүн амын 60 хувь нь өлсгөлөнд нэрвэгджээ. Ард иргэд далдуу модны навч, бургас, хөвд, хивгээс гадна нохой, муур, үхсэн адууны сэг зэмээр голоо зогоож байна» гэсэн байв. Хотын зарим иргэд хүн хүнээ алж идэж байгаа баримтыг ч дэлгэж байлаа. «Акопы тосгонд амьдардаг хөөрхий нэг эмэгтэй хотод ажил хийгээд орой гэртээ харьж ирэхэд хүү нь өөд болчихсон байжээ. Тэрээр хүүгийнхээ хөлийг нь огтлон хур-ган чихтэй цуг чанаад өөрөө идэж, амьд үлдсэн хүүхдэдээ өгчээ. Гэвч маргааш нь тэд өнгөрчихсөн байхыг нь хүмүүс олсон байна» гэцгээж байв. Наровлянск, Ельск дүүргээс гадна Петриковск дүүргийг ч аймшиг нөмөрчээ. Тиймээс дүүрэг тус бүрт таван тонн гурил нийлүүлэхээр Белорусын Засгийн газар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн өлсгөлөнгөөс болж сульдсан хүмүүсийг эмчилж, хөл дээр нь босгох зорилгоор эмнэлэгт, сувилалд хамруулах ажлыг зохион байгуулжээ.

Сэтгэгдэлүүд: 7
7 | borudo <<< бичсэн | 2010-11-22 | 1:41 PM Сэтгэгдэлтэй хуудас |
hohim sh de muu hugiin gadaaduud bugd uhwel taarna ha ha biggrin
+ (0) -
6 | haley <<< бичсэн | 2010-11-10 | 8:46 PM Сэтгэгдэлтэй хуудас |
ene buhen zasgiin gazriin buruu uil ajillagaanaas bolj bga yum, arai ch dee
+ (0) -
5 | BORY <<< бичсэн | 2010-11-10 | 12:17 PM Сэтгэгдэлтэй хуудас |
zurh obdmooor
+ (0) -
3 | Vasili <<< бичсэн | 2010-11-10 | 11:31 AM Сэтгэгдэлтэй хуудас |
ingej bhaar ter heden duurgiin humuusig bugdiig ni ustgaad tedend uguh guril budaag uur hotod ugsun bol ediin zasgiin hyamrald orohgui bsan esvel hursh oron luugaa shaltgaangui dain ehluulj ulsgulund nervegdsen humuusiig ter daind hucheer er ch em ch bai bugdiig ni yavuulsan bol yahchgui xaxaxaxa ED nar dord undesten uchraas MONGOLCHUUD bidnii Oyuniig guitsehgui XAXAXA biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin
+ (0) -
2 | gungamer <<< бичсэн | 2010-11-09 | 7:37 PM Сэтгэгдэлтэй хуудас |
unshahas zalhuu hurch ntr xaxa mongoldoo tursundu bas ene 21-r soyltoi zuund tursunduu bayrlaj bn da biggrin
+ (0) -
4 | BORY <<< бичсэн | 2010-11-10 | 12:16 PM Сэтгэгдэлтэй хуудас |
TIMEEEEEEEEEEEEEEEEEE
+ (0) -
1 | Enh <<< бичсэн | 2010-11-08 | 2:32 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Aimar ymaaa sad
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !