Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Америкийн цагдаа нар монгол залуусаар бахархаж байна - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  10-р сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 3
Зочид 3
Хэрэглэгчид 0
Америкийн цагдаа нар монгол залуусаар бахархаж байна
poster
Энэ мэдээ нь 2009 оны 3 сарын 24ны мэдээ билээ гэхдээ монгол залууг бахархаад...
АНУ-ын Оакланд хотноо өнгөрсөн пүрэв гарагт хоёр монгол залуу Солонгос дэлгүүрт зэвсэглэн халдсан этгээдтэй нүүр тулан үзэлцэж аюулгүй болгох үедээ буудуулан шархадсан хэдий ч дээрэмчнийг баривчлан гавлаад цагдаад тушаасан байна. Гэмт этгээдүүд хоёулаа байсан бөгөөд дор бүрдээ гар буугаар зэвсэглэсэн байжээ. Монгол залуусын нэг Л.Бат-Өлзийтэй холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.
Сум түүний зүүн гарын шууг нэвтэлж гарсан бөгөөд ясыг нь дайраагүй учраас харьцангуй хөнгөн шархаджээ. Тэр үдэш Бат Өлзий, Зоригоо хоёр монголчууд төвлөрөн суудаг Жексон гудамжны захад байдаг Солонгос дэлгүүрт тамхи авахаар оржээ. Энэ үеэр дэлгүүрт худалдагч солонгосоос өөр хүнгүй эл хуль байж…

-Таны бие яаж байна. Тэнд яг юу болсон талаар тодруулаач?

-Бие гайгүй ээ, гар л янгинаад өвчин орж байна, эмч нар сум яс дайраагүй байна гэсэн. Зоригоо маань хүндхэн байгаа, сум Зоригоогийн баруун шанааг сэтлэж ороод хүзүүгээр нь гарсан гэсэн. Бас нэг сум баруун уушиг хавьцаа нь тусаад тогтсон байгаа, тэр сумыг одоохондоо авахгүй гэхдээ амь насанд аюулгүй болгосон.
Би өнгөрсөн пүрэв гарагт Зоригоо гэх найзынхаа хамт тамхи авахаар дэлгүүр рүү орсон юм. Тэгээд үг сольж ч амжаагүй байтал гэнэт нэг хар залуу лангуу тойрсноо худалдагч дээр очиж буу гаргаад шууд тулгасан, хажуу тийшээ хартал Зоригоогийн ард бас нэг хар залуу ирчихсэн нуруунд нь гар буу тулгаад зогсож байв. Гэтэл нөгөө солонгос юм аваад шидэх шиг болох үед буу дуугарсан, яг энэ үеэр Зоригоо эргээд ардаа байгаа харыг цохиод унагасан. Зоригоо яг онож сайн цохисон. Тэр хар унахдаа буудаад эхэлсэн, Зоригоо ч дээрээс нь дараад унасан, би буу барьсан гар руу нь үсрээд ноцолдож эхэлсэн. Тэр үеэр нөгөө хар нь гарч зугтсан байх. Бүх юм яах ийхийн зуургүй болоод өнгөрсөн.

-Хэдий хэр насны хүмүүс вэ, буунаас нь яаж салгав, суманд оногдохоо мэдэрсэн үү?

-Хорь гаруй насных байхаа, нөгөө л нэвсийсэн өмд цамцтай юмнууд. Тэд хар тамхи хэрэглэсэн байсан байх гэж бодож байна. Нэлээд өндөр, цул булчин шөрмөс болсон бяртай залуус байсан. Би буу барьсан гарынх нь шуун дээр нь эрхий хуруугаа гүн шигтгэж байж бууг нь салгаад худалдагч руу шидсэн. Тэгээд Зоригоо бид хоёр доош нь харуулаад гарыг нь нугалах үед нөгөө солонгос худалдагч бидэнд гав шидэж өгсөн.
Тэгээд гавлаад Зоригоог хартал нүүр нь нил цус. Зоригоо “Өлзий ахаа таны гарнаас цус олгойдоод байна дараарай” гэсэн, би Зоригоогийн цээжнээс урсч байгаа цусыг тогтоох санаатай будилж байтал цагдаа орж ирсэн байх. Суманд оногдохоо мэдээгүй, бөөн ноцолдоон болсны эцэст нөгөө мууг гавлаад нил улаан цус болсон улс л бие биенээ харж байгаа юм чинь. Ийм л юм болсон.

-Нэг дээрэмчин нь хаашаа зугтаасан бэ, тэр буудсан уу. Цагдаа хэр удаж байж ирсэн бэ, хэн дуудсан бол, түргэн тусламж зэрэгцээд орж ирсэн үү?

-Худалдагч нууц дохиоллоо тэднийг орж ирэнгүүт дарж амжсан байх, цагдаа түргэн хоёр бараг зэрэгцээд орж ирсэн дээ. Нөгөө хар буугаа алдангуутаа зугтаасан байх, гэхдээ амжаад дэлгүүрийн эзэн солонгосыг хэд хэд буудсан байсан.

-Цагдаа нар орж ирээд нөгөө харыг аюулгүй болгосныг хараад яаж байх юм?

-Гав тэр худалдагчид бэлэн байжээ. Цагдаа нар бөөнөөрөө орж ирээд алга ташаад байсан, тэгээд түргэн биднийг аваад гарсан, эмнэлэг дээр очоод надаас товч мэдүүлэг авсан. Шууд тариа хийгээд дусал залгадаг юм билээ.

-Нөгөө солонгос худалдагч хаанаа буудуулсан бол, тэр та хоёртой юм ярьсан уу. Дэлгүүрийн эзэн энэ тэр хүмүүс эмнэлэг дээр ирж уулзав уу?

-Тэрийг харж амжаагүй лав л бууны суманд оногдсон, шархадсан. Арай гайгүй бололтой эмнэлэг явахдаа бид хоёр руу солонгосоор баярлалаа гээд байсан.

-Мэдээж дэлгүүр болгон камертай байдаг, бичлэг олж үзвэл бүх юм тодорхой харагдах байх даа?

-Камерын бичлэгийг цагдаа нар авсан байхаа, нээрээ олж үзэх юмсан. Биднийг ороход дэлгүүрт өөр хүн байхгүй л байх шиг байсан, нэг мэдэхэд буутай хар хоёр талаас гараад ирсэн.

-Та нарын салгасан тэр буу ямар буу болохыг нь анзаарсан уу?

-Анзаарсан, сумны хүхээ нь дээрээ эргэлддэг орос револвер шиг буу байсан, харин ардаа татдаг замаг нь байхгүй автомат цэнэглэгчтэй буу байсан.

-Бүх юм болоод өнгөрсний дараа юу бодогдож байна вэ?

-Үгүй яахав дээ. Бид хоёр азтай л амь гарлаа. Одоо бодоход амь алдахад ойрхон очжээ. Тухайн үед ийм тийм юм бодохтой манатай шууд улайраад ноцолддог юм билээ. Ер нь тэгээд хүмүүст захихад сэрэмж болгоомтой яваарай л гэж хэлмээр байна.
Оакландын Highland эмнэлэгт эмчлүүлж байгаа Г.Зоригоотой утсаар ярьж биеийг нь асуулаа. Тэрбээр дусал залгуулаад хэвтэж байгаа тул удаан ярилцаж чадсангүй. Зоригоодоо хурдан эдгэрэхийг хүсэн ерөөе!

Оакланд хот Д.Цэрэндорж

Сэтгэгдэлүүд: 3
3 | ZmGkL <<< бичсэн | 2012-07-09 | 10:29 AM Сэтгэгдэлтэй хуудас |
0420
+ (0) -
2 | Black_hole <<< бичсэн | 2011-07-24 | 11:55 AM Сэтгэгдэлтэй хуудас |
wow
+ (0) -
1 | WINNER <<< бичсэн | 2010-09-03 | 1:21 AM Сэтгэгдэлтэй хуудас |
1t
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !