Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

АЛИАЛАГЧ-Төгсгөл хэсэг - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
АЛИАЛАГЧ-Төгсгөл хэсэг
poster
Одоо тэрээр зөвхөн Баттөмөрийн үгэнд итгэж ямар ч саад бэрхшээлийг
даван туулж, алиалагчийн зүрхэнд сум зооход бэлэн болсон шиг санагдана. Магадгүй үнэхээр
Баттөмөрийн хэлснээр алиалагчийг устгахаар зориг шулуудсан тэр мөчид бурхан эрч хүч өгч,
авран ивээдэг бололтой.
Үхдэлийн үнэр ханхалсан харанхуй балгасан дотор гар чийдэнгийнхээ гэрлийг тусгасан хоёр
залуу хонгилын төгсгөлд хүрэхээр яаран гүйлээ. Тэд хоёулуаа баруун гартаа гар буугаа
атгаж буудахад бэлэн гүйж явахдаа өнөөх махчин этгээдүүд хаанаас хүрээд ирэх бол хэмээн
болгоомжлон булан тохой бүр лүү бүлтийтэл ширтэх аж. Тэдний замд тааралдсан хоёр
махчинд Баттөмөр, Базараа хоёр ердөө ганц ганцхан сум зориулав. Ийнхүү Базараа Баттөмөр
хоёр явсаар балгасны төгсгөл бололтой том хананы өмнө тулж ирлээ. Гар чийдэнгийн гэрэлд
сэжигтэй зүйл юу ч өртсөнгүй. Энд хов хоосон бөгөөд өнөөх өмхий үнэр л үнэртэж өөр ямар ч
мэдрэмж үл төрнө.
-Новш гэж, энд чинь юу ч алга. Чиний наад эргүү солиотой үгэнд итгэж байхаар хурдхан эндээс
арилдаг байсан юм. Найзуудынхаа цогцсыг ч гэсэн эндээс хурдхан гаргах хэрэгтэй. Нэмэлт хүч
дуудъя, эндээс гаръя ойлгов уу,Баттөмөрөө
-Ядаж өнөөх махчин этгээдүүд ч тааралдахаа больчихлоо.
-Хараал идмэр гэж. Баттөмөр өө, чи чинь одоо юугаа донгосоод байгаа юм бэ. Бид хоёрт тэр
хурц соёотой махчин новшнууд шиг хэрэггүй юм байхгүй. Харин ч тааралдахгүй байгаадаа
баярлах ёстой бишүү. Бид хоёрт хэрэгтэй юм бол ердөө энэ өмхий балгаснаас гарах хаалга.
-Базараа махчин амьтад харагдахгүй байна. Энэ чинь алиалагчид бусдаар хамгаалуулах
шаардлага байхгүй болж байгааг хэлээд байгаа хэрэг бишүү. Алиалагч энэ балгасны хаа нэгтээ
байсаар байгааг би мэдрээд байна.
-За больж үз. Одоо хангалттай. Чи наад галзуу яриагаа элдэв шашны цуглаан дээр хэлбэл
таарна. Тэгвэл итгэх хүн олдож магадгүй. Гурван найзыгаа бусдад идүүлж байгааг өөрийнхөө
нүдээр харсан хэрнээ би яагаад энэ хүртэл чамайг дагаж ирснээ огтхон ч ойлгохгүй байна.
Гүйцээ, чи наанаа үлдээд тэр гайтай алиалагчаа хайвал хай. Би ганцаараа ч хамаагүй явлаа.
Энэ үгийг хэлсэн Базараагийн дууны өнгө өөртөө хачин итгэлтэй басхүү чамгүй ихээр
цухалдаж байгааг нь илтгэж байв. Баттөмөр Базараад юу ч хэлсэнгүй. Зүгээр л Базараагийн
зүг чийдэнгээ тусгаж харснаа буцаж эргээд өмнө нь хөндөлссөн чийг даасан тоосгон хана
руу хар тэнхээгээрээ өшигчих нь тэр. Гэтэл уг хана Баттөмөрийн өшиглөсний аясаар цааш
хонхойж шавар чулуу нурж эхлэв. Баттөмөр улам бүр идэвхийлэн өшигчиж мөрөөрөө хүчтэй
мөрлөж гарлаа. Үүнийг харсан Базараа ч Баттөмөртэй хүч хавсран ханыг цөмлөж эхлэх нь тэр.
Баттөмөрийн оюун ухаан нь энэ мөчид урьдынхаасаа илүү сонор соргог ажиллаж, бүх бие нь
гайхалтай хүч тэнхээгээр сэлбэгдэн буцалж байлаа. Тэрээр цохиж, өшиглөх тусмаа улам бүр
хүч орж өмнөх хана нь өм цөм бутарч байв. Энэ үед тэдний араас хэд хэдэн махчин амьтад
дайрсан хэдий ч Баттөмөр огтхон ч эргэж харалгүйгээр баруун гартаа байгаа буугаар таван
удаа буудаж бүгдийн нь тархинд сум зоолоо. Харин Базараа Баттөмөрийг гайхан биширсэн
харцаар харж таг болон хөшиж орхижээ. Хана нэгмөсөн нурж уналаа. Үүр цайж эхэлсний
дохиол болон балгасны хананы цоорхойгоор бага зэргийн гэрэл туссан байх бөгөөд хана
нурж унах энэ мөчид Баттөмөрийн өөдөөс нэгэн булиа биетэй залуу дайрч ирээд мөргөж
унагалаа. Тэрээр тэгмэгцээ нурж унасан хананы том хэлтэрхийг шүүрч аваад Базараа руу
шидэж толгойг нь онов. Энэ бол Ганбаяр байлаа. Харин энэ хооронд нь Баттөмөр босч амжаад
Ганбаярын нүүр лүү цохиж унагав. Тэгмэгцээ Баттөмөр нураасан хананы цаана алиалагч ямар
ч хөдөлгөөнгүй инээмсэглэсэн мэт байдалтай сууж байгааг олж харлаа. Чамайг зүйл дуусгах
цаг боллоо гэсээр Баттөмөр газарт алдсан буугаа шүүрч аваад алиалагчийг ямар ч өчиггүйгээр
сүүлчийн хоёр сумаараа буудав. Алиалагчийн цээжинд энэхүү хоёр сум тухайн үедээ жижигхэн
хар нүх гаргасан хэдий ч түүнийг харсаар байтал алга болж алиалагчийн бие хуучин хэвэндээ
орлоо. Харин хамгийн гайхалтай нь алиалагч огтхон ч хөдлөлгүй, сууж байгаа яг тэр газартаа
басаар байв. Энэ нь магадгүй өөрийнхөө хамаг цусыг өнөөх хийж байгаа хүүхэддээ юүлчихсэн
болохоор хүч тамир нь барагдчихсан хэрэг биү хэмээн Баттөмөр таамаглаад амжлаа. Гэтэл
энэ үед Ганбаяр босч ирээд Баттөмөрийг араас нь багалзуурдаж "өөртөө хамаагүй хэрэгт бүү
оролц” хэмээн чихарсан хоолойгоор хэлэх нь тэр. Тэгмэгц Базараа ч босч очоод Ганбаярыг
Баттөмөрөөс салгаж аваад газар унан ноцолдож эхэллээ. Баттөмөр ямар ч эргэлзээгүйгээр
Базараагийн газар унагасан гар бууг шүүрч аваад алиалагчийн толгойд нь онилоод бүх сумыг
нь дуустал буудлаа. Гэтэл мөн л түрүүчийн адил нүүрэнд нь жижигхэн хар нүх үүссэнээ төд
удалгүй алга болох нь тэр. Гэгээ улам орохтой зэрэгцэн алиалагчийн бие илт сэргэж урт гар
нь аажмаар хөдөлж эхэллээ.
Базараа Ганбаяр хоёр Баттөмөрийн ард хэн хэнийхээ дээр гарахыг хичээн хамга хүчээ шавхан
зодолдож байх бөгөөд энэ үедээ Ганбаяр Тан нарын хэнд ч миний хүүг алах эрх байхгүй хэмээн
шивэгнэх аж. Тэрээр алиалагчид бүр мөсөн ховсдуулчихсан бололтлй. Хэдий Базараагийн
хувьд бие хамгаалах урлагийн мастер гардан тулаандаа тусгай ангийнхныхаа хамгийн сайн нь
боловч хар хүчинд ховсдуулчисан Ганбаярыг яагаад ч хүчрэхгүй байв. Баттөмөр халааснаасаа
жижигхэн тонгорог хутга гаргаж ирээд алиалагчийн өмнө гүйж ирмэгцээ хоолойд нь хамаг
хүчээрээ чичсэн хэдий ч хутга алиалагчийн төмөр мэт арьсыг цоолж дөнгөсөнгүй. Харин алиалагч
Баттөмөрийн зүүн гарын хоёр хуруунаас өрөөсөн гараараа атгаад авах нь тэр. Алиалагчийн бие
улам хүчирхэгжин сэргэж байгааг Баттөмөр мэдрэв. Тэрээр хоёр хуруугаа алиалагчийн гараас
салгах гэж хүчилсэн хэдий ч чадсангүй. Тэгээд баруун гартаа атгасан хутгаараа алиалагчийн
гарыг зүсч хамаг тэнхээгээрээ зоож үзсэн ч тус болсонгүй. Энэ янзаараа ингээд дахиад жаахан
удвал алиалагч бүрмөсөн сэргэж нөгөө гараарааа хамжаад намайг маш амархан үгүй хийчихнэ
гэдгийг Баттөмөр мэдэж байлаа. Яаж ийж байгаад л эндээс мултрах хэрэгтэй. Гэтэл яг энэ үед
алиалагчийн араас нэгэн үзээрийн муухай царайтай зэрэмдэглэгдсэн бие цогцостой жаахан
хүү өндийж ирснээ балгаснаас гарах хаалганы зүг бүдчин алхахыг Баттөмөр олж харлаа.
Алиалагч "Одоо чи яагаад ч нэмэргүй, бүх зүйл миний хүссэнээр болсон” гэх шиг Баттөмөр лүү
инээмсэглэх мэт ширтсээр.
-Базараа наадахаа эндээс битгий гаргаарай. Алах хэрэгтэй хэмээн Баттөмөр хашхиран хэлээд
дахиад л алиалагчийн гараас хуруугаа салгахаар идэвхийлэн ноцолдож эхлэв. Гэвч харамсалтай
нь Баттөмөр тун удалгүй нэгэн аймшигтай дүр зураг олж харах нь тэр. Ганбаяр гартаа том
тоосго атгаад Базараагийн толгой руу хайр найргүй цохиж байлаа. Басхүү тэрээт хамтран
ажилладаг байсан найзынхаа толгойг ийнхүү бяц цохин алж байхдаа "Миний хүүг алахыг
санаархсан хэнийг ч би өршөөхгүй” хэмээн амандаа үглэж байх нь тэр.
Базараагийн хувьд ямар ч өчигггүйгээр үхсэн нь тодорхой болжээ. Саяхан л Ганбаярын нүүрэнд
хэд хэдэн тэмдэг үлдээж амжсан түүний булиа гар ямар ч хөдөлгөөнгүй гулдайн хэвтэнэ.
Баттөмөрийн хоолойноос гинших мэт дуу гарав. Түүний сэтгэлд харамсал гомдлын гал асар
хүчтэйгээр дүрэлзэн асаж аль хэдийн үхсэн Базарааг тоосгоор цохисоор байгаа Ганбаярын
зүг халаглаж харамссан харцаар ширтэх аж. Баттөмөр одоо яах ёстойгоо мэдсэнгүй.Түүний
өнөөх гайхалтай мэдрэмж чадвар, хүч чадал, зориг тэвчээр бүхэн өөрийг нь нэгмөсөн орхин
одсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Алиалагчийн нялцгар хүйтэн гар түүний хоёр хурууг нь ямар ч
хөдөлгөөнгүйгээр тас атгачихсан байгаа нь Баттөмөрийг аргагүй хүнд байдалд оруулж байлаа.
Өнөөх алиалагчийн "бүтээсэн” муу ёрын эрэмдэг "амьтан” балгаснаас гарахыг санаархаж байгаа
бололтой ганц нэг гишгэлэн улам холдсоор байв. "Новш гэж би яарах хэрэгтэй, чөтгөрийн хүүг
холдож алга болоод бие нь бэхжиж хүчирхэгжихээс нь өмнө тонилгох хэрэгтэй” гэсэн бодол
Баттөмөрийг эзэмдлээ. Гэвч би яаж алиалагчийн гараас мултрах билээ. Ингээд байсаар байвал
өөрөө үхэд ч зогсохгүй алиалагчийн хүүг эрх чөлөөтэй орхиж ертөнцийг шулмын гарт алдсан
гэм нүглийн гол эзэнг нь би болох болно. Тиймээс өөрийгөө эрэмдэглээд ч хамаагүй алиалагчаас
мултарч амилуулсан хүүг нь алах хэрэгтэй. Түүнд алиалагчийн гараас салахын тулд гар нь тэр
дундаа долоовор дунд хоёр хуруу нь саад болж байв. Ийнхүү Баттөмөр өөртэйгөө бодлоороо
ярилцаад цаг алдах эрх байгаагүй учир тэрээр эцсийн шийдвэрээ гаргалаа.
Баттөмөр өнөөг хэр нь баруун гартаа атгасаар байгаа хутгаа нэг харснаа ямар ч эргэлзээгүйгээр
алиалагчид атгуулсан хоёр хуруугаа угаар нь тас огтлохоор хутгаараа зүсч эхэллээ. Долоовор
дунд хоёр хуруу нь тийм ч амар тасарсангүй. Арьс, мах, шөрмөс, яс нь ээлж дараалан
тасарч, үгээр хэлэхийн аргагүй өвдөж байсан хэдий ч Баттөмөр үйлдлээ зогсоосонгүй. Тэрээр үнэхээр хэзээ нэгэн цагт өөрийгөө ийнхүү эрэмдэглэнэ чинээ санаагүй билээ. Бусдын гарт
эрэмдэглүүлсэн бол яая гэхсэн, гэтэл энэ удаа бол Баттөмөр өөрөө өөрийгөө ямар ч мэдээ
алдуулах эм тариагүйгээр тасчиж байх нь тэр.
Баттөмөр цусаа савируулан "Би чадахгүй нь ээ” хэмээн муухай хашхирч байсан ч энэ үйлдэл нь
хамгийн зөв цагаа олсон хэрэг байсан гэдгийг дотоод сэтгэлдээ мэдэж байлаа. Өвдөлт үнэхээр
тэсэхүйеэ бэрх байгаа ч өөрөө өөрийгөө ингэж эрэмдэглэхээс нааш Баттөмөр алиалачгийн гараас
мултарч чадахгүй байсан билээ. Баттөмөрийн нүд нь харанхуйлж өвдөлтөөсөө болон хариугүй
ухаан алдах дөхөв. Гэвч түүнд бурхан тусалсан уу, эсвэл өөрийн нь зориг тэвчээр нөлөөлөв үү,
ямартай ч хоёр хөл дээрээ тогтож тэнцээд, өнөөх холдон одсоор байгаа алиалагчийн хүүгийн
хойноос гар дахь хутгаа улам чанга атган бүдчин гүйв. Харин алиалагчийн бие мэдэгдэхүйц
хөдөлгөөнд орж Баттөмөрийн цус дуслуулсан хоёр хурууг атгасаар хоцров.
Баттөмөрт тохиолдох гай дууссангүй. Түүний замд Ганбаяр хөндөлсчээ. Тэрээр үзэн ядалтаас
өөр зүйлгүй улаанаараа эргэлдсэн аймшигтай нүдээр Баттөмөрийн зүг ширтэж "Чи бас үхмээр
байна уу” хэмээн Базарааг цохиж алсан том тоосгоо өндөрт өргөв. Тэгмэгц нь Баттөмөр түүний
эрүү рүү хар тэнхээгээрээ амжиж мөргөөд тэнцвэр алдмагц нь зөрж гүйлээ. Гэсэн ч Ганбаяр
Баттөмөрийн хөлнөөс зуураад үлджээ. Хэдий Ганбаяр аманд соёо ургаж хараахан амжаагүй
байсан ч тэрээр угаас чадал ихтэй, булиа нэгэн болохоор өөрийгөө эрэмдэглэж, үхтлээ
ядарсан Баттөмөрийг ядах юмгүй дарж унагалаа. Тэрээр Баттөмөрийн хутгатай баруун гарыг
бугуйгаар нь атган газарт хөдөлгөөнгүй дарж "одоо чамайг ална аа” хэмээн баруун гартаа
атгасан чулуугаа өргөв. Баттөмөрийн нүүрэнд чулуу бараг тулж ирэх үед тэрээр арга буюу
хоёр хуруугүй болсон эрэмдэг гараараа цохилтыг орь дуу тавин хашхирав. Түүнд дараачийн
цохилтоос өөрийгөө хамгаалах ямар ч хүч үлдсэнгүй.
-ганбаяр аа, ухаан орооч. Би Баттөмөр байна шүү дээ. Наад солиорлоо зогсоогооч, гуйя
Түүний энэ үгэнд Ганбаяр хариу хэлсэнгүй. Тэрээр дахин цохихоор тоосго атгасан гараа
далайлаа. Энэ үед Баттөмөр хэдий зүгээр л өөрийгөө үхэхэд бүх зүйл дуусчих байсан бол
ямар ч эсэргүүцэлгүйгээр тоосгоны цохилтыг нүүрээрээ угтах байсан биз. Гэвч түүнд ядаж
үхэх ч эрх байсангүй.Баттөмөрийн үхлийн ард хүн төрөлхтний хувь заяа байлаа. Чухам тийм л
учраас тэрээр өөртөө байгаа бүх хүчээ эцсийн удаа шавхан өндийж ганбаярыг цохихоос урьтан
нүүр лүү нь духаараа мөргөв. Түүний энэ мөргөлт Ганбаярт маш хүчтэйгээр туссан бололтой
арагшаа гэдийж, гартаа атгасан тоосгоо газарт алдах нь тэр. Баттөмөр өнөөг хэр нь өөрийн нь
хутгатай баруун гарыг дарсаар байгаа Ганбаярын зүүн гарын шуунаас үүдэн шүдээрээ хүчлэн
хазлаа. Ийнхүү сая нэг Баттөмөрийн гар суларч хөдлөхтэйгээ болоод ирмэгц Ганбаяр гараасаа
алдсан тоосгоо авах гэж өндийхдөө буцаад хальтирчихав. Тэгэхдээ Ганбаяр яг Баттөмөрийн
гартаа атгасан хутган дээр цээжээрээ дараад уначих нь тэр.
Ганбаярын амнаас гинших мэт бөглүү дуу гарснаа хамаг бие нь салганан чичирхийлж
эхэллээ.
-Ганбаяр аа, чи зүгээр үү? Чи ... зүг...
Баттөмөрийн дуу тасалдаж өөрийн эрхгүй мэгшин уйлж байлаа. Хэдий өөрийг нь алахыг
завдаж байсан ч түүний хувьд ямартай ч хамгийн сайн багын найзаа хөнөөхийг хүсээгүй
билээ. Ганбаяр өөрөө хутган дээр цээжээрээ даран унасан ч гэлээ тэр хутгыг Баттөмөр гартаа
барьж байсан болохоор аргагүй харамсан халаглаж байв. Амь тавьж буй Ганбаяр Баттөмөр
лүү харахад түүний нүдэнд байсан өнөөх үзэн ядалт, уур хилэн ор мөргүй арилж хорь гаран
жил нөхөрлөж яваа найзын нь зөөлөн дотно харц эргэж ирсэн байлаа.
-Ганбаяр аа, миний найз үхэж болохгүй шүү. Битгий үхээрэй, гуйж байна. Дуулав уу, чи яасан
ч үхэж болохгүй
-...Баттөмөр өө...чи..
-Юу гэнэ ээ. Ганбаяр аа, дахиад хэл. Найз нь чамайг орхихгүй, хоёулаа одоо эндээс цуг
гарна.
-Үгүй ээ...Баттөмөр өө. Би гарахгүй, гарч ч чадахгүй. Харин чи тэр алиалагчийг үр үндэстэй нь
хамт заавал устгаарай. Энэ хамгийн чухал гэдгийг чи өөрөө мэдэж байгаа.
Ганбаяр ийнхүү үгээ арай ядан зөөж хэлснээр нүднийх нь амьдын гал цог аажмаар унтарч
зүрхнийх нь цохилт зогслоо.
-ганбаяр аа чи сэрээч дээ. Дуулж байна уу, сэрээч. Үхэж болохгүй, үхэх болоогүй. Чамайг
үхчихвэл Тамир яах болж байнаа. Чи үхэж болохгүй, ойлгохгүй байна уу...
Баттөмөр найзынхаа амьгүй болсон цогцсыг тэврэн хэдэн хором саатсанаа тун шийдэмгийгээр
босч өнөөх алиалагчийн эвлүүлсэн хүүгийн араас хар хурдаараа гүйлээ. Энэ үед Баттөмөрийн
ой ухаанд өнөөх бага насандаа санамсаргүй уншиж байсан номын мөрззд дахин үзэгдэх шиг
болох нь тэр. "Амилсан шулмын эвлүүлж бий болгосон үр үндсийн амин газар нь шилэн хүзүү
нь” гэсэн тэр тэмдэглэгээ яг цагаа олж Баттөмөрийн санаанд буулаа.
Өнөөх хиймэл жаал гарах хаалга руу нэлээд дөхчихжээ. Баттөмөр түүний араас гүйцэж очоод
ямар ч эргэлзээгүйгээр гартаа атгаж яваа хурц хутгаа шилэн хүзүүнд нь ишийг нь тултал зоолоо.
Чихарсан муухай хашхираан чихнээ хадаж алиалагчийн хүү татваганан тийчилсээр амь алдав.
Гэтэл нэгэн аймшигтай маш хүчтэй гар Баттөмөрийн мөрнөөс өргөж хана руу саван шидэх нь
тэр. Тэрхүү айшигтай хүчтэй этгээд бол алиалагч байлаа. Тэрээр бүрэн сэхээ авчихжээ. өөрийн
нь хоёр сарын турш арайхийж эвлүүлсэн хүүг нь хэдхэн хормын хугацаанд үгүй хийчихсэн
Баттөмөрийг тэрээр угтаа тултал үзэн ядаж байгаа. Харанхуй гүн ангалыг санагдуулам өтгөн
хар нүдээрээ Баттөмөрийг цоргитол ширтсээр урт нарийхан хэлээ гозолзуулан дөхөн ирж буй
алиалагчийг харсан хэн ч байлаа аргагүй зүрх алдмаар аймшигтай харагдах аж. Баттөмөр
хананд хүчтэй савагдсанаасаа болж ухаан нь балартан нүд нь харанхуйлж цээжинд нь цус
амтагдаж байв. Хүчтэй доргилтоос болж түүний халаасанд явсан өнөөх цэвэр усных нь нэг нь
бут үсэрчихжээ. Сав нь хагарч цацагдсан усны зарим дуслууд алиалагчийн биед хүрэхэд писс
сс... гэсэн чимээ сонсогдон шатаж буй мэт уур гарах нь тэр. Алиалагч яг л галд түлэгдсэн мэт
эмзэглэн цочирдож хэдэн алхам ухарчээ. Баттөмөр энэ бүх хугацаанд балгасанд орж ирэхдээ
халаасласан цэвэр усаа бүр мартаж орхисон байв. Тэрээр гэнэт нэг зүйл ойлгож бас нөгөөг
санах шиг болов. Алиалагч уснаас айдаг байх нь. Тийм ээ, яг тийм байна. Өнөөх номон дээр
бичсэнээр "Бороотой үед амилсан шуламд орогнох газар хэрэгтэй гэсэн байсан” Гагцхүү энэ
нь л алиалагчийн үхлийн шалтгаан байх нь. Бууны сум, хутганы ирэнд үхдэггүй алиалагчийн
амь зүгээр л бидний ундандаа хэрэглэдэг ус байх нь ээ. Бас түрүүчийн удаа халз тулгарахдаа
крантнаас ус цацагдахад л зугтсан хэрэг байна шүү дээ. Баттөмөр бүхнийг ойлголоо. Галын
өрөөний крант хагарч ус цацагдсан нь түрүүчийн удаад Баттөмөрийг аварсан байж.Тэгвэл энэ
удаа ч гэсэн түүний халаасанд байсан савтай цэвэр ус өөрийг нь алиалагчаас аварчээ.
Баттөөр өөртөө байгаа хамаг хүчээ шавхан байж өндийгөөд халаасандаа байгаа савтай цэвэр
усаа гаргаж гурван хуруутай гараараа тагийг нь арайхийж онгойлгов. Энэүйлдэл нь яг л анчин
буугаа сумлаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх нь тэр. Баттөмөрийн бие энд тэндгүй шалбаран
халцарч толгой хацар, ам бас хоёр хуруугүй болсон гараас нь цус урссаар байлаа. Гэсэн
хэдий ч тэрээр шүд зууж усаа гартаа атгасаар алиалагч руу алгуурхан ойртож байв.Харин
өндөр биетэй алиалагч Баттөмөрийн довтлохыг хүлээн доошоо үл мэдэг бөгтийж хярсан мэт
байдалтай байх нь яг л амиа хамгаалах гэсэн араатныг санагдуулах аж. Баттөмөр гартаа барьсан
уснаасаа ам руугаа нэг балгалаа. Гэхдээ маш ихээр цанган сульдаж байсан ч цааш нь хоолой
руугаа залгисангүй. Гэтэл яг энэ үед алиалагч маш хурдтайгаар үсэрч ирээд Баттөмөрийн
гартаа атгасан усыг цохиж алдуулан дээрээс нь дарахад Баттөмөр аман дахь усаа бүгдийг нь
алиалагчийн нүүр лүү тургичихав. Энэ гэнэтийн хариу үйлдэлд алиалагч аргагүй цочирдож
арагш холдох гэсэн хэдий ч Баттөмөр түүний үснээс нь амжин зуураад авав. Тэгмэгцээ тэрээр
хажууханд нь асгараад бараг дуусч буй савтай усаа гурван хуруутай гараараа шүүрч аваад хэл
нь гозгонон чарлаж байгаа алиалагчийн ам руу цөмийг нь цутгачихав.
Алиалагч амьдаараа шаруулж байгаа этгээд л ингэх болов уу гэмээр татваганан тийчилж
байснаа хамаг арьс нь буцлан язраад газар урсаж эхэллээ. Чих дөжрөм чихарсан муухай
хашхираан гурван минут хэртэй үргэлжилсний эцэст таг чимээгүй болов. Алиалагч үхжээ.
...Баттөмөрийн нүд нь харанхуйлж тархи нь манараад, ухаан нь балартаж байв. Тэрээр гэрэл
тусч буй гарах хаалганы зүг эцсийн хүчээ шавхан мөлхөх аж. Түүний нүдэнд Одончимэг нь
өөрийн нь бэлэглэсэн бөгжийг гартаа зүүгээд оюутан ахуй үеийнхээ яг тэр төрхөөрөө угтан
инээмсэглэж байгаа харагдана. Бас ээж эмээ хоёр нь ч харагдах шиг. Модон хайрцганд орж ар
араасаа газарт булуулсан эрхэм хайртай хоёр хүн нь ямар ч өвчин зовиургүй тэнгэрлэг сайхан
царайгаар Баттөмөрийн зүг тайван мишээж, түүнийг дуудаж байлаа. Тэд яг л Баттөмөрийн бага насанд нь хамт байсан тэр л царайгаараа хэвээрээ байх бөгөөд Баттөмөр өөрөө ч гэсэн хүүхэд
ахуй насныхаа зовлон зүдгүүргүй тэр гэгээн үедээ очсон мэт. Тэнд бас Ганбаяр харагдлаа.
Сурагчийн хөх өнгийн дүрэмт хувцастай сахилгагүй жаахан хүү яг дүрээрээ өөртэй нь тоглохоор
хүлээж байх бөгөөд энэ бүхэн цөм гэрэл гэгээтэй тайван орчинд байгаа нь Баттөмөрийг эрхгүй
яаруулж байв. Тэрээр өмнө нь бүх л үеийн туршид зөвхөн харанхуйд бэдчин тэнүүчилж айн
зугтаж харанхуй орчноос гэрэл гэгээг мөрөөдөж зүүд нь хүртэл харанхуйн дунд өнгөрдөг
байжээ. Харин одоо түүнийг гэрэл гэгээтэй орчин хүлээж, хайртай дотно бүх хүмүүс нь аз
жаргалтайгаар угтаж байна.
...Баттөмөр дөнгөж саяхан өвдөлтөөсөө болон тарчлан зовж гарах хаалга руу эцсийн хүчээ
шавхан тэмүүлж байсан бол одоо ямар ч өвчин мэдрэхээ больчихож. Тэрээр аз жаргалтай
зүүдээ үргэлжлүүлэн зүүдлэхийг хүсчээ. Магадгүй түүнд зовлон шаналгаа, айдас түгшүүрээр
дүүрэн амьдрал залхмаар санагдсан ч байж мэдэх. Басхүү "Өөрийнхөө үүргийг биелүүлчихсэн
юм чинь...” гэсэн бяцхан омгорхол цохилт нь суларсаар буй зүрхэнд нь асах шиг болно.
...Балгасны үүдэн дээрх тоос шороо, шарх сорви, цус хөлсөөр нэвчсэн Баттөмөрийн амьгүй
цогцос өглөөний наранд яг л тайван унтаж байгаа жаахан хүүхдийг санагдуулам инээмсэглэх
мэт байдалтай харагдах аж.
Тэргүүн сонины 2006 оны 7-р сарын дугааруудад гарсан сонирхол татахуйц мэдээллүүдээс....
...Хуучин Орос цэргийн хуаран байсан эзгүй балгасанд ямар нэгэн аймшигтай үйл явдал
болсон бололтой. Ямартай ч энэ талын мэдээллийг холбогдох байгууллагууд маш ихээр
чандлан нууцалж байгаа бөгөөд цагдаа, цэргийн өндөржүүлсэн хамгаалалттайгаар хөл хорио
тогтоожээ. Энэ учир битүүлэг, нууц үйл явдлын талаар холбогдох байгууллагынхаас бусад
хүмүүс зөвхөн таамаглал дэвшүүлэхээс өөрөөр юу ч хэлж чадахгүй байна.
....Хүүхдийн баярын өдрөөр "Алиалагч”-д хулгайлагдаж улмаар алагдсан хүүхдийн эцэг эхүүд
болон алиалагчтай нүүр тулсан бүх хүмүүс зуурдаар нас барж байгаа нь тодорхой байна.
Хэдийгээр энэ талын мэдээллийг олон нийтэд зарлахгүй байх зохион байгуулалттай ажил
хийгдэж байгаа ч манай сэтгүүлчийн уйгагүй судалгааны ажлууд энэ бүхнийг баталж байгаа
юм.
Сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байсан Долгормаа бүсгүй /алагдсан хүү Баяртын ээж/ ямар нэгэн
муу ёрын шуламсын тухай зогсолтгүй ярьсаар эцэст нь амьсгал хураасан. Мөн "Алиалагч”-д
алагдсан гэх хүү Мөнхзоригийн ээж Тамир бараг арваад хоног гэрээсээ гараагүйучраас орцных
нь жижүүр гайхаж очоод шалгавал гэрийн нь хаалга нээлттэй байсан бөгөөд шалан дээрээ
үхчихсэн байдалтай олдсон.
...Алиалагчийн зургийг дарсан цорын ганц зурагчин эр мөн л амиа хорлочихсон. Тэрээр шөнө
болгон зүүдэндээ ямар нэгэн ад зэтгэрийн шулмаас өршөөл гуйн уйлан дуугардаг байсан гэх.
...Тусгай ангийн дарга, цагдаагийн хошууч Базар болон түүнтэй хамт алиалагчийг мөрдөж
байсан туслах ажилтнууд болох дэслэгч Хүрэлчулуун, дэслэгч Болдбаатар, ахмад Батсүх нар
"Үүргээ биелүүлж яваад амь эрсдсэн. Уг дөрвөн залууд хэдий өнгөрсөн ч гэсэн хүндэтгэл
үзүүлж бүгдийг нь цол тэмдгээр нөхөн шагнаж байна” гэснээс өөр илүү тодорхой мэдээллийг
цагдаагийнхан хийхгүй хэвээр л байна.
...Зарим нэгэн хүмүүсийн таамаглаж байгаагаар алагдсан хүү Мөнхзоригийн аав Тамирын
нөхөр болох ахлах дэслэгч Ганбаяр "хүүгийнхээ өшөөг авахаар алуурчны хойноос мөрдөж
байгаад алагдсан” гэх. Ямартай ч ахлах дэслэгч Ганбаяр хэдий эхнэр нь өнгөрсөн ч гэсэн ч
оршуулах ёслолд ирсэнгүй, бусдын нүдэнд өртсөнгүй, ор сураггүй хэвээр байна.
...Өмнө нь маш олон хэргүүдийг илрүүлж байсан туршлагатай, хувиараа мөрдөгч, хотын хүндэт
иргэн Баттөмөр Ганбаярын нэгэн адил ор сураггүй алга болжээ. Алга болоод байгаа ахлах
дэслэгч Ганбаяр түүний арван жилийн нь дотнын найз гэдгийг зарим эх сурвалжууд мэдээлж
байгаа. Зургаан настай хүүхдүүдийн эрлэг болсон алуурчин алиалагчийн араас тэднийг хамтдаа
хөөцөлдөж байгаад эрсдсэн байж магадгүй хэмээн олон хүмүүс таамаглаж байна. Тэднийг эрж
хайх ажлын талаар цагдаагийнхан сэтгүүлчдэд ямар ч тайлбар өгсөнгүй. Үүний цаана ямар
нэгэн далд хэрэг, учир шалтгаан байгаа гэдэг нь дамжиггүй.
.... Алиалагчийг харсан хүмүүсээс цорын ганцаараа амьд үлдсэн хүү Тулгаа Эх нялхсын
эмнэлгийн сэхээний тасагт эмчлүүлж байна.Түүний биеийн байдлыг дээрдэж сайжирна гэж
эмч нар амлаж чадахгүй байгаа бөгөөд ямартай ч хэрвээ Тулгааг ухаан орвол энэхүү учир
битүүлэг олон хэргүүдийн зангилаа тайлагдаж мэдэх юм. Учир нь тэрээр ор сураггүй алга
болоод байгаа хувиараа мөрдөгч Баттөмөрийн хууль ёсны өв залгамжлагч нь болсон. Үүнийг
Баттөмөрийн найз өмгөөлөгч Гэрэлчулуун баталж байна. 2006.07.01-ний шөнө Баттөмөр түүн
рүү утасдаж "Хэрвээ надад ямар нэгэн юм тохиолдвол миний нэр дээрх бүх эд хөрөнгө өнөө
шөнө манайд хонож байгаа Тулгаа хүүд шилжих ёстой” хэмээн зааварлаад энэ бүхнийг хүлээн
зөвшөөрч байгаагаа баталсан өөрийн гарын үсэгтэй захиаг унтлагынхаа өрөөний ширээн дээр
орхижээ.
Тэргүүн сонины 2006 оны 8-р сарын нэгэн дугаарт
...Хотыг айдаст автуулаад байсан алиалагчийн талаар ямар ч сураг дуулдалгүй сар гаруй
хугацаа өнгөрлөө. Гэмт хэргийн гаралт ч эрс багасаад ор сураггүй алга болох явдал зогсч
хэвийн хэмжээндээ хүрчээ. Хувиараа мөрдөгч асан Баттөмөрийн өв залгамжлагч болсон
Тулгаагийн бие дээрдэх төлөвтэй байгаа тухай эмчлэгч эмч нь мэдэгдэл хийсэн. Ямартай ч
одоогийн байдлаар бүрэн ухаан ороогүй байгаа.
Өнөөг хүртэл хөл хорио тогтоосон хвээр байгаа цэргийн хуаранд байсан балгасанд чухам
юу болсон, Баттөмөр Ганбаяр нар хаашаа явчихаад эргэж ирээгүй вэ? Алиалагч үхсэн үү?
Гэх зэрэг олон асуултын хариуг сонсохыг хүссэн мянга мянган хүмүүс Тулгааг сэхээ ороосой
хэмээн залбиран хүлээсээр...
Төгсөв
Сэтгэгдэлүүд: 2
2 | chirocky <<< бичсэн | 2010-06-20 | 2:01 PM Сэтгэгдэлтэй хуудас |
unshahaas zalhuu hurchle
+ (0) -
1 | strelok <<< бичсэн | 2010-04-08 | 9:54 AM Сэтгэгдэлтэй хуудас |
NICE ene chin chini zohioson gehed UNEN nICe
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !