Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

АЛИАЛАГЧ 2-Р ХЭСЭГ - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
АЛИАЛАГЧ 2-Р ХЭСЭГ
poster
ХОЁР
Өглөө эрт гал тогооны өрөөнд хэн нэгэн гишгэлэн явах мэт чимээ гарахад Баттөмөр нойрноосоо
сэрлээ. Шөнийн хар дарсан зүүднээсээ болоод хамаг бие нь ямар ч тамир тэнхээгүй болон
сульджээ. Тулгаа босчихсон гал тогооны өрөөнд идэх юм хайж яваа юм байлгүй дээ гэж
бодсоор Баттөмөр өндийлөө. Тэрээр нуухтай нүдээ нухлан галын өрөөнд ороход тэнд Тулгаа
байсангүй, харин шал өөр муу ёрын этгээдийг олж харах нь тэр. Таазанд нь арай хүрэхгүй
өндөр биетэй, нэвсийсэн ногоон хувцас өмссөн, урт гартай, хэрээний сарвууг санагдуулам
чөргөн нарийн хуруутай, өнгөцхөнөөр дүгэнэхэд алиалагч гэж хэлэхэд болмоор нэгэн этгээд
түүн рүү харсаар угтав. Нүд нь яг л харанхуй гүн хавцал мэт ямар ч амьгүй гэмээр өтгөн хар
ажээ. Тэрээр цагаан улаан өнгө хосолсон шингэхэн буржгар үстэй хувхай цагаан нүүртэй юм.
Энэ хувхай цагаан нүүрэнд зөвхөн нүд, ам, хамар нь л ялгаран харагдаж байв. Түүнд ямар ч
сахал хөмсөг энэ тэр байсангүй. Алиалагч Баттөмөрийг хараад нүүрэндээ үл ялиг инээмсэглэл
тодруулснаа амаа хагас ангайн тас хар өнгөтэй урт хэлээрээ цаас шиг нимгэхэн гэмээр хар
өнгийн нарийхан зураасан уруулаа шилэмдэн долоолоо.
Баттөмөр яахаа мэдэхгүй хөшиж орхих нь тэр. “Новш гэж энэ чинь юу вэ. Миний хайж байгаа
өнөөх хүүхдийн эрлэг болсон алиалагч чинь тэгээд энэ үү. Тийм байх болов уу гэж төсөөлж
байсан алиалагчаас бүр шал өөр юм. Энэ этгээд бол нүүрээ ч үсээ ч будаагүй л байгаагаараа
байгаа тийм этгээд байна. Новш гэж мөн байх нь ээ, тэр алиалагч ч биш зүгээр л шулам юм
байна” Баттөмөрт ийм бодол хоромхон зуурын хугацаанд төрөөд амжив. Бас тэрхүү шөнийн
зүүдэнд нь үзэгдсэн аварга том үхэл бэлэглэгч сүүдэр чинь энэ байх нь.
Одоо энэ этгээд яах болдоо гэсэн айдаст автсан арчаагүй бодол Баттөмөрийн хамаг бие сэтгэлийг
нь эзэмдэх мөчид үүнийг нь мэдсэн юм шиг алиалагч түүн рүү гараа сунгав. “За хөөрхий ингээд
л өнгөрөх нь дээ, энэ амьтныг би яагаад ч барж идэхгүй нь” Баттөмөр өөрөө өөртөө бодлоороо
ингэж хэлээд энэ сүрдмээр “алиалагч”-д сэтгэлээрээ буугаад өгчихжээ. Тэрээр өөрийгөө ийм
амархан буугаад өгчихнө гэж даанч төсөөлсөнгүй, эсвэл энэ амилсан шулам өөрийгнь ховсдож
байгаа байх. Тиймээ, Баттөмөр өөрийгөө үнэхээр ховсдуулж байгаагаа мэдрэв. Алиалагчийн
эсрэг ямар нэгэн үйлдэл хийх тухай бодол түүний санаанд өчүүхэн төдий ч орж ирсэнгүй.
Зүгээр л аалзны торонд орчихсон өчүүхэн жижиг шавж үхлээ хүлээн, аварга том махчин аалзыг
ширтэж байх шиг тийм мэдрэмж Баттөмөрт төрж байв. Гэтэл энэ үед гэнэт хаалганы хонх
дуугарах нь тэр. Үүнийг сонссон алиалагч Баттөмөрийн нүднээс харцаа салгахад Баттөмөр яг л
хүлээснээсээ мултрах шиг тийм мэдрэмж амсав. Баттөмөр тэгмэгцээ шууд л өөрт нь ойр байсан
галын өрөөний том модон сандлыг аваад алиалагчийг цохиход модон хөлнүүд нь бут үсрэн
хугарлаа. Түүний энэ цохилт нь алиалагчид зүгээр л нэг ялаа ирээд мөргөсөнтэй ижил тусав
бололтой. Алиалагч Баттөмөрийг нэг гарынхаа нарийхан хуруунуудаар багалзуурдаж аваад
“Бусдын хэрэгт бүү оролц. Би чамд үхэл бэлэглэх болно” хэмээн чихарсан муухай дуугаар
хэлэв. Энэ үгийг хэлэхдээ алиалагчийн ам хөдөлсөнгүй.Алиалагчийн тухай бодох болгонд
төрдөг байсан яг тэр мэдрэмж Баттөмөрт мэдрэгдэж байлаа. Цэв хүйтэн нялцгар нойтон гар
багалзуурыг нь шахаж байна гэсэн тэр мэдрэмж одоо яг мөн. Хоолой нь боогдож дуу ч гарах
боломжгүй болох нь тэр. Хонх үргэлжлүүлэн жингэнэсээр байлаа. Баттөмөр алиалагчийн
дийлэхгүй нь гэдгээ мэдрэх шиг болов. Тэгмэгцээ тэрээр эцсийнхээ хүчийг шавхан үүдэнд байгаа
Ганбаярыг ороод ирээч хэмээн оюун ухаанаа хүчлэн байж зөн совингоороо дуудлаа.Хөлөөрөө
угаалтуураа өшиглөхөд крантнаас ус цацагдлаа. Гэтэл гэнэт хаалга маш хүчтэй өшиглөгдөн
түгжээ нь мулт үсэрч Ганбаяр ороод ирлээ. Алиалагч Баттөмөрийн хоолойг шахахаа больж
гараа авчээ. Баттөмөр хаалганы хажууд гайхан зогсох Ганбаярыг олж харчихаад эргэж хартал
алиалагч байсангүй. Дөнгөж саяхан л багалзуур шахаад өөрийг нь эгээтэй л тонилгочих гэж
байсан алиалагч арилаад өгч. Баттөмөр хоолойгоо барин хахаж цацан байж Ганбаяр луу
харахад тэрээр найзынхаа хаалгыг эвдсэндээ маш ихээр гэмшиж байгаа бололтой сандарсан
байртай зогсож байх нь тэр.
Баттөмөр гурван минут хэртэй амьсгаагаа аван Ганбаярыг ширтэн сууж байснаа түүнээс
асуулаа
-Чи...чи алиалагчийг харсангүй юу?
-Юу, тэр хаана байна гэж?
Ганбаярын энэ асуултанд харин Баттөмөр хариулсангүй. Ойлгомжтой. Ганбаяр алиалагчийг,
алиалагч ч гэж дээ аварга биетэй ороолонг дөнгөж саяхан энд намайг алах гэж байсныг олж
харж амжаагүй байх нь. Баттөмөр хэсэг хугацаанд шоконд орсон байснаа нээлттэй байгаа
тагтныхаа хаалгаар гарч гадагшаа яаран харав. Юу ч харагдсангүй. Уг нь Баттөмөрийнх
зургаан давхарт байдаг. Саяын алиалагч эндээс шууд л доошоо үсэрчихнэ гэж баймааргүй
санагдана. Эсвэл дээшээ авирсан уу, үгүй ээ. Тийм байх учиргүй. Гэхдээ ямартай ч үнэхээр
дөнгөж саяхан энд намайг алах гэж байсан алиалагч бараа сураггүй арилаад өгч. Зөвхөн тэр
алиалагчийн энд байсны баталгаа болсон хэмхэрч унасан модон сандлын сэг шалан дээгүүр
хөглөрч хагарсан крантнаас тасралтгүй ус цацагдаж харагдана.
Ганбаяр юу ч ойлгохгүй шилээ маажин Баттөмөрийн зүг асуусан харцаар ширтэн зогсож
байлаа. Тэрээр өөрийгөө чухам яагаад найзынхаа гэрийн хаалгыг онгойлгож өгөхгүй байсных
нь төлөө эвдчихснээ бодоод олохгүй санаа нь зовж байв. Тэгснээ гэнэт нэгийг ухаарав бололтой
Баттөмөрийн зүг ширтсэнээ “Яагаад сандлаа эвдчихээ вэ, юу болоов?” хэмээн асуув. Энэ үед
бөөн дуу чимээнээс болж нойрноосоо сэрсэн Тулгаа тэдний хажууд хүрч ирлээ.
Ганбаярын энэ асуултын нь хариуд Баттөмөр юу ч хариулж хэлсэнгүй. Зүгээр л “хаалга эвдсэндээ
санаагаа зовоох хэрэггүй ээ” хэмээн Ганбаярыг тайвшруулахыг хичээн дуугарахчаа аядав.
-Баттөмөр өө, чи зүгээр үү бие чинь муу байна уу?
-Гайгүй дээ. Зүгээр л маш их ядарсан юм шиг байна. Гучхан минут унтаж амраад орхиё. Чи
засварчин руу утасдаад наад хаалгаа засуулчих. Бас энэ крантыг ч гэсэн.
Баттөмөр ингэж хэлээд найзаасаа ямар нэгэн үг хүлээсэнгүй чигээрээ алхаж өрөөндөө ород
хэвтээд өгөв. Ийнхүү хэвтэх үед Тулгаа “Сайн уу Ганбаяр ахаа. Юу болоо вэ” хэмээн түүнрүү
дөхөж очлоо. Ганбаяр түүнийг чимээгүй хэмээн хуруугаа уруулдаа хүргэн дохио өгөөд засварчин
руу утас цохилоо.
Харин Баттөмөрийн хувьд алиалагчтай нүүрээрээ тулаад амьд үлдэж чадсан азтай нэгэн
болж хувирчээ гэлтэй. Тэрээр гурван цаг орчим унтаад босч угаалгын өрөөнд орж хүйтэн
усаар нүүрээ угаалаа. Түүнийг гарч ирэхэд Ганбаяр Тулгаа хоёр цай бэлдчихээд хүлээж байв.
Хэмхэрхий сандлыг хурааж хагарсан крантыг янзлаад хаалганы цоожийг сольж хуучин хэвэнд
нь оруулжээ. Гайхалтай нь Баттөмөр энэ бүхнийг ердөө мэдсэнгүй бүр нам унтчихсан байж.
Тэрээр юу ч болоогүй юм шиг ширээнээ суун халуун цай оочиллоо. Өдрийн 13 цаг өнгөрч
байлаа. Ганбаяр найз руугаа асуусан харцаар ширтэн суух хэдий ч үүнийг нь Баттөмөр огтхон
ч ойшоосонгүй. Зүгээр л ууж байгаа аягатай цай руугаа харсан чигтээ “Чи ч уг нт өглөө яг л
тохирсон ёсоороо цагтаа ирсэн шүү. Даанч найз нь шөнө дутуу нойртой хонож жаахан ядраад
нам унтчихлаа” гэж хэлээд өөр юу ч хэлсэнгүй. Харин Тулгаа “Би үнэхээр сайхн амарлаа
Төмрөө ахаа. Таны ачийг хэзээ нэгэн цагт хариулах болно оо” хэмээн цовоо хэрнээ бага зэрэг
болгоомжлонгуй дуугаар өгүүллээ. Үүнийх нь хариуд Баттөмөр муухан мушийгаад өнгөрөв.
Түүний хувьд өглөөний алиалагчтай халз таарсан явдал үнэхээрийн гэнэтийн сэтгэлийг нь
цочроосон хэрэг болжээ. Тэрхүү аймшгийн алиалагчийн гэмээр муу ёрын сэтгэл хирдхийлгэмээр
дүр төрх түүний санаанаас гарахгүй тарчлааж байв. Бас тэрхүү алиалагч Баттөмөрийг өөрт нь
хамгийн ихээр гай болох хүн гэж санаад үгүй хийхээр ирсэн үү, ямартай ч өөрийг нь алахыг
оролдсон нь хэмжиж хэлэхийн аргагүй таагүй сэтгэгдэл төрүүлж байх нь тэр.
Баттөмөр ийнхүү бодолдоо автсаар...Ямар ч дуу гарахгүй болсон нам гүмийг эвдэхийн тулд
Ганбаяр Тулгаа руу нүд ирмээд “Гурвуулаа өчигдрийнхөө ярьж байсан сэдвийг үргэлжлүүлье”
хэмээн хэллээ.
Тулгаа ч уухайн тас зөвшөөрч өчигдрийн алиалагчийн тухай яриаг үргэлжлүүлэв.
-Би зарим нэг юм нэмж санасан. Мэдээж хэрэг тэр алиалагч өндөр байсан ч гэлээ би хэзээ ч
тийм өндөр хүн хараагүй. Уг нь эхэндээ модон хөл өмсчихсөн юм болов уу гэж бодож байсан
л даа. Гэтэл тийм биш гэдэг нь түүний явдлаас л андашгүй байсан. Лав танаас миний энэ
гарыг хоёр юм уу гурав дахин сунгаад өргөчихсөн юм шиг өндөр гэхэд болно. Нээрээ шүү
гээд Тулгаа Ганбаяр луу харан баруун гараа дээш нь байдгаар нь өргөн харуулав. Ганбаярын
царай цаанаасаа айдаст автах мэт болоод явчихав. Тэрээр уг нь бол 182 см өндөр. Гэтэл тэр
алиалагч өөрөөс нь бүр хавьгүй илүү өндөр байх нь. Уг нь түүнд эхнэр Тамир нь тэр алиалагч
их өндөр юм байна лээ гэж ярьж байсан ч Тулгаагийн ярьж байгаа шиг бүр ийм айхтар өндөр
гэдгийг төсөөлж байсангүй.
Тулгаа дахиад л өчигдрийн нэгэн адил дуугаа хураан чимээгүй болчихов. Баттөмөр Тулгаа
хоёр яг адилхан байдалд орчихжээ. Юу ч ярихгүй чимээгүй гөлрөөд л, ямар нэгэн зүйлийн
тухай бодолд автсан бололтой таг болчих нь тэр. Тэдний хэн хэнийх нь нүүрэнд айж эмээсний
шинж тэмдэг тодхон үзэгдэх аж. Ганбаяр тэдэнтэй ярих гээд бүр ядаж цөхөөд эцэст нь тамхи
аваад ирье хэмээн гэрээс гарлаа. Ганбаяр Баттөмөр Тулгаа хоёрын энэ байдлыг гайхаж яах
тухайгаа бодон эргэцүүлж үүний хажуугаар бусдын гарт эмгэнэлтэйгээр алагдаад удаагүй
байгаа хайртай хүүгийнхээ тухай бодолд автан байрны өмнөх хүүхдийн тоглоомын талбайн
сандал дээр суусаар нэг л мэдэхэд бүхэл бүтэн цаг гаран болчихжээ. Тэрээр яаралгүйхэн босч
Баттөмөрийн орц руу ороод зургаан давхар өөд тайван өгслөө. Түүнийг орж ирэхэд өнөөх хоёр
чинь суугаад хоцорсон яг тэр хэвэндээ суусаар байгаа нь түүнийг нүдэнд өртөж эрхгүй гайхах
сэдэл төрүүлэв.
Тулгаагийн нүүрээр маш их хөлс дааварлаж бүр их даарч байгаа юм шиг хамаг бие нь салганаж
байх нь тэр. Ганбаяр ч болохоо байлаа хэмээн Баттөмөрийг угзарч сэгсрэхээс наахнуур юм
болоход тэрээр сая нэг юм арайхийн ухаан орох шиг болов. Баттөмөр Ганбаяр хоёр сандарч
эхэллээ.
-Ахын дүү яаж байна. Бие нь өвдөж байна уу, бид хоёр чамайг эмчид аваачиж үзүүлье. Ганбаяр
ингэж хэлээд гарынхаа алгыг хөөрхий хүүгийн духанд нь хүргэж үзлээ. Халуу шатаж байх нь
тэр.
-Баттөмөр өө, яадаг билээ? Тулгаа бүр аймшигтай ихээр халуурч байна.
-Эмнэлэг рүү аваад явъя хэмээн Баттөмөр сулхан дуугарлаа.
Баттөмөрийн хувьд Тулгаатай хамт сууж байхдаа яагаад ч юм бөөн бодол болж энэ болж
байгаа бүхэн ямар нэгэн зайлшгүй тохиолдох ёстой хувь тавилангийн нэг хэсэг мэт түүнд
санагдаж байжээ. Түүний оюун ухаан нь өөр хүнийх болчихсон юм шиг аа хамаагүй үсчин
өнгөрсөн ирээдүй хоёроор ээлжлэн тэнүүчилж байв. Тулгаагийн ярьж байсан, үзүүлж байгаа
үйлдэл бүхэн бас тэгээд өглөөний тэр алиалагчийн ад зэтгэрийн царай, нялцгар хүйтэн гар
түүний өнгөрөн одсон арван насны тэр аймшигт дурдатгалыг нь сануулж байлаа.
...Хар хөх өнгийн сурагчийн дүрэмт хувцсаа өмссөн арван настай гуравдугаар ангийн жаахан
хүү хичээлээ тараад гэрийнхээ зүг алхаж байсансан. Яагаад ч юм тэр өдөр гудамжаар явж
байгаа ямар ч хүн түүний нүдэнд өртөхгүй байсан. Гэхдээ салхи сэрчигнэж, болжмор жиргэж,
сургуулийн ар талын замаар хаа нэгтээ хурдлан өнгөрөх машины дуу сонсогдож байсан.
Түүнийг хичээлээ тараад явж байх тэр үед 16 цаг өнгөрч байсныг Баттөмөр одоо болтол
маш тодхон санадаг. Хичээл тарсан хэдий ч өөрөөс нь өөр хүүхдүүд яагаад ч юм харагдахгүй
байгаад бага зэрэг гайхаж байсан хэдий ч нэг их тоогоогүй. Хурдхан гэртээ харимаар санагдаж
байсан даа. Гэтэл түүнийг сургуулийн хашаанаас гарч амжихаас өмнө гэнэт хав харанхуй
болчих нь тэр. Бүр хав харанхуй нөмөрч өтгөн хар манан өөрийн нь эргэн тойрон хүрээлэх мэт
болж нүд нь юу ч харахгүй болсон. Нүдээ цавчилж хамаг анхаарлаа төвөлрүүлэхийг хичээсэн
боловч хязгааргүй тэнгэрийн эцэс төгсгөл рүү ширтэх мэт гүн харанхуйгаас юу ч ялгаран
харагдсангүй. Ердөө л хав харанхуй болчихсон. Дараа нь бас шувууд ч дуугарахаа больж ямар
ч чимээ аниргүй таг чиг болох нь тэр. Нүүрийг нь илбэн сэвэлзэж байсан салхи ч гэсэн ямар
нэгэн зүйлд хашигдчихсан юм шиг зогсчихсон. Тэгэхэд Баттөмөр өөрийнхөө биеийг муудаж
байна, нүд минь сохорлоо хэмээн санаж өөрийгөө шалгахад хамаг бие нь зүгээр л байх шиг. Тэгээд л хамаг бие сэтгэлийг нь айдас түгшүүр эзэмдэж хязгааргүй гүн харанхуйн ыдунд
хаашаа ч хөдөлж чадалгүй хөшчихсөн. Хашхирч, хэн нэгнээс тусламж дуудъя гэж санасан
хэдий ч айсандаа болоод ч тэр юм уу дуу хоолой нь ч гараагүй. Бас энэхүү үгээр хэмжихийн
аргагүй их айдсаасаа болоод өмдөндөө шээчихсэн. Ингээд гуч орчим минутын дараа харанхуй
болсонтойгоо адил гэнэт л гэгээ орчихсон. Урьдын бүх юм хэвэндээ орж, шувууд дэрхийн нисэж,
машинууд давхилдан хаа нэгтээ нохой хуцах нь сонсогдсон. Хүмүүс ч гэсэн юу ч болоогүй
юм шиг аажуу тайван алхаж байгаа нь харагдаж билээ. Энэ бүх дүр зургуудыг олж хараад
Баттөмөр маш ихээр баярласан хэдий ч гэнэт тохиосон харанхуйн тухай айдас нь сэтгэлийг
нь түгшээсэн хэвээр байсан. Тэгээд л Баттөмөр хөлийнхөө хамаг хурдаар гэрлүүгээ гүйчихсэн.
Замдаа ганц ч зогсолгүй, эргэж ч харалгүй гүйсээр гэртээ ирэхэд аав ээж, эмээ нар нь бүгдээрээ
уйлж унжин түүнийг зүгээр эсэхийг лавлан асууж тойрон хүрээлэх нь тэр. Тэгээд бас хаана
байж байгаад ирэв, хаашаа очсон юм бэ, хэнийг дагаад явчихав, хоол унд идсэн үү? Гээд л
төрөл бүрийн асуултаар булж гарсан даа. Баттөмөр учрыг нь олохгүй гайхан эргэлзэж байснаа
ээжийнхээ “Бүхэл бүтэн зургаан хоногийн турш хаана байвдаа хүү минь” гэсэн арчаагаа алдан
цөхөрсөн дууг сонсоод сая бүхнийг ойлгожээ. Баттөмөр зургаан хоногийн дараа гэртээ иржээ.
Гэхдээ үүндээ өөрөө ердөө ч итгэсэнгүй. Зүгээр л өглөө хичээлдээ яваад одоо ирж байна
хэмээн Баттөмөр аав ээжийгээ гайхсан харцаар харан хариуллаа. Би гадуур хоноогүй шүү дээ
ааваа, ээжээ, эмээ хэмээн сандран хариулсан боловч түүний үгийг хэн ч сонссонгүй. Тэгэхэд
нь Баттөмөр гэнэт харанхуй болоод эргээд гэгээ орсон тухай хэлэх гээд ярьж эхэлтэл үүнийх
нь хариуд аав нь ердөө л түргэн дуудчихсан. Гэнэт харанхуй болоод тэгээд гуч орчим минутын
дараа эргээд гэгээ орсон хэмээн хэлсэн хэдий ч түүнд хэн ч итгэхгүй зүгээр л галзуу солиотой
хүн рүү харж байгаа юм шиг тийм нүдээр ширтэцгээж байлаа. Тэгтэл ээж нь түүнийг тэврээд үг
сүггүй уйлж эхлэх нь тэр. Баттөмөр бүр яахаа мэдэхгүй гайхаш тасран суусаар байхад аав нь
цагдаагийн газар луу утасдаж “Манай хүү өөрөө хүрээд ирсэн” хэмээн хэлээд утсаа салгалаа.
Зурагтаар үнэхээр ням гарагийн орой болгон гардаг “Агшин” нэвтрүүлэг явж байх нь тэр. Энэ
нэвтрүүлгийг Баттөмөр бүтэн сайн өдрийн орой гарах тухай телевизийн программаас дөнгөж
өнөө өглөөхөн олж харснаа ч тодхон санаж байлаа. Бас үүнээс гадна ханан дээрх өдөр тутмын
хуанли нь даваа биш ням гарагийг харуулж байх нь тэр. Аав ээж эмээ нар нь өөрөөр нь тоглоод
ингээд хуанлиа хүртэл эргүүлж “Агшин” нэвтрүүлгийг зурагтаар гаргана гэж баймааргүй
санагдана. Ингэсээр энэ бүхний эцэст Баттөмөр өөрөө өөртөө эргэлзэж би үнэхээр зургаан
хоногийн турш алга болчихоод ирсэн юм болов уу гэж бодтол түрүүн айсандаа шээчихсэн өмд
нь нойтон хэвээрээ байв. Баттөмөр дахиад л баахан гайхаж өч төчнөөн эргэлзээнд автлаа.
Эмнэлгийнхэн ирсэн хэдий ч аз болж түүний ээж эмээ хоёр нь хаяг андуурсан байна гэж худлаа
хэлээд явуулчихсан. Тэгээд тэр оройжин аав ээж хоёр нь өч төчнөөн юм шалгааж, өөрөө ч
бас баахан гайхсан хэдий ч энэ бүхнийхээ учрыг олж чадаагүй. Маргааш өглөө нь хичээлдээ
ирэхэд ангийн нь бүх хүүхдүүд түүнийг асуусан харцаар угтаж Ганбаяр мэтийн зарим дотнын
найзууд нь “Чи зургаан өдрийн турш хаана байж байгаад гараад ирэв ээ” хэмээн шивнэн асууж
байсан. Баттөмөр тэдэнд юу ч хариулж чадаагүй. Зүгээр л толгойгоо сэгсрээд сууж байсан.
Хичээл эхэлж дэвтрийнхээ булан он, сар, өдрөө тавихад үнэхээр “Өчигдрөөс хойш долоо хоног
өнгөрчихсөн” гэдэгт сая нэг юм бүрэн итгэж билээ.
Дараа нь тэр явдлыг Баттөмөрөөс бусад хүмүүс тэгсгээд л мартацгаасан хэдий ч Баттөмөрийн
санаанаас өнөөг хэр нь гараагүй хэвээр. Тэр үл мэдэгдэх нууцлаг үйл явдлын хариуг одоо
болтол олж чадаагүй. Гэхдээ Баттөмөр нэг зүйлийг маш сайн мэдэж байсан.Тэр нь мэдээж яг
тэр өдрөөс эхлээд ямар нэгэн зүйлийн талаар урьдчилан мэдрээд эсвэл өнгөрсний тухай зарим
нэг явдлыг хараад байх шиг болсон. Бас үүгээр ч тогтохгүй ирээдүйд болох гэж байгаа ямар
нэгэн муу зүйлд түүнийг далдаас хэн нэгэн бэлтгэж байгаа ч юм шиг. Баттөмөр энэ болгондоо
итгэхгүй байсан ч өөрийгөө шалгаж үзэхэд бараг ихэнх зөгнөлүүд нь биеллээ олдог байсан.
Тийм ээ, өнөөг хүртэл. Түүний өөрийнхөө гайхалтай зөгнөх чадвартаа баттай итгэсэн тэр үе
нь мэдээж ээжийнхээ үхлийг урьдчилан харж аавдаа хаягдахаа ойлгосон 12 нас хүрсэн тэр
үе байсан. Түүнээс хойш эдүгээ 29 нас хүртэл нь энэхүү зөгнөх чадвар нь өөрийг нь орхиогүй
харин ч бүр улам хөгжсөөр ирсэн.
Яг одоо Баттөмөрт магадгүй энэ далдын хүч гэмээр энэ совин нь алиалагчийг зогсоохын тулд
өөрт нь заяагдсан юм шиг санагдаж байлаа. Алиалагч бол хүн биш чөтгөр, шулам, ороолон.
Ер нь юу ч гэж нэрлэсэн болно, тэр бол ямар ч байсан бидэнтэй ижил жирийн нэг хүн биш
Баттөмөр үүнийг маш хүчтэй мэдэрч байлаа. Тэрээр яг одоо Ганбаярын жолоодож яваа машины
арын суудал дэр учиргүй халуурч байгаа Тулгааг мөрөөр нь тэвэрчихсэн явж байв. Хэзээ яаж
яваад ингэж машинд орж ирээд хүүгийн хажууд сууснаа ч санасангүй. Бүх оюун ухаан нь
бодит байдлаа анзаарахгүй болтлоо бодолд автчихаж
Ганбаяр хотын төвд байрлалтай Ёнсэй хэмээх хувийн эмнэлгийн үүдэн дээр машинаа зогсоогоод
Баттөмөртэй хамтдаа хүүг эмнэлэгт оруулж тусгай өрөө гаргуулан Тулгааг хэвтүүллээ. Эмч хүүг
ядарсан байна, бас ханиадтай байга учраас хэвтүүлж хэд хоног эм тариа хийх шаардлагатай
гэхэд Баттөмөр зөвшөөрч хүүийн эмчилгээний бүх төлбөрийг нь төлөв. Сувилагч Тулгааг 23
номерийн тасагт оруулж хэвтүүлээд эм уулгалаа. Энэ үед Баттөмөрийн духаар нь хүйтэн хөлс
дааварлаж, толгой нь эргэхэд тэрээр нүдээ анин зогтуслаа. Түүний нүдэнд нарийхан хорчгор
хар гар ямар нэгэн хаалгыг магадгүй эмнэлгийн хаалгыг түлхээд дотогш орж байгаа нь
харагдах нь тэр. “энэ алиалагч мөн байна” хэмээн Баттөмөр нүдээ нээж Ганбаяр луу ширтлээ.
Гэтэл энэ үед түрүүнээс халуундаа шаналан дэмийрч байсан Тулга жаахан сэргээд хэвтэж
байсан орон дээрээсээ өндийж “Ганбаяр аха, нээрэн тэр алиалагч хүүхдэд хайртай гэсэн. Бас
тэгээд зөндөө олон хүүхдүүдийг баярлуулах болно” гэж хэлж байсан шүү гээд буцаж хэвтлээ.
Энэ үеп тэдэнтэй хамтТулгааг хэвтүүлсэн тасагзогсож байсан эмч сувилагч хоёр залуучуудыг
гайхсан нүдээр ээлжлэн ширтэж байлаа. Энэ байдал нь мэдээж тэднийг хотыг тэр чигт нь
айдас түгшүүрт автуулж байгаа алдарт алиалагчийн тухай яриад байгаа юм болов уу хэмээн
сонирхсон нь илт аж. Баттөмөр, Ганбаяр хоёр эмнэлгээс гарцгаалаа. Тэд эмнэлгийн үүдэн
дээр суусаар магадгүй алиалагчийг хүрээд ирэхийг хүлээсээр байв. Ингэсээр нэг л мэдэхэд цаг
нэлэд орой болчихжээ. Зарим айлууд гэрлээ асааж согтуу хөлчүү хүмүүсийн явах нь ихсчихэж.
Өглөөхөн л алиалагчийн тухай бодох болгонд тархи толгой нь лугшиж байсан Баттөмөр одоо
бүр шал эсрэгээрээ болжээ. Түүний эд эс бүхэн нь гайхалтай сайн ажиллаж эрч хүч дүүрэн
оволзож байв. Баттөмөр ухасхийн өндийж Ганбаярын машин руу гүйлээ.
Хаашаа ч явахаа мэдэхгүй байгаа ч гэлээ Ганбаяр жолооны ард суун машинаа асаав. Түүний
хажууд чимээгүй сууж байсан Баттөмөр шийдэмгий нь аргагүй “Эх нялхас руу яваарай” хэмээн
шавдуулан дуугарахад Ганбаяр ч хаазаа нэмэн хурдаллаа.
-Өнөөдөр чинь 7 сарын 1-ний өдөр байх аа. Хараал идсэн алиалагч дараачийн золиосоо хайж
байна. Хэрэг гарсан өдрөөс хойг яг нэг сар өнгөрчихөж. Өнөөдөр шөнийн дотор тэр чөтгөр
дахиад зургаан настай гурван хүүг цааш нь харуулах нь. Ганбаяр аа, бид хоцорч мэдэх нь
түргэн давхиарай.
-Мэдлээ. Хэрвээ тэр муу новш үнэхээр Эх нялхасын эмнэлэг дээр байгаа бол түүнийг би ална
аа.
-Ганбаяр аа, чи цагдаа хүн. Цагдаагийн газар луу утасдаж “Алиалагч дараачийнхаа хүүхдийг
хулгайлахаар явж байна” гээд хэлээдэхээч. Бид хоцорч мэднэ.
-Тэгэлгүй яахав. Яг зөв.
Ганбаяр ингэж хэлээд гар утсаараа цагдаагийн газар луу залгаж мэдээллээ. Гэсэн хэдий ч
тэрээр маш их яарч байв. Учир нь Ганбаярын хувьд бусад цагдаа нараас урьтаж алиалагчийг
барьж хүүгийнхээ өшөөг авах нь хамгаас чухал байлаа. Ганбаяр явган хүний замаар ч хамаагүй
давхиж замын түгжрээнд оролгүй Эх нялхасын эмнэлэгт дөхөж ирэв. Харин Баттөмөр огтхон
ч эргэлзэлгүй машины урд хайрцгийг нээж нэгэн гар буу гаргаж ирээд сумлалаа. Энэ буу бол
Ганбаярын хэрэглэдэг буу бөгөөд энд байдгийг нь Баттөмөр бүр эртнээс мэдэх болсон билээ.
Орой болж гэгээ тасарсан учир орон байрнуудын гэрэл асчээ. Асар хурдтай давхиж асан
Ганбаяр машинаа эмнэлгийн үүдэн дээр огцом тооромслон зогсоож Баттөмөрөөс цэнэгтэй бууг
авч машинаас яаран гарлаа. Баттөмөр эрчээрээ гүйсээр эмнэлгийн хаалгаар ороход түүний
араас Ганбаяр буугаа халаасалсар алдалгүй дагав. Жижүүрүүд тэдний хаашаа орох гэж яваа
юун хүмүүс вэ? Хэмээн саатуулахаар завдсан ч Баттөмөр тэдний хажуугаар сум мэт хурдлан
өнгөрлөө. Харин Ганбаяр “Цагдаагийн газраас явж байна” хэмээн үнэмлэхээ хам хум үзүүлээд
Баттөмөрийн араас жирийлгэв. Гурван давхар луу маш хурднаар өгсөж байсан Баттөмөр гэнэт
явдал нь удааширч шатны хашлага төмрөөс зууран унан туслаа.
-Баттөмөрөө, яасан бэ? Юу болов? Бие чинь зүгээр үү хэмээн Ганбаяр амьсгаадсаар түүний
хажууд хүрч ирээд бугуйнаас атгаж духан дээр нь гараа тавьлаа. Баттөмөрийн толгой халуу шатаж байх нь тэр.
-Би явж чадахгүй нь ээ, тэр хаалт тавьчихаж. Намайг нэвтрүүлэхгшүй байна. Тэр бол хүн
биш. Ганбаяр аа, би мэдэж байна, бас түүнийг харсан. Тэр надад саад хийж байна, яах ч арга
алга.
-Тэгвэл чи эндээ байж бай. Би тэр новшийн учрыг нь олчихоод эргээд ирье. Эр яг хаана хэдэн
давхарт байна?
-Хэрэггүй ээ. Ганбаяр аа, тийшээ битгий яв. Ойлгож байна уу, сонсооч би маш хүчтэй мэдэрч
байна. Тэр миний тархин дотор тас тас хөхөрч удахгүй үхэх гэж байгааг минь сануулж байна.
Бидэнд ямар ч боломж байхгүй. Тэр энэ удад хүссэнээ хийг. Бид яаж ч чадахгүй. “тэмээн дээр
ямааны гарз” гээч болно. Алиалагч маш хүчирхэг. Тэр дэндүү аюултай байна.
Өмнө нь найзаасаа хэзээ ч иймэрхүү үг сонсож байгаагүй Ганбаяр яахаа мэдэхгүй хэсэг
самгардан барьж алдлаа. Гэтэл яг энэ үед тэднээс дөнгөж тав зургаахан гишгүүрийн дээр
байрлаж байгаа гурван давхрын хонгилын цаад үзүүрээс хэн нэгний хачин муухай хоолойгоор
уйлж байгаагийн алин болох нь мэдэгдэхгүй тийм зэвүүн дуу чихнээ хадлаа. “тэр тэнд байгаа
байх нь” хэмээн Ганбаяр амандаа үглээд цэнэглэчихээд байгаа гар буугаа ил гарган дээшээ
ухасхийлээ. Баттөмөр түүнд юу ч хэлж амжсангүй. Хамаг бие нь сульдан ядарч толгой нь
халуу шатан хөл гар нь чичирхийлэх аж. Тэрээр зөвхөн “хэрэггүй ээ. Ганбаяр аа. Одоохондоо
хэрэггүй. Наад новш чинь хүүхэд эвлүүлж байна” гэж сулхан хэлээд ухаан балартан унахад
түүний үгийг хэн ч сонссонгүй.
Сэтгэгдэлүүд: 2
2 | tsogtoo <<< бичсэн | 2010-01-30 | 9:29 PM Сэтгэгдэлтэй хуудас |
ingeed duusagui bha
+ (0) -
1 | strelok <<< бичсэн | 2010-01-30 | 5:36 PM Сэтгэгдэлтэй хуудас |
enged dusatsan yumuu ymr goy uguuleg ve ene neere bolson yavdal bish biz de unen tasarhai
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !