Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Айдсын хот [төгсгөл] - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Айдсын хот [төгсгөл]
poster


Шивнэж яриа ч үгүй юм байж, зүгээр л тарих хэрэггүй халдваргүй байна хэмээн ердийн өнгөөр хэлсэнийг дэндүү айсан миний чих шуугиад сонсоогүй төдийгүй харин ч устга хэмээн хий үг дуулсан нь тэр байжээ. Тусгаарлах өрөөнөөс гарлаа. Амрах өрөө. Халуун кофе уух уу, юу уух вэ амарч тайвширч энэ тасалгаанд хонож ч болно, хүсвэл хоол захиалгаар хийж өгье. Би зөвхөн харихыг л хүсч байлаа. Би амьдралын амтыг жинхэнэ утгаар нь ердөө өнөөдөр мэдэрч авлаа. Амьдралын хором бүр юутай үнэ цэнэтэй. Үүдэнд гартал надаас дутуугүй зэвхий царайлсан жолооч, хамгаалагч 2 хүлээлгийн танхимын сандал дээрээс илт царай нэмэн босч ирлээ. Би тэднийг хүргэж өгсөн дороо буцаад ажилдаа гарсан байх гэж бодож байсан. Гэтэл тэгсэнгүй. Тэд зөвхөн өөрсдийгөө буруутгаж, миний төлөө сэтгэл зовсоор шинжилгээний хариуг тэсэн ядан сууцгааж байсан аж. Хүмүүс зөвхөн хариуцлагатайгаас гадна хар амиа бодохгүй хүн чанартай хэвээр байгаад нь баярлана. Гэртээ орж орон дээрээ тэрийн хэвтлээ. Нөгөө ертөнцөөс дөнгөж сая амь мултран гарч ирсэндаа өөртөө туйлын ихээр баяр хүргээд тухлан хэвтээд бүрэн тайвширч амжаагүй өөртөө туслахаар зурагтаа асаалаа. Нилээд алдартай зомби судлаач эрдэмтний шууд ярилцлага хотын бүх телевиз болох 3 өөр сувгаар шууд цацагдаж байлаа. Энэхүү эрдэмтний хичээл зүтгэлийн ачаар зомбигийн довтолгооноос хамгаалах арга олныг нээсэн билээ. Тэрээр шилэн хаалга, хаалтууд хийх санаачлагыг анх гаргасан бөгөөд зомбиг аливаа зай завсараар шургалахаас бус ямар нэгэн түгжээг тайлж чаддаггүйг анх нээсэн бөгөөд түүний ачаар давхар давхар олон хамгаалалт гаргах үргүй зардлаар сэргийлж чадсан бөгөөд хотын иргэд түүний үг зөвлөгөөг анхааран дагадаг нь батлагдаагүй хууль адил болсон сон. Анхааралтай сонслоо. Зомби одоо цоож тайлж сурах бас багаж гартаа барьж шилэн хаалт эвдлэхээр суралцаж байгаа гэж үзэх үндэслэл. Тэд энд манай хотын хүн туслаж байгаа гэж үзэх таамаглал надад байна. Хүн, бүр цоо эрүүл амьд хүн. Харин яагаад гэдгийг даанч мэдэхгүй нь харамсалтай. Би судлагааны багийнхныхаа хамтаар зомбиг цоож эвдэх гэж оролдож буй 2 дах тохиолдолтой таарлаа. Энэ явдлыг зогсоох хэрэгтэй, тэр хүнийг нэн даруй олж устгах хэрэгтэй . . . Би өөрийн эрхгүй дахин дагжин чичрэв, тэр олон зомби гартаа зэвсэг барьвал шилэн хана хаалтуудаас маань юу үлдэх билээ. Айдас, бас дахин айдас, амьд үлдэх их хүслэн намайг зэрэгцэн эзэмдлээ. Арайхийн өглөөний нар мандахыг харлаа, энэ хотод дагжин чичирч амьдрахгүй, дахин сэрэхгүй унтах тухай шөнөжин бодсон ч өглөөний нар мандахыг насан эцэслэтэл харах хүсэл маань эрхгүй дийлэв. Гэвч тэр ярилцлагын дараа зөвхөн би бус, хот даяар айдаст автсан байжээ. Өглөө сэрэхэд гэрээр нь дүүрэн зомби тэнэж байгааг харахгүйн тулд хотын маш олон иргэд урд шөнө сайн дураар энэ хорвоогоос явсан байв. Ихэнх иргэдийн тэвчээрийн хязгаар төгсгөлдөө хүрсан байсан бололтой. Тиймээс ч өглөө хот даяар түгшүүр зарласан байлаа. Энэ нь манай хотын магадгүй сүүлчийн түгшүүр ч байж болох. Дахин шууд нэвтүүлэг эхэллээ, энэ удаа онц аюултай түгшүүрийн нэвтрүүлэг байсан. Амьд үлдсэн бүх хүн нэвтрүүлгийн үг бүрийг шунан сонсоно. Ажиллах нэн шаардлагатай үйлдвэр үйлчилгээний газруудаас бусад бүх албан газрын үйл ажиллагаа зогслоо. Үлдэгсэд сүүлчийн хүчээ дайчлан зомбитой тэмцэх хэрэгтэй болжээ. Тэднийг цоож эвдлэж, гартаа багаж барьж сурахаас нь өмнө. Хотыг эзэлсэн айдас хэдий хүчтэй ч, үлдсэн иргэдийн ялалтыг хүссэн сэтгэлийн галыг унтрааж дийлсэнгүй. Төгсөв

Сэтгэгдэлүүд: 1
1 | sadness <<< бичсэн | 2010-01-29 | 3:15 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Hehe elheliin ushaagiuch tugsgul n unshlaa cool cool
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !