Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

6002 Монгол бөхийн барилдаан эхэллээ. - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2016-10-11
Бичсэн: bagana29
Хаана: Сайн уу? Амьдрал минь Монгол Кино [Шууд үзэх]
2016-10-06
Бичсэн: oji
Хаана: wash
2016-08-17
Бичсэн: MrRobot
Хаана: CMD command
2016-07-29
Бичсэн: mera
Хаана: Firefox-ын хуудас дуудах хурдыг нэмэх
2016-06-23
Бичсэн: monhbold
Хаана: Шилдэг 5 Байлдааны Танк
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 829
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 721
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 203
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 777
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1450
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  9-р сар 2011  »
НяДаМяЛхПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15953
Хэлэлцүүлэг: 195/1942
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 12

Гишүүдийн статистик:

Нийт: 6421
Эр: 4882
Эм: 1538
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 10
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 6
Зочид 6
Хэрэглэгчид 0
6002 Монгол бөхийн барилдаан эхэллээ.
poster
Монгол түмэнд бөхөө дээдэлж, хайрладаг ёсон бий. Тиймээс ч Монголын үндэсний түүхэн соёлын нэг үндэсний бөхөө дэлхийн дээд амжилтыг мөнхөлдөг Гиннессийн номд бүртгүүлэх барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлээд байна. Дэлхийн дээд амжилтад анх 2006 онд Өвөрмонголчууд 2048 бөх барилдуулж, монгол бөх нэрээр бичүүлж байжээ.
Тиймээс монголчуудад үндэснийхээ өв, соёлын салшгүй хэсэг болсон үндэсний бөхийн барилдаанаа дэлхий дахинд таниулах, өвөрмонголчуудын тогтоосон амжилтыг эвдэж, давж гарах битуухэн хор шар байсан.
Монголчуудын бөхөд хайртай, монгол эр хүн бүрт хүчит бөхчүүдийн дэвжээн дээр гарч үзэх хүсэл байдгийг энэ барилдаан харуулж байна. Учир нь 4096 бус 6002 бөх барилдахаар бүртгүүлжээ. Эдгээр бөхчүүдийн дунд арван жилийн сурагчаас эхлээд 80 настай буурай ч байна лээ. Эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгах, монгол бөхийн түүхийг Гиннесийн номд мөнхлөх үйл ажиллагаа учраас барилдах чин хүсэлтэй хүн бүхэн зүрх сэтгэлээ зориулж байгаа нь энэ.
Нээлтийн ёслолын өмнө 6002 бөх төв цэнгэлдэх хүрээлэнгийн өмнөд хэсгийг дүүргэж, Гиннесийн номонд орох зураг авахуулсан. Гиннесийн номонд бүртгэхэд ганцхан тоо дурьдах биш зурагжуулж баталгаажуулах ёстой аж. Тиймээс 6002 бөх үндэсний бөхийн өмсгөл болох зодог шуудагтайгаа сууж, зургаа авахуулав. Түүний дараа цэнгэлдэхийн гаднаас улс, аймаг, сумын цолтойгоороо ялгаран, цэнгэлдэхэд дэвэн дэвсээр орж ирэн, зүлэг ногоон дэвжээнээ байрлуулсан олон өнгийн тугын дэргэд очиж зогссоцгоосон юм. Энэ нь Гиннесийн номонд бүртгэх тооллогын төлөөлөгчдөд зориулсан үйл ажиллагаа юм байна.
Нийт 6002 туг хатгасан бөгөөд туг бүрийн ард нэг бөх зогссоноор тоо баталгаажих учиртай. Улсын цолтой бөхчүүд цэнгэлдэх хүрээлэнгийн долдугаар хаалгаар орж ирлээ. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, далай аварга Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат нар тэргүүлэн 102 улсын цолтон төв цэнгэлдэхийг чимсэн бол 900 гаруй аймаг, цэргийн цолтой бөх хүчээ үзэх аж. Харин сумын цолтой бөх 2000, нийтийн монгол бөхийн шагналтан 2000, оюутан, сурагч 1000 гаруй зодоглож байгаа юм байна.
Тооллогын дараа Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Д.Нямдорж нар үгхэлж, наадам нээснийгзарласан. "Монгол орны өнцөг булан бүрээс 6002 бөх цуглаж, барилдахаар болсон нь Монгол Улсын түүхэнд анх удаа болж буй том үйл явдал, хэдийгээр Монгол Улс 2.8 сая иргэнтэй ч, монгол эр хүн бүр бөх байдгийн бодит илрэлийг өнөөдөр харуулж байна” гэсэн бахдам үгийг Ерөнхий сайд нээлтийн үеэр онцоллоо. Мөн монгол үндэсний бөхөө дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд оруулах болсон нь түүхэн үйл явдал болохыг хэлж байсан. Албаны хүмүүс үг хэлсний дараа наадмын нээлтийн ёслол эхэлсэн юм.
Наадмыг нээж уртын дуучид "Эртний сайхан” дууг шуранхайлуулав. Түүнээс гадна монгол циркийн гайхамшиг болсон морьтон циркчдийн үзүүлбэрийг "Монгол цирк” төвийн жүжигчид толилуулсан. Эрт дээрээс монголчууд хүлэг сайн мориор хань хийж байсныг харуулсан уран нарийн үзүүлбэрүүд цэнгэлдэхэд цугласан гадаадын болон дотоодын үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж байлаа.
Морьтой давхиж явахдаа нум сумаар харваж, байгаа хэрхэн мэргэн онодог байсныг ч циркийн жүжигчид харуулсан юм. Түүний дараа "Аварга” дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнууд монгол бөхийн дэвээ шавааны гайхамшгийг үзэгчдэд толилуулав. Зүгээр нэг дэвээ, шаваа толилуулаад зогсохгүй монгол бөхийн үе үеийн түүхэн дэх малгай, зодог шуудаг, уран мэх, дэвэх хэв маягийг түүхчлэх маягаар үзүүлсэн юм. Түүний дараа Зүүн хүрээ хийдийн лам нар хийморийн сан тавьснаар монгол үндэсний бөхийг дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх барилдааны нэгийн даваа эхэллээ.
Энэхүү барилдаанд аварга, арслан, заануудаас гадна "Макс” группын захирал Д.Ганбаатар, Тод манлай уяач, улсын начин Ц.Дуламсүрэн, УИХ-ын гишүүн Кёкүшюүзан Д.Батбаяр зэрэг содон хүмүүс барилдаж байгаа нь олны сонирхлыг татаж байлаа. Кёкүшюүзан Д.Батбаяр үндэсний бөхдөө хувь нэмэр оруулах үүднээс энэхүү наадамд зодоглож байгаа хэмээн ярьж байсан юм. Мөн эдний дунд "Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай ч ирсэн байлаа. Тэрээр 4096 бөхийн барилдаанд тоглолтынхоо үеэр "гангардаг” зодог, шуудагтайгаа барилдана, ямар ч байсан хоёрын даваатайгаа байх аа гэсэн. Харин наадмыг сонирхохоор Дархан аварга Ж.Мөнхбат, Т.Цэрэнтогтох, улсын заан Д.Долгорсүрэн зэрэг ахмад бөхчүүд хүрэлцэн иржээ.
Ийнхүү монголчууд бөхтэй, бөхөд дуртай ард түмэн гэдгээ дэлхий дахинд харуулж, 6002 бөх барилдуулан Гиннесийн дээд амжилтын номонд бүртгүүлэх ажлаа эхэллээ. Бид бөхөөрөө дэлхийд гайхуулж байна. 6002 бөхийн барилдаан найман хоног үргэлжилнэ. Хаанахын, хэний хэн гэдэг хүчтэн энэ барилдаанд түрүүлэх тухай ярих нь саяхан болтол тиим ч чухал байсангүй. Хамгийн гол нь Гиннесийн номонд бичигдэх бөхчүүдийн дотор аварга арслангуудаас маань хэд нь ирж барилдах бол, ер нь бөхчүүд энэ тоонд хүрэх үү хэмээн ярилцаж байлаа.
Үндэсний бөхийн холбооныхон харин Монголчуудад ховорхон тохиох энэхүү арга хэмжээг тун сайн зохион байгуулжээ. Холбооны тэргүүн Р.Нямдорж санасандаа хүрч чадсан байна. Тэрбээр өнгөрөгч өвөл холбооныхоо ээлжит их эсийн хуралдааны индэр дээрээс "Монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлнэ” хэмээн зарлахад зарим хүмүүс сайхан залж байна даа хэмээн байсан гэдэг. Ямартаа ч барилдаан эхэлдгээрээ эхэлсэн, тэр ч байтугай тоогоо 2000 бөхөөр илүү ахиулсан байна. Энэ олон аавын хүүгийн хэн чадалтай, уран мэхтэй нь түрүүлж, дээд амжилтын дээр гарахыг барилдааны сүүлчийн өдөр харах л үлдлээ.

Сэтгэгдэлүүд: 6
Аватар байхгүй
6 | Grafix <<< бичсэн | 2011-09-21 | 4:41 PM Spam
tsogtoo ahiin id ni hed yum
+ (0) -
Аватар байхгүй
5 | baha <<< бичсэн | 2011-09-19 | 10:49 PM Spam
gadaad yvj bgad mongoloo harsanchin unheer goe bn 8989898989
+ (0) -
4 | Reaver <<< бичсэн | 2011-09-19 | 10:08 PM Spam
oluulaa mair goy haragdjiii shuu
+ (0) -
3 | warriorfirst <<< бичсэн | 2011-09-19 | 6:50 PM Spam
ntr hehe
+ (0) -
2 | warriorfirst <<< бичсэн | 2011-09-19 | 5:55 PM Spam
haahah tamga
+ (0) -
1 | HunterWOW <<< бичсэн | 2011-09-19 | 5:21 PM Spam
yayaya surtei haragdjiina shuu surprised
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !