Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 14
Зочид 14
Хэрэглэгчид 0

6:20 PM
Жагсаал цуглаан эхэллээ!!!


14.10 цаг. Эрх баригчдыг шүүх Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн хурал О.Магнайгийн илтгэлээр өндөрлөж хуралд оролцогчид жагсаж эхэллээ. О.Магнай Ерөнхий сайд С.Батболдод гурван зүйл шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэв. Үүнд, Хил хамгаалах Ерөнхий газрын харъяа Хийлийн застав дээр хүн амины хэрэг гарсантай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах, эрүүл мэндийн салбар хямралд орсонтой холбогдуулан ЭМ-ийн сайд С.Ламбааг огцруулах, мөн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд, гишүүдийн мэдлийн 76 тэрбум төгрөгийн асуудлыг Төсвийн тодотгол хийхээс өмнө нэг тийш болгож алдаагаа залруулах гэсэн шаардлагыг хүргүүлэхээр болов. Түүнчлэн 2008 оны долдугаар сарын 1-нд ард түмний эсрэг буудах тушаал өгсөн цагдаагийн албан тушаалтнуудыг илрүүлж чадаагүй Улсын ерөнхий прокурор М.Алтанхуягийг огцруулахыг шаарджээ.  О.Магнайгийн илтгэл 13.38 цагаас 14.10 цаг хүртэл үргэлжиллээ.

  Эрх баригчдыг шүүх  Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн хуралд оролцогчдын жагсаал 14.20 цагт эхэлж МҮСТО-ы зүүн жигүүрээс жагсаалаар хөдлөн Төрийн ордонг чиглэв. Жагсагчид "Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн холбоо" гэсэн бичиг, "Олигархиудаас төрөө аваръя", "Ц.Нямдоржийг Монголын төрөөс зайлуулъя" гэх мэтчилэн уриа үгсийг олноор барьжээ. Жагсаал тайван үргэлжилж яг одоо Бөмбөгөр худалдааны төв рүү эргэдэг замын уулзвар өнгөрөн УИД-ийг чиглэн явж байна. Жагсагчдын болон олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс цагаагийнхан хөндлөнгөөс ажиглаж жагсаалыг даган явж байна. "Өдрийн сонин"-ы сурвалжлах хэсэг жагсаалыг газар дээрээс нь сурвалжлан уншигчдад хүргэж буй.  Үйл явдлыг сурвалжлахаар бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнууд ажиллаж байна. Жагсаал үргэлжилж, төв замын хөдөлгөөнийг хаагаад байна.

Category: Сонин хачин | Views: 1045 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 1
1 TOOLS  
0
sonirhoj yzsengyi sorry

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz