Шотланд улсад Муцугото (Mutsugoto) хэмээх хол байгаа хосууд дотно харьцаанд орох боломжийг олгосон цоо шинэ төхөөрөмж бүтээжээ.
Энэхүү төхөөрөмжийг хосуудын дотно харилцааны заагийг улам
ойртуулахын тулд зохион бүтээжээ. Бие биенээсээ хол байгаа хосууд
и-мэйл, текст мессэжээр харилцахын оронд Mutsugoto-г ашиглаж, хамт
байгаа мэт таашаал, мэдрэмжийг авах боломжтой болжээ.
Mutsugoto-г
хосууд тус тусын унтлагын өрөөнд байрлуулж, өөрсдөө орон дээр хэвтэж,
орны дээр байрлуулсан камерт өртөхөөр байдалтай тусгай мэдрэгчийг гартаа
зүүх ёстой. Улмаар компьютерын тусгалын систем тусгай мэдрэгчийн
тусламжтай харьцагчийн хөдөлгөөн бүрийг нөгөө харьцагчийн бие дээр бодит
мэт нарийн зураасан дүрслэлээр илэрхийлж дамжуулах юм. Ингэснээр
хосуудад нэг нэгнийхээ биед хүрч байгаа мэт мэдрэмжийг өгөх болно.
Сэтгэл хөдлөлийн дүнд үүсэн гарч буй янз бүрийн хөдөлгөөнүүдээ цагаан
дэвсгэр бүхий ор, компьютер дүрслэл, тусгалын системийн тусламжтай
хайртай хосууд нэг нэгэндээ мэдрүүлэх боломжтой болжээ.
Mutsugoto from Distance Lab on Vimeo.