Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 14
Зочид 14
Хэрэглэгчид 0

7:48 PM
Зөөврийн компьютерын цэнэгийг хэрхэн удаан барьдаг болгох вэ?


1. Control panel- >Power Options -> Portable laptop гэсэн сонголтоор тохируулж өг, ингэснээр цахилгааны зарцуулалт багасаж, зөөврийн компьютерын горимд шилжинэ.

Дараа нь хажууд байгаа Running on batteries гэсэн тохируулга хийхдээ Turn off monitor гэдэг ажиллахгүй байх тохиолдолд дэлгэцийг унт­раах хугацааг тохи­руул­на. Ингээд Turn off hard disks гэсэн тохиргоог өмнөх тохиргооноос хугацаа нь арай их байхаар тохируулж өгнө.

 2. Ажиллаж байгаа орчноос шалт­гаалан Graphic properties хэсгээс дэлгэцийн Brightness гэрлийг тохируулж өгнө. Багасгаж тохируул­бал ажил­лах хугацаа нь ихэснэ.
 3. Батарейн хэмжээг хянаж багас­сан тохиолдолд нэмж цэнэглэж байх хэрэгтэй. Батарейн ажиллах хуга­цааг ихэсгэх өөр нэг арга бол нөөц батарей хэрэглэх явдал юм. Тухай үйлдвэ­р нөөц батарейг өн­дөр үнэтэй боловч илүү хүчин чадалтайгаар үйлдвэрлэх нь байдаг.
 4. Шинэ батарей аваад хоёр удаа бүрэн цэнэгийг дуусгаж байж цэнэг­лэвэл батарейн ажил­лагаа сайжирдаг. Хөвөн даавуун алчуураа бага зэрэг спирт­ чийглээд батарейн гадаргууг цэвэрлэж болно.
 5. Хэрэглэдэггүй программуудаа ачаалахгүй байх хэрэгтэй бөгөөд PC cards, WiFi төхөөрөмжөө ашиглаагүй тохиолдолд унтраах хэрэгтэй. Кино үзэх, тоглоом тоглох нь батарейг хурдан дуусгадаг.
 Хэрэв цэнэглэгчээ үрэгдүүлсэн бол заавал тухайн фирмийн зөөврийн компьютерын цэнэглэгч авах нь хэрэгтэй бөгөөд өөр цэнэглэгчийг вольт, ампераар тааруулж болох ч хэт халалт үүсэх, зарим үед цахилгаан гүйдэл хэлбэлзэж тэжээ­лийн блок шатах зэрэг муу үр дүн үзүүлж болно. Мөн батарейд тасалгааны температур, CPU, RAM хэрэглээ гэх мэт олон хүчин зүйл нөлөөлнө.
 Дээрх таван зөвлөгөөг мөр­дөж ажил­лах нь батерей удаан ажил­лахад чухал нөлөөтэй юм. Зөөврийн компьютерын борлуу­лалтын эхний таван байранд явж байгаа HP, acer, TOSHIBA, Lenovo, DELL брэндийн зөөврийн компьютер авбал батарейн барил­тын хугацаа эдэлгээ харьцангуй удаан байна.


Category: Хичээл | Views: 1921 | Added by: tsogtoo | Rating: 5.0/1
Total comments: 4
4 seik  
0
lenovo bol batterei ni sain yum b.a lee kino uzeed 3n tsag uzjiina lee

3 Medusa  
0
Хэрэгтэй юум байнаа. Нөөт авхаараа хэрэглэж үзнээ. Би өмнөх нөөтөө гэртээ байхдаа баттерейг нь байнга салгаал хаячдаг. Тэгэх нь муу л юум шиг байлээ. Зооз мэдэх юм алга. kk GooD Like Цогтоо[size=14]

2 Reaver  
0
heregtei medeee bna shuu

1 bj_slht  
0
first daanch bhgveeee

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  7-р сар 2011  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz