Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 4
Зочид 4
Хэрэглэгчид 0

0:12 AM
You Tube-5 жил
Pay Pal” онлайн төлбөрийн компанид ажиллаж байсан гурван залуу 2005 оны хоёрдугаар сард "You Tube” хэмээх видео шейр /бусадтай хуваалцдаг/ вэб сайт хийсэн. Харин 2006 оны 11 сард "Google Inc” компани "You Tube LLC” компанийг 1.65 тэрбум ам.доллараар худалдаж авсан. "You Tube LLC” компани одоо АНУ-ын Калифорни мужийн San Bruno хотод байрлаж байгаа бөгөөд "Adobe Flash Video” технологи ашиглан видеогоо хэрэглэгчидэд хүргэж байна. "You Tube”-д тавигддаг ихэнх видеог хэрэглэгч хувь хүмүүс оруулдаг ч "CBS”, "BBC, "UMG” зэрэг мэдээллийн том компаниуд мөн ашигладаг. Хэдийгээр 2005 оны хоёрдугаар сард анх үүсгэн байгуулагдаж мэдээлэл контент орж эхэлсэн ч хамрах хүрээ багатай байсан бөгөөд 2005 оны тавдугаар сарын 16-наас бета хувилбараараа бүх нийтэд хүртээлтэй болсон байна. 2010 оны тавдугаар сарын байдлаар "You Tube” сайтаас хэрэглэгчид өдөрт хоёр тэрбум видео үзэж байна гэсэн мэдээлэл "Google Inc” компани хийгээд байна.
Түүнчлэн хөгжилтэй, бүтэлгүй, эвгүй агшнууд хүртэл тус сайтаар дамжин дэлхий дахинд хүрч өөр төрлийн рекорд тогтоодог. Хувь хүмүүс тус сайттай хамтарч, өөрсдийн "You Tube” шоуг зохион байгуулдаг. Тухайлбал "Чарли миний гарыг хазчихлаа” /Charlie bit my finger – 189 сая хүн үзсэн/, "Девид шүдний эмчид үзүүлээд” /David after dentist – 59 сая хүн үзсэн/, "Канон Д- цахилгаан гитар дээр” /guitar -90 сая хүн үзсэн /, "ЖК-ын хуримын гараа” /JK wedding entrance – 50 сая хүн үзсэн/ зэрэг видеонууд болон Boxxy, NigaHiga, Juicystar07 нарыг дурдаж болно. "You Tube”-ээс төрсөн "Billboard”-ын од гэвэл "My World 2.0” цомгоо гаргаад байгаа канадын дуучин хүү Justin Bieber-ыг дурдаж болно.

БНХАУ, Морокко, Иран, Пакистан, Ливи зэрэг улсууд өнөөдөр "You Tube”-ыг иргэддээ үзүүлэхийг хориглож хаалт тависан байна. "You Tube”-ын видеог олон янзын чанар үзүүлэлттэйгээр үзэж болох бөгөөд хамгийн сүүлд 2009 оны 11 сараас 1080p HD форматаар үзэх боломжтой болсон. Мөн 22 хэлээр тус сувгийг үзэж болно. "You Tube LLC” компани гэрээтэй түншүүдээс болон сурталчилгааны орлогоос санхүүждэг.
Category: Сонин хачин | Views: 789 | Added by: pun1shir | Rating: 0.0/0
Total comments: 3
3 Razu_naaha  
0
hen meddin tuhain ulsuudas ni asuhgui yu :P

2 sadness  
0
БНХАУ, Морокко, Иран, Пакистан, Ливи ornuud yagaad horig tavisan yum bol?

1 TOOLS  
0
1 st

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  5-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2026 eZaluuS Team.Hosted by uCoz