Installing Microsoft Windows XP from usb
device (usb-stick, usb-hdd, SD card)
1-р
арга XP Install
- Мэдээж хангалттай зай бүхий USB
диск, эсвэл SD карт байх хэрэгтэй.
Тэгээд танд дараах USB-диск/SD
карт зэрэг рүү Windows install-г хуулж бүүт болгодог хэрэгсэл
хэрэгтэй - usb_multiboot_10.zip - Татаж аваад ямар нэгэн хавтас руу
задлана. ХАРИН ХУУЛАХ ХАВТАСНЫ ЗАМ ТАНЬ ЭНГИЙН БӨГӨӨД ДУНДАА ЗАЙ
(SPACE) АВААГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ! (жишээ нь: c:\usb_multiboot_10)
- USB дискээ (SD карт) залгана.
- USB ДИСК ДЭЭРХ БҮХ МЭДЭЭЛЭЛ ТАНЬ УСТАХ
БОЛНО! USB_MultiBoot_10.cmd файлыг ажиллуулахаасаа өмнө бүх
мэдээллээ хуулж аваарай!
- USB_MultiBoot_10.cmd файлыг
ажиллуулаад доорх байдлаар дагаж хийнэ.
- Форматлах хэсэг нээгдэхэд. NTFS for
>=4Gb usb flash and FAT16 for other сонголтыг сонгоод, Start
format, дууссаны дараа хааж DOS үйлдлийг үргэлжлүүлнэ.
- diamondsw: "HP format” сонголтоор
явуулахад тохиромжтой. Энэ нь FAT32 дээр ямар нэгэн асуудалгүй
ажиллаж байна. (Би 4GB USB диск ашигласан). FAT32 нь NTFS
системийг бодвол илүү олон системүүд унших чадвартай байдаг.
- ЖИЧ: Хэрвээ та Vista дээр үүнийг хийж
байгаа бол PeToUSB.exe файлыг adminstrator эрхээр ажиллуулах
хэрэгтэй. (PeToUSB.exe файл дээр баруун товчийг дарж >
Properties > Compatibility > "Run this program as an
administrator” чагтлана.)
- Сонголт 1 болон 2-г сонгоно.
Сонголт 0 -г зөвхөн та USB диск эсвэл SD карт биш USB HDD буюу USB
хатуу диск ашиглах үед л сонгоно.
- Хэрвээ өөрөө та ойлгоогүй бол бусад
тохиргоогоор оролдох шаардлагагүй.
- Бусад тохиргоог сонгож дуусаад 3
сонголтыг сонгоно. Энэ нь USB дискийг бүүт болгох image буюу тусгал
файлыг бэлдэнэ.
- Асуултад бүгдэд нь Yes гэж хариулах
хэрэгтэй.
- Ингээд хуулж дууссаны дараа USB
дискээ салган суулгах компьютер руугаа залгаад XP үйлдлийн системээ
суулгана.
- BIOS CMOS тохиргоон дээрээ First
boot device буюу хамгийн эхэнд бүүт унших төхөөрөмжийг USB
төхөөрөмж дээр тохируулах хэрэгтэй. Жишээг энд дарж
хараарай. Харин CD-ROM биш USB сонгохоо мартав аа
- Эхлээд Text installation сонгоно
харин 2 дахь удаа асах үед GUI
INSTALLATION сонгоно! - ( Эхлээд бүүт уншихад текст горимоор
сонгож суулгацыг хөтчийн дагуу явуулаад харин нэг удаа restart
хийгээд асах үед болон дараа дахин асах бүрт Windows XP суугаад
асах хүртэл GUI Installation сонголтоор сонгоно.Энэ нь суулгацын
явцад асаж унтрах бүрт давтагдах болно. Ингээд дуусаад Windows
ассан хойно USB дискээ (SD карт) сугалж авна.
- Хэрвээ та hal.dll not found
гэсэн алдаа хүлээж авбал дээрхийг дахин сайн уншина уу!
- Хэрэв та 'ntldr is missing' гэсэн алдааг
text installation суулгацын дараа авбал 'text installation' үед
шинээр үүсгэсэн болоод бусад партишионы мэдээллийг boot.ini
файлаас устгах хэрэгтэй.
АНХААР!
WINDOWS XP БҮРЭН АСАХ ХҮРТЭЛ USB DISK-ИЙГ САЛГАХГҮЙ!
2-р арга nLite ашиглан
засварласан XP суулгах
- nLite ашиглан iso бэлдэнэ.
- Daemon Tools Lite хийсвэр CD-ий
програм суулгана [http://www.daemon-tools.cc/dtcc/download.php?mode=Download&id=34]
(үнэгүй програм) суулгасны дараа компьютераа унтрааж асаах буюу
дахин ачааллах хэрэгтэй. Мөн та өөр хийсвэр CD/DVD програмууд
Alcohol, Nero гэх мэтийг ашигласан ч болно.
- Бэлдсэн nLite image файлаа хийсвэр
дискийн програмаа ашиглан моунт хийнэ. (Баруун доод булан дахь
цагны дэргэд байгаа Daemon tools-н улаан дүрс дээр баруун товчийг
дарж Mount сонгоод nLite-аар засварласан CD тусгал файлаа сонгоно.)
- 1-р арга дахь 1-5 үйлдлийг дагаж
хийнэ. Тэгээд:
- 1 дэх цэсэнд: (XP суулгацынхаа
байрлалыг сонгож өгнө) nLite тусгалаар үүсгэсэн хийсвэр CD-ээ
сонгоно. Таны төхөөрөмжийн үсэг нь ямар ч байж болно.
- Энэ нь nLite ашиглан засварласан
хувилбарыг автоматаар таньж бүх тохиргоог хийнэ.
- 3 дарах: Make multiboot USB-Drive …
- Yes гэж бүх асуултанд хариулснаар
хуулж эхэлнэ..
- Ингээд хуулж дууссаны дараа USB
дискээ салган суулгах компьютер руугаа залгаад XP үйлдлийн системээ
суулгана.
- BIOS CMOS тохиргоон дээрээ First
boot device буюу хамгийн эхэнд бүүт унших төхөөрөмжийг USB
төхөөрөмж дээр тохируулах хэрэгтэй. Жишээг энд дарж
хараарай. Харин CD-ROM биш USB сонгохоо мартав аа
- Эхлээд Text installation сонгоно
харин 2 дахь удаа асах үед GUI
INSTALLATION сонгоно! - ( Эхлээд бүүт уншихад текст горимоор
сонгож суулгацыг хөтчийн дагуу явуулаад харин нэг удаа restart
хийгээд асах үед болон дараа дахин асах бүрт Windows XP суугаад
асах хүртэл GUI Installation сонголтоор сонгоно.Энэ нь суулгацын
явцад асаж унтрах бүрт давтагдах болно. Ингээд дуусаад Windows
ассан хойно USB дискээ (SD карт) сугалж авна.
- Хэрвээ та hal.dll not found
гэсэн алдаа хүлээж авбал дээрхийг дахин сайн уншина уу!
- Хэрэв та 'ntldr is missing' гэсэн
алдааг text installation суулгацын дараа авбал 'text installation'
үед шинээр үүсгэсэн болоод бусад партишионы мэдээллийг boot.ini
файлаас устгах хэрэгтэй.
АНХААР! WINDOWS XP
БҮРЭН АСАХ ХҮРТЭЛ USB DISK-ИЙГ САЛГАХГҮЙ!
Зарим
нэгэн элбэг тохиолддог асуудлууд
Хэрвээ та hal.dll not found
гэсэн алдааны мэдэгдэл хүлээж авбал, USB-төхөөрөмжөөсөө дахин бүүт
уншуулж эхлээд "Gui-Installation” сонголтыг сонгоорой. (Хэрэв энэ
болохгүй бол 4 сонголтоор ороод дараагийн цонхонд "Windows XP from HD”
сонголтоор ороорой.) Windows суулгалт дуусах хүртэл хөтчийн дагуу
үйлдээрэй. Энэ алдааны мэдээлэл нь суулгалт дууссаны дараа давтагдаж
байвал hal.dll байхгүйгээс үүссэн алдаа биш бөгөөд - boot.ini файлд
худлаа тохиргоо үүссэнтэй холбоотой. Үүнийг амархан засч болно:
- boot.ini файлыг хайж олно (Ихэвчлэн
C:\ дээр байдаг)
- boot.ini файлыг нээнэ
- "Windows-USB-Boot” гэсэн үгийг
агуулсан мөрийг устгана. Ихэвчлэн хамгийн сүүлийн мөр байдаг.
- Хадгалаад & Хаана
Ингээд ямар нэгэн USB дискгүйгээр
Windows ачааллаж эхлэх болно.