Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Windows 7 суулгах заавар - Хичээл - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  11-р сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 12
Зочид 12
Хэрэглэгчид 0
Windows 7 суулгах заавар
poster
Энэ зааврын дагуу Windows 7-г хэн бүхэн хялбархаан суулгачих байх гэж бодож байна. Зааврын дагуу ажиллаж байгаад файлуудаа устгачихлаа, компьютераа эвдчихлээ гэх мэтийн яриа гаргахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг анхаарна уу.

Windows 7 суулгахад танд DVD-ROM байх хэрэгтэй, мөн Microsoft Windows 7-гийн boot-тэй DVD байх ёстой.  (Энэ зааварт хэрэглэсэн  активэйшн шаардлагагүй DVD авахыг хүсвэл gmgerelchuluun(dot)yahoo(dot)com хаягаар мэссэнжэрдэж байгаад авч болно шүү, гэхдээ мэдээж мөнгөөр ;) )

Нэгдүгээр алхам: Хамгийн түрүүнд компьютерийнхээ CMOS Setup гэж нэрлэгддэг тохиргооны хэсэгт бяцхан тохиргоо хийх шаардлагатай. Энэ рүү орохын тулд компьютераа асаж байх явцад нь DEL эсвэл F2 товчийг хэд хэд дарахад болно доо бараг, гэвч компьютерийн загвараас хамаарч BIOS нь өөр өөр байдаг тул F2, F1, Ctrl+Alt+Esc гэх мэт өөр товчоор ч CMOS Setup руугаа ордог байж магадгүй, таны РС-ийг би таашгүй учраас надаас биш google-ээс асуусан нь дээр байх. 

Мөн компьютерийн үйлдвэрлэгчээс хамаарч Boot Sequence-ийн талаарх хуудсууд өөр өөр байдаг болохоор тэр бүхнийг зурагаар үзүүлэх боломжгүй юм. Гэхдээ нэршлүүд нь адилхан учир олоход ядах юмгүй л дээ. Ямар ч байсан Boot гэсэн хэсэг байх ёстой, эсвэл boot sequence гэж байж ч болох. Компьютер зардаг ихэнх дэлгүүр CD-ROM-ноос эхлүүлэх горим дээр нь тавиад мартчихдаг тул таны РС шууд CD-ROM-ноос уншаад эхэлж ч магадгүй юм.

Алхам1
BIOS Setup Utility дотор Boot гэсэн цэснээс Boot Device Priority гэснийг нь сонгоно.
Алхам2
 1st Boot Device гэснийг нь CDROM болго.
Алхам3
Exit цэснээс Exit Saving Changes гэж сонгоод Тохиргоог хадгалаад гарах уу гэж асуухаар нь ОК гэж гарна.
 Алхам4
Хэрэв та систем унших эхний дискийн байгууламжаа CDROM болгож зөв хийсэн бол компьютераа унтраад асахад дараах бичгийг харах болно. Мэдээж DVD-нээс систем уншуулах гэж байгаа учраас ямар ч хамаагүй товч дарж цааш үргэлжлүүлнэ.
(Би бол SPACE BAR дарах дуртай энэ үед) 
Алхам5
Хэрэв DVD-нээс систем уншиж эхэлсэн бол доорхи дэлгэц гарна. 
Алхам6
 
Алхам7
 За ингээд суулгах хэл болон хэрэглэх хэл зэргийг асуусан сонголт гарч ирнэ, англиараа байж байсан нь дээр дээ.
Алхам8
 Хэл сонгочихоод Next товчийг дарж гарч ирсэн цонхноос Install now гэснийг дарж үргэлжлүүлнэ.
Алхам9
 
Алхам10
 РС чинь 32 битийнх бол x86, 64 битийнх бол x64 гэснийг нь сонго. Мэдэхгүй байвал х86 гэдгийг нь сонгочихсон нь шулуун дөө.
Алхам11
Программыг хэрэглэх гэрээг зөвшөөрөх талаар асуухаар нь I accept the license terms гэснийг нь сонгоод Next.
Алхам12
Суулгах горимын алиныг нь сонгох талаар асуухаар нь сонголтоо хийнэ. Upgrade нь болохоор хуучин хэрэглэж байсан  Windows XP эсвэл Vista дээрээ байгаа файл, тохиргоо гэх мэтийн юмаа авч үлдээд дарж суулгана гэж байгаа юм. Шинээр суулгах үедээ хуучин файлуудаа өөр хатуу диск, флаш, бусад хадгалах төхөөрөмжид хуулж авчихаад Custom эсвэл Fresh гэснээр нь суулгасан нь дээр байдаг юм аа. Custom гэснээр нь ороод явсан нь зүгээр.
Алхам13
Чухал хэсэгт орж ирлээ. Хатуу дискний зохион байгуулалтыг өөрчлөхтэй холбоотой. Манай жишээн дээр Disk0 буюу нэг хатуу диск, Partition 1 ба Partition 2 гэсэн хоёр хуваасан 30GB диск байна. Үүнийг бүтнээр нь ашиглах хүсэлтэй байгаа учраас 2 partition-оо нэг нэгээр нь сонгож Delete гэж устгалаа. 
Алхам14
Чухал хэрэгтэй мэдээлэл болон үйлдвэрээс ирсэн чухал программ байж магадгүй шүү, устгахдаа итгэлтэй байна уу? гэсэн асуулт гарах байх. ОК гэж сонгоод устгана. 
Алхам15
Устгасны дараа хатуу дискэнд юу ч байхгүй болж Unallocated Space = Free Space = Дискний хэмжээ бүтнээрээ гарсан байна.
Алхам16
Түүнийг нь сонгоод Next дарснаар файлуудыг хатуу диск рүү хуулж эхэлнэ.Алхам17
Хэрэгцээтэй файлуудаа хуулж дуусаад автоматаар унтарч асна.
Алхам18
Асах үедээ регистрүүдийг тохируулж байна.
Алхам19
Систем сервисүүдийг ачаалж байна.
Алхам20
За ингээд үндсэндээ бараг суулгаад дуусах гэж байна даа.
Алхам21
Унтарч ассаны дараа суулгах явц үргэлжилнэ гэж байна.
Алхам22
Таны РС дээр Windows 7 анх удаа ажиллахдаа бэлтгэж байна.
Алхам23
Хэрэглэгчийн нэр болон сүлжээний орчин таны РСямар нэрээр харагдахыг сонгож бичээд Next.
Алхам24
Нууц үг заавал өгч заншвал зүгээр шүү. Хэн нэгэн эзгүй хойгуур чинь РС-ээр чинь оролдоод байхыг хүсдэггүй л биз дээ?
Алхам25
Хамгийн чухал хэсэгтээ орж ирлээ. Product Key-ээ бичнэ
Windows7-д зориулж гаргасан болон цаашид гаргах шинэчлэлүүдийг автоматаар татаж суулгах талаар асууж байна. Нэгэнт Windows 7 бүрэн худалдаанд гараагүй Genuine Advantage хөтөлбөр нь хийгдэж амжаагүй байгаа болохоор санаа зоволтгүйгээр Use recommended settings-ийг нь сонгож болно өө. (Надаас авсан DVD-ээр суулгаж байгаа бол Activation гэж тоолохгүй тул бүр ч сандрах хэрэггүй.)
Алхам27
Цагийн бүсийг UTC+8 буюу Улаанбаатараар сонгоод Automatically blabla гэсэн сонголтыг нь болиул. Манай улс өвөл зуны цагийн шилжилт гэж балай юм хийхээ больсон нь юутай сайшаалтай вэ. Тэрнээс болж хавар намартаа хэмнэл алдагдаж зовдог байлаа шдээ. За тэгээд өдөр хоног, цаг минутаа тааруулаад Next.
Алхам28
Сүлжээний хамгаалалтын түвшин сонгохын тулд Гэртээ ашигладаг РС, Оффис дээрээ, Олон нийтийн газар ашигладаг  РС юу гэж асууж байгаа юм.  Work гэснийг нь сонгочих өө. 
Алхам29
За ингээд Windows 7 сууж дуусаад идэвхжүүлэлтийн хэсэг гарч ирнэ. Энэ зааварт ашиглаж байгаа DVD автоматаар идэвхжиж түлхүүр суулгаж байгаа юм. Та хэрэв өөр DVD ашиглаж байгаа бол ийм дэлгэц гарч ирэхгүй байж магадгүй. Мөн сууж дуусаад идэвхжүүлэхэд 30 хоног үлдлээ гэж төвөг учруулж мэдэх юм шүү. (Энэ хэсэгт РС-ний хүчин чадлаас хамаарч нэлээн удаан уншиж магадгүй шүү, тэвчээртэй хүлээгээрэй.)
Алхам30
 За ингээд тохиргоонуудыг хадгалснаар таны РС хэрэглэхэд бэлэн боллоо доо.
 
Алхам31
 
Алхам32
 Алхам33
 
Алхам34
 
Алхам35
 
Танд баяр хүргэе. Таны хувьд маш амархан байлаа.

Энэ мэдээг микомын сайтаас гишүүний хүсэлтээр оруулав

Сэтгэгдэлүүд: 5
5 | Black_hole <<< бичсэн | 2011-06-18 | 3:02 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Гайхамшигтай. Энэ чинь л хичээл шүү дээ ойлгомжтой бөгөөд хөдөлмөр их зарсан эд байна.
+ (0) -
Аватар байхгүй
4 | tenmaroon <<< бичсэн | 2011-06-06 | 6:50 PM Сэтгэгдэлтэй хуудас |
nadad windows 7 g yaj tatahiig zaagaad og
+ (0) -
Аватар байхгүй
3 | tenmaroon <<< бичсэн | 2011-05-29 | 7:24 PM Сэтгэгдэлтэй хуудас |
mm daanch windows 7d notepad bhgvi bas ihenh togloom suudgimaa tehde tnx
+ (0) -
2 | Reaver <<< бичсэн | 2011-04-08 | 11:37 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Dagaj hiigeed amjilttai!!!
+ (0) -
Аватар байхгүй
1 | poporo <<< бичсэн | 2010-05-15 | 6:40 PM Сэтгэгдэлтэй хуудас |
dajgui ee surchihlaa
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !