|
Товч Заавар : IPod -руу хийх гэж буй файл чинь MP-4 форматтай байх ёстой . Тэгээд дараах линкнээс Videora хэмээх программыг татаж авна. Videora - г энд дарж татаж авна уу VIDEORA-г хэрхэн хэрэглэх вэ : 1. Татаж аваад суулга. 2. Convert хуудас руу ор. 3. One Click Transcode товчлуур дээр дар. 4. Browse - видео файлаа сонгож өгнө, видео файлыг encode хийхэд ойролцоогоор 30 минут болно. 5. Үүнийг дууссаны дараа Videos хэсэг рүү орно. 6. Видео хэсэг дотор нэг нэр байна(Жишээлбэл TS_06). Энэ бол бэлэн болсон файл. 7. iTunes-ээ нээгээд шинэ play list үүсгэнэ. 8. Ингээд эцэст нь iPod-ныхоо Update гэсэн товчлуур дээр дарж видеогоо Drag буюу оруулна. Тэгээл болоо хэхэ. Хэрвээ ямар нэг шалтгаанаар Update хийж видео оруулсны дараа оруулсан видео чинь харагдaхгүй байвал , Дараах аргийг ашиглаарай: iTunes ороод EDIT > Preferences уг дарааллаар орно. Дараа нь Video мөрний доорх iPod хэсэг рүү орж , "Automatically update all video" сонголтыг идэвхижүүлэх буюу чагтлаад OK. За чадхаараа л тайлбарлалаа .
|