tsogtoo Мэдээ: 1632 Сэтгэгдэл: 745 Нэр хүнд: 14 Цол: |
TOOLS Мэдээ: 269 Сэтгэгдэл: 666 Нэр хүнд: 1 Цол: |
ByAmBaA Мэдээ: 191 Сэтгэгдэл: 179 Нэр хүнд: 2 Цол: |
WINNER Мэдээ: 147 Сэтгэгдэл: 429 Нэр хүнд: 6 Цол: |
sadness Мэдээ: 120 Сэтгэгдэл: 1384 Нэр хүнд: 3 Цол: |
Канад улсын Ванкувер хотноо ирэх сарын 12-21-нд паралимпийн өвлийн X наадам спортын таван төрлөөр явагдана. Монголын паралимпийн шигшээ багийн тамирчин цаначин 17 настай Э.Зориг , Н.Сүхбаатар, дасгалжуулагч Н.Сандагдорж, багийн эмч Н.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид гуравдугаар сарын 6-нд Канад улсыг зорих юм байна.
Паралимпийн албаны бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, Монголын паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ч.Бямбаа, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат нар багтжээ. Биеийн тамир спортын газарт өнөөдөр паралимпид оролцох баг тамирчдыг үдэх ёслол боллоо. БТСГ-ын дарга Ч.Наранбаатар тамирчдад амжилт хүсээд Монгол Улсын төрийн далбааг Ванкуверийн багийн тугчнаар томилогдсон Э.Зоригоод хүлээлгэн өглөө. Ингээд түүнээс сэтгэгдлийг нь сонирхлоо.
-Ванкуверийн паралимпийн нээлтэд Монгол Улсынхаа төрийн далбааг өргөж явах нэр хүндтэй ноогдлоо шүү дээ?
-Өвлийн
паралимпийн наадмын нээлтэд төрийнхөө алтан соёмбот далбааг мандуулан
жагсах болсондоо баяртай байна. Сая тугаа гардаж аваад, төрийн дуулал
эгшиглэж байх тэр үед сэтгэл өөрийн эрхгүй их догдоллоо.
-Тэмцээний бэлтгэл хэр хангагдсан бэ?
-Боломжийн
ажлын талаар сайн хангагдсан. "Авдрант” уулын "Гавьжийн шанд” амралт,
"Хасу холдинг” амралт, Эрдэнэт хотын олимпийн баазад тус тус бэлтгэлээ
хангасан. БТСГ, Үндэсний шигшээ багаас бэлтгэл хийх бүх нөхцөл
бололцоог сайн хангаж өгсөн. Одоо зөвхөн бид нар үүргээ биелүүлэх л
үлдсэн.
-Ванкуверт ямар амжилт үзүүлэхийг зорьж байгаа вэ?
-Миний
хувьд анх удаа оролцож байгаа. Тийм болохоор өөрт байгаа бүх хүч чадлаа
шавхаад өндөр амжилт гаргана. Тэрнээс биш цаг агаар, цагийн зөрүү энэ
тэр гэсэн шалтаг хэлэхгүй шүү гээд л дасгалжуулагч маань яриад байгаа.
-Хэзээ уралдааны замд гарах вэ?
-Гуравдугаар сарын 14-нд Сүхээ ах бид хоёр хамт гарна. 1км, 5км, 10км гэсэн гурван зайнд уралдана.
-Өнгөрсөн жил дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнээс олимпийн эрх гардсан байгаа. Түүнээс хойш сорил
тэмцээний амжилт чинь ямар байгаа вэ?
-Финляндын дэлхийн
аваргын 10 км-т 42 минутын амжилт үзүүлж олимпийн эрх авсан. Сая
дэлхийн цомын тэмцээнд хоёр минутаар ахиулсан байгаа.
-Олимпийн нээлтэд ямар хувцас өмсөх вэ?
-"Говь” компанийн хувцас болон, БНХАУ-ын спортын хувцасны шилдэг брэнд 361 компанийн хувцас өмсөнө.
-Чамайг спортод уруу татсан хүн цанын Л.Дорж дасгалжуулагч гэсэн байх аа?
-Тийм
ээ. Намайг анх спортод хөл тавихад өдий зэрэгт хүргэхэд тусалж, дэмжсэн
хүн бол цанын улсын шигшээ багийн дасгалжуулагч Дорж ах. 15 дугаар
сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр намайг хөлбөмбөг тоглоод гүйж
байхад хараад их удаан зогссон гэж ярьдаг. Тэгээд Дорж ах надтай ирж,
уулзаж ярилцсан. Ингэж олон тэмцээн уралдаанд оролцож ,амжилт гаргаж,
цаашлаад өвлийн олимпын наадамд оролцох болсон минь Дорж ахын минь
гавьяа. Таныхаа итгэл зүтгэлийг амжилтаар хариулна гэдгээ дамжуулаад
хэлчихье. Тэмцээн , уралдаанд ороход үргэлж очиж үздэг захиас, зөвлөгөө
харамгүй хэлдэг. Аав, ээж ах дүү цанын хамт олон, дасгалжуулагч
Сандагдорж шигшээ багийн удирдлагууд, БТСГ, 45 дугаар сургуулийн багш
нарт, ангийнхаа хүүхдүүд баярлаж явдгаа бас хэлмээр байна.
-45 дугаар сургуулийн 10 дугаар ангид сурдаг гэсэн. Ирэх жил сургуулиа төгсөөд ямар мэргэжилтэй болох вэ?
-Олон улсын харилцааны чиглэлээр мэргэжил эзэмшинэ. Гэхдээ спортоо хэзээ ч хаяхгүй.
Б.Ирээдүй
Сэтгэгдэлүүд: 6 | |
6 |
sadness <<< бичсэн | 2010-03-05 | 7:35 PM
Сэтгэгдэлтэй хуудас |
зооз
(0)
5 |
tsogtoo <<< бичсэн | 2010-03-05 | 6:40 PM
Сэтгэгдэлтэй хуудас |
зурган дээрхийн хараач паралимп гэж байгааздээ
(0)
2 |
de_dust2 <<< бичсэн | 2010-03-04 | 9:49 PM
Сэтгэгдэлтэй хуудас |
sadnessiin heldeg yum shuu tsogtoo axaa
(0)
| |