|

Өмнө нь би та бүхэндээ Авьяаслаг Хятадууд тэмцээнд орж олон олон
Хятадуудыг уярааж байсан Уудам хэмээх Өвөрмонгол хүүгийн видеог хүргэж
байсан билээ. Ашиг олох гэсэн хүмүүс тэр бичлэгийг тодорхой эх
сурвалжуудаас татаж аваад VCD болгон дэлгүүр, захуудаар зарж байсан
харагдсан... За энэ ч яахав түүнийг "DOZ" энтертайментынхан шинэ уран
бүтээлдээ тоглуулахаар урьж, Уудам хүү Монголд иржээ
Монголчуудыг төдийгүй дэлхий нийтийг уярааж чадсан Өвөрмонгол хүү Уудам өчигдөр Монголд иржээ.
Тэрбээр "Авьяаслаг хятадууд-2011" шоунд Монгол Улсын гавьяат жүжигчин
С.Жавхлангийн дуулдаг "Алсад суугаа ээж" дууг сэтгэл шимшрүүлэм дуулж,
шүүгчид болон үзэгчдийг уяраасан билээ.
Түүнийг "DOZ"
энтертайментынхан шинэ уран бүтээлдээ тоглуулахаар урьсан аж. "DOZ"
энтертайментын шинэ бүтээл нь дэлгэцийн уран бүтээл бөгөөд Уудам хүү
энэхүү кинонд нэгэн дүр бүтээх аж.
Одоо тэрбээр 12 настай, Өвөрмонголын өөртөө
засах орны Хөлөнбуйр хошууных аж. Тэрбээр "Барх" хүүхдийн найрал дууны
дуучин бөгөөд багаасаа авьяас нь тодорсон нэгэн юм.
Хэрвээ та энэ хүүгийн авьяасыг харж амжаагүй байгаа бол ЭНД дарж хараарай
|