USB порт гэдэг нь бид бүхний флэш диск хийдэг оролтын хэсгийг хэлнэ. USB
портыг хааснаар таны компьютероос дураараа мэдээ мэдээлэл авах
боломжгүй болохоос гадна вирус дамжих нөхцөлийг бууруулж өгдөг давуу
талтай ба та үүнийг хак талаас нь буюу бусдын USB портыг хааж хорлох
боломжтой. Гэхдээ мэдээж эргэж нээх боломж ч бий, энэ хичээлийг уншсан
эсвэл Registry сайн мэддэг хүн л засаж чадах байх.
1. Start > Run (Windows точвруул + R хамгийн дөт зам) гэж ороод regedit гэж бичээд ОК дар
2. Гарч ирсэн цонхноос HKEY_LOCAL_MACHINE -> SYSTEM -> CurrentControlSet -> Services -> UsbStor гэсэн замаар ор.
3. Хэрэв та зөв орсон бол баруун талын баганаас Start гэснийг олоод товшилт хий(2 удаа дар).
4. Value Date гэсэн дээрх 3 -г 4 болгож бичээд ОК дар. Буцааж нээхдээ бол түрүүний үйлдлээ эсрэгээр нь буюу 4 ийнхөө оронд 3 гэж бичнэ.