Зөөврийн компьютер, таблец, ухаалаг гар утаснаас өөр илүү зүйл юу байж болох вэ? Хариулт нь: USB диск юм. Учир нь та USB дискэндээ төрөл бүрийн зөөврийн програм суулгаад тэдгээр програмаа хүссэн компьютер дээрээсээ суулгалгүй ашиглах боломжтой юм.
USB диск гэдэг нь дан ганц флашыг хэлээгүй гэдгийг та бүхэн сайн ойлгох хэрэгтэй, үүнд USB оролттой хамгийн гол нь компьютерт холбогдоход илүү дутуу access нэхдэггүй дискүүд орно жишээ нь: флаш, зөөврийн хатуу диск, МР тоглуулагч г.м
За тэгэхлээр энэ хичээлийн хамгийн гол зорилго нь мэдээж USB дискэндээ зөөврийн програм суулгах явдал юм, тиймээс үндсэн хичээлдээ оръё
1. PortableApps.com - оос
PortableApps 2.0 PR1.1 platform - ийг тат2. USB дискээ компьютерт хийгээд татсан файл уруугаа орж (PortableApps.com_Platform_Setup_2.0_Pre-Release_1.1.exe) суулгалт буюу Install - ийг хийнэ
3. Суулгалтын явцад гарч ирэх destination folder хэсэгт USB дискнийхээ замыг зааж өгнө, тэгээд Install сонголтыг дар

4. Суулгалтыг дуусгаад Finish товчийг дар (Програмыг ажиллуул гэдэг сонголтыг өг), програмыг нээ
5. PortableApps - ийн цэс нээгдэхээр
Manage Apps - ийг сонгож
Get More Apps сонголтыг өгнө

6. USB дискэндээ суулгахыг хүссэн зөөврийн програмуудаа сонгоод, Next товчийг дарна

7. Эцэст нь та програмуудаа суулгасны дараа нөгөө хоосон цэс чинь таны USB дискэндээ суулгасан програмуудаар дүүрсэн байх болно

За ингээд та хүссэн компьютер дээрээ хэрэгтэй програмуудаа илүү дутуу инсталлгүйгээр хэрэглэх боломжтой боллоо. Багахан зөвлөгөө өгөхөд: Firefox эсвэл Chrome ашиглаж интернет хэрэглэж болно, ClamWin ашиглаж компьютерынхоо вирусийг шалгаж, цэвэрлэж болно, OpenOffice ашиглаж бичгийн файлууд дээр ажиллах болно, хамгийн чухал нь гэвэл одоо таны USB Диск бусдаас онцгой боллоо