Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

4:08 PM
USB дискээр юу хийх вэ : Windows 7 суулгах [Хичээл 2]


USB дискээр юу хийх вэ цуврал хичээлийн 2р хичээлээр та бүхэндээ USB диск ашиглаж компьютерт Windows 7 суулгах аргыг хүргэж байна. Мөн та энэ хичээлээр Command Prompt- той жоохон ч гэсэн ажиллаж сурах болно. Тэгэхлээр Netbook эсвэл ямар нэг оптикал дрив байхгүй компьютерт л үйлдлийн системийг USB дискээр суулгадаг гэсэн ойлголт байдаг гэхдээ яг үнэндээ CD нээс үйлдлийн систем суулгаж байснаас USB дискээс суулгасан нь илүү хурдан байдаг юм.

Өмнөх хичээлээрээ би та бүхэнд хэлж байсан USB диск гэдэг нь дан ганц флашыг хэлээгүй гэдгийг та бүхэн сайн ойлгох хэрэгтэй, үүнд USB оролттой хамгийн гол нь компьютерт холбогдоход илүү дутуу access нэхдэггүй дискүүд орно жишээ нь: флаш, зөөврийн хатуу диск, МР тоглуулагч г.м .

Мэдээж үйлдлийн систем суулгахад танд том хэмжээний USB диск хэрэгтэйг санаарай, 4 GB хэмжээтэй USB диск бол үйлдлийн систем суулгахад дундаж хэмжээ гэсэн үг тиймээс 8GB илүү найдвартай байх

Хичээлд хэрэглэх зүйлс: Компьютер, Windows 7 - ын суулгац, USB диск

Энэ хичээл нь таны USB - ийг үйлдлийн систем суулгахад бэлэн болгох тухай хичээл гэдгийг анхаарна уу

1. Юуны өмнө USB дискээ компьютертоо хий

2. Тэгээд Command Prompt - ийн цонхийг нээ (Заавал Adminstrator эрхээр нээнэ) үүний тулд Start цэс уруу ороод хайлтын хайрцагт cmd гэж бичээд Ctrl+Shift+Enter зэрэг товчлууруудыг зэрэг дар

3. Command Prompt - уруу орчоод diskpart гэж бичээд Enter дар

4. select disk 4 гэж бич (4 гэдэг нь таны USB дискний жагсаалт дахь тоо учир таных ондоо байж магад )

5. Clean гэж бичиж USB дискээ цэвэрлэ (Мэдээж үйлдлийн систем суулгахад хоосон, цэвэрхэн диск хэрэгтэй)

6. create partition primary гэж бич

7. Active гэж бичиж диск хуваагдалдаа баталгаажуулах буюу ажиллуул

8. format fs=fat32 quick гэж бичиж USB дискээ FAT32 файлын системд хөрвүүл

9. assign гэж бичиж USB дискийг Windows - оор баталгаажуулаад, exit гэж бичээд diskpart - аас гарч дахин  exit гэж бичээд command prompt - ийг хаа

10. Windows 7 - ийн суулгацын бүх зүйлсийг нь одоо флэш уруугаа хуул

Ингээд л боллоо эцэст нь та USB - гээ Windows 7 суулгах гэж байгаа компьютерт хийгээд Boot хий, хамгийн гол анхаарах зүйл нь компьютерын тань BIOS нь USB дискнээс Boot хийх ёстойг анхаар, ихэнх компьютерын BIOS - ын тохируулгыг F товчоор хийдэг
Category: Хичээл | Views: 3592 | Added by: tsogtoo | Rating: 5.0/1
Total comments: 4
4 ZrgPro  
0
computer usb boot unshdaggui humuus olon shde usb boot unshdag bolgochij boldog boluu shuud

3 gungamer  
0

2 gungamer  
0
tsogtoo sitenha humuusin zuragiig niitlaya moderatorudinha teged site-aa ulam bvr hugjvvle sitenha humuusin dund yanz burin temtseen zohiodog ch ymu ingehed manai sited idewhtei heden gishvvn bn? angry

1 Reaver  
0
nize

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  8-р сар 2011  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz