Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

7:21 PM
USB дискээр юу хийх вэ : Компьютероо аврах [Хичээл 3]
Өөрийн бэлтгэн гаргаж байгаа USB дискээр юу хийх вэ цуврал хичээлийнхээ дагуу энэ удаад Компьютероо аврах хэмээх нэн хэрэгтэй хичээл хүргэж байна. Тэгэхлээр ямар нэг компьютерыг вирус эсвэл трояанууд эзлээд, үйл ажиллагааг нь сааруулсан тохиолдолд та юу хийх хэрэгтэй вэ? Таны дуртай вирусийн хамгаалалт бүр өөрсдийн гэсэн Recsue CD - Аврагч CD - тэй байх ёстой энэ нь таны компьютер эсвэл өөр нэгэн компьютер вирус трояанд баригдсан үед аврах зориулалтаар програмчлагдсан нэгэн төрлийн програм юм...

Гэхдээ зарим вирусийн хамгаалалтууд Recsue CD бэлдэж авах гэтэл лиценз нэхдэг билээ, тиймээс хэн бүхэнд үүнийг нь тулж зааж зөвлөх боломжгүй учир та бүхэндээ үнэ төлбөргүй AVG Rescue CD ашиглах заавар хүргье

Мэдээж энэхүү хичээл маань USB дискээр юу хийх вэ хэмээх дэд бүлгийн хичээл тул мэдээж танд AVG Rescue CD - г яаж USB дисктэй хослуулан ажиллуулах тухай танд би зөвлөх юм.

1. Юуны өмнө програмаа татаж авах хэрэгтэй тиймээс www.avg.com/us-en/avg-rescue-cd-download  гэсэн хаягаар орно уу, тэгээд татах сонголтуудаас хаалтан дотор for USB stick гэж бичсэнийг нь татаж аваарай, өө нээрээ мартсанаас танд 1GB хэмжээтэй USB диск байхад хангалттай

2. Програмаа татаж авсны дараа setup.exe - г нээгээд USB дискээ зааж өг


3. Дараа нь хэрвээ таны USB диск бүүт хийхэд бэлэн боллоо гэж гарч ирвэл та амжилттай явж байна аа гэсэн үг, хорвоо таны USB диск бүүт хийх боломжгүй гэж байвал энэ нь компьютерын буруугаас, ихэнхдээ компьютер хэрэглэгчийн буруугаас болсон зүйл байдаг


4. Эцэст нь AVG Rescue CD - тэй бүүт хийх боломжтой болсон USB дискээ вирустэй, трояантай гэж бодож байгаа буюу аврахыг хүссэн компьютертоо хийгээд бүүт хий, тэгээд AVG Rescue CD гэсэн дээр Enter дарж програмыг эхлүүл


5. Scan гэсэн сонголтыг дарж системээ програмаар шалгуул, та яг юуг нь шалгах тал дээр сонголт хийж өгч болно


За ингээд л боллоо, та бүхэн сайн ойлгож авсан байх Rescue CD - г ер нь вирустээ баригдаад Windows - тоо нэвтэрч чадахгүй байгаа хүмүүс ашигладаг учир нь Rescue CD - нь BIOS орчинд ажилладаг юм. AVG Rescue CD үүнээс гадна бусад хэрэгцээтэй програмуудыг багтаасан байдгийг та ажиглаж болно
Category: Хичээл | Views: 2491 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 5
5 bayka  
0

4 bayka  
0
laitai ain yun goy yum

3 HunterWOW  
0
Nice medee bna apple

2 -=VerteX=-  
0
tnks
mash heregtei medee bn tsogtoo 1 yum guihad IDM olood ogooch svvliin vein crack-tai g oltol bas l serial neheed bn site-daa tawij tuslaach

1 Reaver  
0
Oo Goy Heregtei medee bna thx biggrin

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  8-р сар 2011  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz