
Дээрх зураг бол манай байшингаас авсан зураг байна лээ, манай эмээ хэлэхдээ социализмын үед иймэрхүү дохиог байнга дуугаргадаг байсан ба ОБЕГ - с гардаг байсан гэсэн, бас манай нэг ах мөн зурган дээр тодруулсан цамхгаас гардаг гэж хэлж байсан юм. Энэ бол хуучны явдал яг шинэ нь хаанаас дуугарсныг мэдэхгүй л юм
Өчигдөр бүх үүрэн телефоны оператор компаниуд нийт хэрэглэгчид уруу ОБЕГ
- ийн хүсэлтээр сүртэй нь аргагүй анхааруулга мэссэж илгээсэн билээ,
түүний дагуу өнөөдөр Улаанбаатар хотод газар хөдлөлтийн дохиолол дуугарлаа
Энэ арга хэмжээг Онцгой байдлын Ерөнхий газраас АНУ-ийн Элчин сайдын яам, Ази
номхон далайн командлалын гамшгийн удирдлага, хүмүүнлэгийн тусламжийн
"Экселленс" төвтэй хамтран зохион байгуулсан арга хэмжээ юм.
News.mn сайтын мэдээлснээр : Энэхүү дадлага сургуулилтын хүрээнд газар хөдлөлтийн гамшигт өртсөн бүсэд
аврах ажиллагаа явуулах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх зэрэг
багтаж байгаа юм. Дадлага сургуулилт Ерөнхий боловсролын 125 дугаар дунд
сургууль дээр үргэлжилж байна гэжээ.
Би өөрөө МУ - ын иргэн гэдэг талаас нь энэ арга хэмжээг асар их дэмжиж байгаа, дэлхий дахинд байгалийн сүйрэл гэдэг дийлдэшгүй том дайсан заналхийлээд байгаа цагт ингэж ард иргэдээ бэлдэх нь маш зөв зүйл юм, ЕБСургуулиудын хүрээнд нийт сурагч нарыг энэ үйл ажиллагаанд хамрагдуулах сурагтай байгаа. Манай 45р сургуулийн сурагчдыг маргааш анхны тусламж үзүүлэх зүйлс, эм тариа, шүгэл, гар чийдэн, маск гээд гамшгийн үед нэн хэрэг болох зүйлүүдийг бэлдэж ир гэсэн байгаа, түгшүүрийн дохио дуугарах үед магадгүй шууд хичээлээ хаяж л бэлэн байдалд орох ёстой юм байх. Мөн хэдэн сурагч ч гэлээ тэр хуурамч гамшгийн үеэр худлаа гэмтэж ОБЕГ - ийнхан анхан шатны тусламж ахлах ангийнхантай цуг өгнө гэсэн.
Түгшүүрийн дохионы хувьд манай сургууль хотын төвийн сургууль болохоор бид нэг удаа сонссон дэндүү аяархан дугарч байсан болохоор бараг л машины сигналтай андуурах дөхсөн дөө, уул нь бол миний бодлоор олон газар энэ дохионы багажаа суурилуулж хотын өнцөг булан бүрд энэ дохио хүрэхийг хүсэж байна.