Энэхүү мэдээлэл надад нэлээд таалагдлаа, тэгээд бас цахим залуусын
сонирхолд нэлээд нийцэх болов уу гэж бодлоо. Тэгэхлээр та бүхэн мэдэж
байгаа шүү дээ Motorola компани Google - ийнх болж, Nokia бараг
дампууран гар утасны үйлдвэрээсээ бусад бараг бүх салбаруудаа зарсан,
HTC байр сууриа алдахгүйн тулд Apple - тэй шүүхээр заргалдаж, Blackberry
бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг нэлээд буулгаад л, Microsoft Нокиаг
худалдаж авах гээд л их юм болж байна даа.
Android - ийн эзэн баян нэр хүндтэй баян залуу Google ч гэсэн удахгүй
энэ салбарт томоохон өөрчлөлт хийх бололтой тиймээс дэлхийн том
компаниуд Google - с ихэд айж имээж байна учир нь:
Шалтгаан 1:
"GOOGLE” БАЯН
Өдгөө
дэлхийд 4.6 тэрбум хүн гар утас хэрэглэж байгаа учраас шинжээчид уг зах
зээлийг "ханасан” хэмээн тодорхойлж байв. Гэвч өнгөрсөн онд "Apple”
компани Iphone загварын ухаалаг гар утас үйлдвэрлэж эхэлснээр "хуучнаа
солих” системээр уг зах зээл дахин хөдөлгөөнд орж эхэлсэн. Тэгвэл
мэдээллийн технологийн салбарын магнат "Google” компани гар утас
үйлдвэрлэхээ мэдэгдэж, шуугиан тарьсан нь бусад үйлдвэрлэгчдийн зэвүү,
дургүй хоёрыг зэрэг хүргэж эхэллээ. Учир нь "Google” баян. 29.3 тэрбум
ам.долларын үндсэн хөрөнгөтэй бөгөөд өнгөрсөн жилийн байдлаар эргэлтийн
хөрөнгө нь 57.8 тэрбум ам.долларт хүрсэн. Дээр нь хэрэглэгчийн тоогоор
дэлхийд долдугаарт жагсдаг "Motorola Mobility” компанийг худалдан авсан
нь "Google”-ийг улам хүчирхэгжүү- лэв. Түүнчлэн "Youtube”, "Double
click”, "AdMob” зэрэг цахим ер төнцийн томоохон компаниудыг эзэмшдэг
учраас "Google”-д санхүүгийн болон технологийн давуу тал бий. "Өдөрт
тэрбум хандалт ирдэг цахим сайттай "Google” дэлхийн хамгийн нэр хүндтэй
компаниар шалгарсан тул хэрэглэгчдийн зүгээс итгэл, хүндэтгэл гэх
маркетингийн давуу тал бий” хэмээн "Jefferies”-ийн шинжээч Ли Симпсон
мэдэгдэв.
Шалтгаан 2:
АНДРОЙДЫН ПАТЕНТ
"Google”
компани гар утасны зах зээлд хөл тавина гэдгээ л мэдээлсэн болохоос биш
яг ямар гар утас, хэзээ гаргах нь тодорхойгүй байгаа. Гэхдээ тэдэнд
андройд үйлдлийн системийн давуу тал бий. "Google” 2005 онд "Android”
компани байгуулж, гуравдагч эх үүсвэрээс мэдээлэл хайх, татаж авах
боломж бүхий уг үйлдлийн системийг дэлхий нийтэд танилцуулсан. Үүнийг
гар утасны зах зээлд ашиглах оролдлогууд хийж байгаа ч "Google”-ээс төгс
хийж чадах магадлал тун бага. Тус компанийн гүйцэтгэх захирал Ларри
Пэйж "Motorola mobility”-г худалдаж авах үедээ "Бидний үйлдвэрлэх гар
утасны гол давуу тал андройд үйлдлийн систем байх болно” хэмээн давилуун
мэдэгдэл хийсэн нь дээрх өгүүлбэрийг бүр ч баталгаажуулж байна.
"Motorola mobility”-г дагалдсан 17000 зохиогчийн эрх "Google”- ийн
мэдэлд шилжсэний дотор "эко андройд” төсөл бий. Андройд үйлдлийн
системийг таблетуудад хэдийнэ ашиглаж эхэлсэн бөгөөд "Google”-ийн
дараачийн алхам болох таблетийн зах зээлд хөл тавихад дөхөм болох нь
мэдээж. Ийм шалтгаанаар АНУ-аас баян "Аpple” компани хүртэл "Google”-ээс
бэргэж байгаа юм.
Шалтгаан 3:
ХЭРЭГЦЭЭ
Дэлхийн
4.6 тэрбум хүн гар утас хэрэглэдэг ч өдрөөс өдөрт хөгжиж, хувьссаар
технологийн салбарын хамгийн гол бүтээгдэхүүн болж буй нь "Google”-ийн
болон бусад үйлдвэрлэгчдийн давуу тал яах аргагүй мөн. Таблет, ухаалаг
гар утас гэх нэр томъёо гарснаар гар утас гэгч бүтээгдэхүүний үүрэг, нэр
хүнд асар хурдтай өссөн. Дэлхийн хаанаас ч гар утсаараа дамжуулан
интернэтэд холбогдож, харилцаж, хүссэн мэдээллээ авч, илгээх боломжтой
болсон учраас шинэ загварын гар утасны хэрэгцээ бий болж байна. Учир нь
дэлхийн хүн амын ердөө 8.4 хувь нь ухаалаг гар утас хэрэглэж, үлдсэн нь
10 жилийн өмнөх "болхи” хэрэгсэл ашиглаж байна гэх судалгаа бий. Хүнсний
хомсдол нүүрлэлээ хэмээж буй ч арван жилийн өмнөхтэй харьцуулахад
дэлхийн хүн амын орлогын төвшин эрс дээшилсэн. Мэдээж Африкийн орнуудыг
эс тооцвол шүү дээ. Өдөрт 1.3 сая гар утас худалдаалагддаг ч ухаалаг гар
утасны хэрэгцээ асар ихэссэн. Хамгийн гол нь гар утас "Louis
Vuitton”-ий цүнх биш учраас насаараа хэрэглэх магадлал бага. Тиймээс
хаана өндөр технологийн гар утас байна, түүгээр хуучнаа солих хэрэгцээ
байна. "Google”-ийн андройд үйлдлийн систем бүхий гар утас уг зах зээлд
бөмбөг тэсэлж, бусад үйлдвэрлэгчдийнхээ үйлчлүү лэгчдийг хуу хамах
боломж байгаа учраас л "Blackberry” үнээ хямдруулж, HTC "Apple”-ээс зах
зээлээ харамлаж байгаа болов уу.