Манай урд хөрш болох Хятад улсын Ханзоу мужид " Хүүхэлдэйн болон хошиг шогийн музей " гэсэн нэртэй нэгэн гайхалтай музей баригдах гээд барилгын ажил нь 2012 онд эхлэх юм байна. Мөн энэхүү музей нь бүхэлдээ нууран дээр байрлах бөгөөд оройн цагаар нуурын хажуугаар байрлах газар нь неон гэрлээр гэрэлтэх бөгөөд дотроо 5 хэсгээс бүрдэх бөгөөд хэсэг бүр өөр өөрийн гэсэн онцлогтой баригдана гэж архитектурууд мэдээлсэн байна. Одоо та бүхэнд хэсгүүдийг танилцуулъя!
1. Үүдний өрөө:
Энэ хэсэг нь хүмүүсийг орж ирэхэд тэднийг төрөл бүрийн хүүхэлдэйн киноны баатрууд 3D байдлаар угтан авах гэнэ.
2. Цуглуулгын хэсэг:
Энэ хэсэгт төрөл бүрийн комик болох олон ангит хүүхэлдэйн киноны цуврал зурагт номуудын танилцуулгыг та бүхэн 3D байдлаар харах боломжтой гэнэ.
3. Харилцан үйлчлэлцэх хэсэг:
Энэ хэсэгт дэлхийн төрөл бүрийн шилдэг тоглоомуудын Тrail болон төлбөр төлөн тоглох боломжтой гэнэ.
4. Номын сан:
Энэ хэсэгт дэлхийн бүх хүүхэлдэйн кино болон цуврал комик номнууд байрлах гэнэ. Мөн та тэдгээрээс унших болон номыг худалдан авч болох гэнэ.
5. Кино театр:
Энэ хэсэгт та төрөл бүрийн хүүхэлдэйн киног үзэх боломжтой гэнэ.
Мөн барилгын дээд хэсгийн тагтан дээр Ресторан, Түргэн хоолны газар байрлан харин барилгын доод хэсэгт нь Цэнгэг уст нуур байрлах гэнэ. Мөн та тэрхүү нууранд завиар аялан барилгын төгсгөл хэсэгт хүрэн байгууламжаас гарах гэнэ.