
МҮОНТВ дээр ажлуудын өдрүүдээр өдөр бүр гарч буй "Тусгай салаа" олон ангит кино нь цөөн хэдэн бизнесийн байгууллагуудын реклам хийсэн нь кино үзэж буй хэн бүрд ойлгомжтой байна. Витафит, Хас банк, Юнител гэх мэт томоохон байгууллагуудыг рекламыг уран сайхны аргаар кино нь дээрээ хэдэн секунд биш анги бүр дээрээ хэдэн минутаар рекламдаж байна. Энэхүү бүтээл нь өөрөө Монголын Үндэсний олон нийтийн телевизийн бүтээл болохоор уг суваг нь кинотойгоо хамт МУ - н хуулийг зөрчиж байна. Учир нь манай улсад үйл ажиллагаа явуулж буй телевизүүд дотроос олон нийтийн гэх тодотголтой, төрийн онцгой статустай цорын ганц телевиз. Жил бүр төрөөсөө олон тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг тиймээс арилжааны үйл ажиллагаа явуулах нь хуулиар хориотой байдаг гэтэл сүүлийн хэдэн жил гоо сайхны бараа, болон бусад төрлийн сурталчилгаа рекламдаж ирсэн ба Тусгай салаа кино гарч эхэлснээс хойш мөн л Avon, Витафит үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд , Юнител компани зэрэг арилжааны реклам гаргаж, төрөөс санхүүжилт авдаг байж ерөнхий ивээн тэтгэгч гээд таван толгой, таван толгой транс зэрэг газруудыг мөн л рекламдсаар. Монголчууд бид сар бүр энэ телевизийг үзсэнийхээ төлөө хураамж төлдөг тиймээс МҮОНТВ - ыг хууль бус үйлдлээ таслан зогсоохыг бас шаардах эрхтэй