|
2040 онд Хятад дэлхийг эзлэх болно гэсэн урьдчилсан дүгнэлтийг Азийн
хөгжлийн банкны ерөнхий захирал Ражат Наг гаргажээ. Түүний хэлснээр,
Хятадын эдийн засаг 2040 он гэхэд АНУ-ын тэргүүлэх байр суурийг эзлэх
болно.
Эдийн засгийн гол хүч дорно зүг рүү төвлөрч байна гэж Ражат Наг
мэдэгдсэн байна. Энэ хугацаанд дэлхийн томоохон дөрвөн эдийн засгийн
гурав нь Азид төвлөрөх юм. Ойролцоогоор 30 жилийн дараа Хятад улс бүх
талаараа дэлхийн томоохон эдийн засагтай улсын нэг болно. Нөгөө хоёр нь
Энэтхэг, Япон хоёр байх юм. Азийн эдийн засаг барууны орнуудыг бодвол
хямралаас хурдан гарч байна. Жишээ нь, өнгөрсөн жил Азийн эдийн засаг 5
хувиар өсчээ. Олон улсын валютын сангийн мэдээлснээр, энэ хугацаанд
дэлхийн эдийн засаг дунджаар 1 хувиар буурсан байна.
Гэвч Азид бүх зүйл тийм сайн биш. Эдийн засаг нь зөвхөн хямд ажиллах
хүчээр өсч байна. Тус тивд 1 тэрбум хүн ядуу зүдүү аж төрдөг. Тэд өдөрт
1,25 доллар болон үүнээс бага орлоготой.
Д.Жаргал
|