|
 CS 1.6 гэдэг үгийг сонсоогүй мэдэхгүй хүн гэж бараг байхгүй байх. Энэ тоглоомонд би бараг донтой шахуу болж билээ. Харин сайн аав ээжийн буянд энэ буруу гэдгийг ойлгож цагийн хязгаартай тоглох нь зөв гэдгийг мэдсэн. Харин найз С-ийгээ л өрөвддөг юм. Одоо найз маань шар хадны эмнэлгийн хяналтанд байдаг болсон. Мэдээж тэр тоглоомын дон гэдэг оноштой гэхдээ одоо бие нь гайгүй болж байгаа. Тоглоомын дон өвчтэй болсон хүүхдүүд эмчийн ярьснаар 1. Зөвхөн тоглоомоос өөрийг бодохоо больж,орчноос тасрах 2. Хоол, унднаас гарах 3. Гар хөл нь байнга татганадаг болох ( энэ нь өөрийгөө байнга тоглож байгаагаар төсөөлөх) 4. Хоосон хана руу харахаар жишээ нь CS-н байрлалаар гараа байрлуулаад янз бүрийн дуу авиа гаргах 5. Сурлага хичээл номондоо муудах, сонирхолгүй болох 6. Бусдаас жожгирч, ганцаардах 7. Яаруу тэвдүү сандруу болдог 8. Маш ууртай болох гэсэн үндсэн шинжүүд илэрдэг гэнэ. Тиймээс та нар ч гэсэн найз нөхөд болон өөрт чинь энэ 8 шинжийн 3 нь илэрч байгаа бол тоглоомоо хязгаарлах хэрэгтэй гэдгийг санаарай. Сэрэмжлүүлэг болгох үүднээс доорх 3 нь видеог орууллаа.
|