
Гүрж улсын иргэн нэгэн эмээ Армени улсын интернэтийг тэр чигээр нь
тасалдуулснаас болж шоронд хоригдох болоод байна. Армени улс гуравдугаар
сарын 28-нд Гүрж, Арменийг холбодог кабель тасарсны дараа интернэт
сүлжээ тэр чигээрээ 12 цагийн турш хаагдсаныг олж тогтоожээ.
Гүржийн
иргэн өдгөө 75 настай эмээ зэс утас цуглуулж яваад шилэн кабелийн
сүлжээг гэмтээсэн тухай тус улсын дотоод хэргийн яамны хэвлэлийн
төлөөлөгч мэдэгджээ. Тэрхүү кабель нь Гүржийн төмөр замын холбооны
газарт харъяалагддаг бөгөөд Гүржийн зүүн хэсэг, Армени, Азербайжан
улсуудыг интернэтээр хангадаг байна. Гуравдугаар сарын 28-ны өдөр
Арменийн холбоо харилцааны компаниудын үйл ажиллагаа доголдсон ч, шөнө
дунд гэхэд гэмтлийг засч, хэвийн ажиллагаанд орсон байна. Санаандгүй
гэмтэл саатал учруулсан эмээд гурван жилийн хорих ял оноожээ.
Б.Энхцэцэг
Эх сурвалж: News.mn
Гадаад сайтуудаас зарим юм дуулгахад: Энэ эмээгийн нэрийг Хаястан Шакаряан (Hayastan Shakaryan) гэдэг бөгөөд тэрээр хэлэхдээ: Би интернэт гэж юу болохыг мэдэхгүй. Би зүгээр л түлшний мод цуглуулж явж байсан хэмээн мэдэгдсэн байна. Армени-ын засгийн газар эмээ их өндөр настай учраас ялыг нь багасгах талаар хэлэлцэж байгаа гэнэ.