
Ажлын эцсийн өдрийг тохиолдуулаад стресснээс тань бага ч болов салгах
санаатай энэхүү Төмөр хүүхэд хэмээх трайлер маягийн бичлэгийг хүргэж
байна. Төмөр хүүхэд гэхээр мэдээж 2 дахь анги нь гараад маш их ашиг
олоод байгаа Төмөр хүн кино санаанд орж ирж байгаа байх, хэрэв тийм бол
таны бодол зөв учир нь энэхүү бичлэг нь Төмөр залуу бус төмөр жаалын
тухай богино хэмжээний бичлэг юм.