Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Сургамжит өгүүллэгүүдээс - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  8-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 19
Зочид 19
Хэрэглэгчид 0
Сургамжит өгүүллэгүүдээс
poster


Жинхэнэ хайр дуусахад

Нэгэн голын эрэгт маш үзэсгэлэнтэй бүсгүй, нөгөө эрэгт ни нэгэн сайхан залуу амьдардаг байжээ. Тэр хоёр бие биедээ хайртай болсон байлаа. Залуу орой болгон гол гатлан нөгөө эрэг дээр амьдардаг бүсгүй дээрээ очдог байлаа. Үүр цайхад залуу бүсгүйгээ үнсээд эргээд нөгөө эрэг уруу буцдаг байв. Олон шөнийг ингэж өнгөрүүлжээ.

Харин нэгэн шөнө бүсгүйтэйгээ уулзаад буцах болж бүсгүйгээ үнсээд сайн ажиглан харснаа :
- Чиний нэг нүд юм хардаггүй юм уу гэв. Бүсгүй залууд хандан:
- Чи минь энэ хэвээрээ л байгаарай. Өнөөдөр голоор битгий гараарай гэж гуйв. Харин залуу бүсгүйнхээ үгэнд оролгүй гол гатлах гээд сэлж чаддаггүй учраас живж үхжээ. Энэ залуу ерөөсөө сэлж чаддаггүй байжээ. Агуу их хайрынхаа хүчээр л голыг гаталдаг байж. Харин хайр дуусахад ...


Хайр юунаас ч үнэтэй


Түүнд илүү ч үгүй дутуу ч үгүй яг нэг доллар наян наян долоон цент байв. Велла мөнгөө гурван ч удаа тоолов. Гэвч яг л нэг доллар наян долоон цент хэвээрээ л байлаа. Гэтэл шинэ жил гарахад ердөө л ганц хоног үлджээ. Велла 7 хоногт 8 долларын хөлстэй тавилгатай умгар өрөөнд амьдардаг байлаа. Тэр байр нь тийм гэхийн тэмдэггүй ядуу оромж байв. Нулимсаа арчиж дууссаны дараа Велла нүүрэндээ бага зэрэг энгэсэг түрхээд цонхоороо арын талбайн хашаан дээгүүр явж байгаа муурыг дэмий л гөлрөн зогсов.

Маргааш нь шинэ жил болох гэж байхад хайртай нөхөртөө бэлэг авах ердөө нэг доллар наян долоон цент л байв. Уул нь энэ мөнгөө хэдэн сарын турш юм юмнаас илүүчлэн цуглуулжээ. Гэвч цуглуулсан мөнгө нь ямар ч бэлэг авахад хүрэхээргүй байв. Хайрт жимдээ авч өгөх бэлгийнхээ талаар бодон баярлах үе ч цөөнгүй байдаг байлаа. Велла цонхноос холдон цонхны өмнө очив. Түүний баярласандаа болоод гялалзаж байсан нүд нь 20 секундийн дараа ор мөргүй алга болсон байв. Овоолон шуусан үсээ задлахад мөрөн дээгүүр нь урсан орж ирэв. Тэр 2-т бахархан хайрладаг 2 зүйл байлаа. Нэг нь Жимийн өвөг эцгээс үлдсэн алтан цаг, нэг нь Веллагийн нурууг нь даган урсах үс байлаа. Веллагийн алтан шар үс нь мяралзан урсах гол адил тахимаа хүртэл асгарч ар нурууг нь хучив. Агшин зуур тээнэгэлзэх мэт зогсов. Шалан дээр дэвссэн халцархай улаан хивсэн дээр хэдэн дусал нулимс унав. Нулимсаа ч хатаж амжаагүй байхад Велла ухасхийн гадагш гарав.
"ММ.Софроний Бүх төрлийн үс худалдаж авна.” гэсэн гарчигтай хаалганы өмнө зогсов. Шууд л дотогшоо ороод "Үсийг минь худалдаж авахгүй биз?” гэж асуув. Эзэн авхай үсийг нь нэлээн барьж, харж үзсэнээ "20 доллар” гэв. Велла ч "За тэгвэл хурдал” гэж хариулав. Велла өөрийн хайсан бэлгээ олох гэж нэлээд юм болов. Арай гэж хайсан зүйлээ олов. Цагны алтан гинж. Үнэхээр Жимийн тэр цагт нь тохирсон сайхан гинж байлаа. Гэртээ очоод толины өмнө зогсов. Бэлэг нь Жимд таалагдах болтугай гэж залбирав.
Тэгж байтал хаалга онгойн Жим орж ирэв. Хайр дүүрэн нүдээр Велла уруу харангаа бэлгээ өгөв. Хайрцгийг нь онгойлгон харахад урт үстэй байхдаа авах юмсан гэж үргэлж мөрөөддөг байсан хос даруулга байлаа. Гэвч энэ одоо түүнд хэрэггүй болсон байв. Нүдээр нь дүүрсэн нулимс сувдан хэлхээ адил асгарав. Гэвч түргэн зуур арчин өөрийн бэлгээ сунгав. Жим бэлгээ нээгээд цагны алтан гинж байхыг харав. Гэвч одоо түүнд энэ алтан гинжийг зүүх цаг нь байхгүй болжээ. Учир нь Веллагийн мөрөөдлийн хос даруулгыг авахын тулд цагаа заржээ. Сэтгэлээр унасангүй... Яагаад гэвэл тэр хоёрын дунд худалдаж ч, худалдан авч ч болшгүй агуу их, ариун гэгээн хайр сэтгэл байлаа.


Абрахам Линкольн хүүгийнхээ багшид бичсэн захианаас  


Бүх хүмүүст шударга шулуун биш гэдгийг
Таних хэрэгтэйг нь мэдэж байна,
Гэхдээ түүнд олиггүй нэгний эсрэг, баатар
Амиа хичээгч улс төрч байхад,
Өөрийгөө бусдын төлөө зориулдаг удирдагч бас байдаг
Гэдгийг хэлж зааж өг.
Түүнд дайсан байхад дотно сайн нөхөр байдаг гэдгийг ч зааж өг.
Цаг зөв авна гэдгийг мэдэж байна, гэхдээ хэрэв та хийж чадвал,
Хөлсөө гаргаж олсон нэг доллар нь, Олзны таван доллароос илүү үнэ цэнэтэй гэдгийг түүнд мэдрүүлж сурга.
Ялагдсандаа гутрахгүй байхыг заа,
Ялсандаа байрлаж чадахыг ч ...
Түүнийг атаархлаас холуур байлга:
Хэрэв хийж чадвал, түүнд,
Чимээгүй бахархахын нууцыг зааж өг:
Дарангуйлал нь, харахад ялалт мэт харагддаг гэдгийг
Заавал эрт сургаарай.
Түүнд номын гайхамшгийг ч зааж өгч чаддаг бол.
Гэхдээ түүнд байнга бүү заа... зарим үед чимээгүй ч бай.
Хөх тэнгэр дэх шувууд, наран доорх зөгийнүүд,
Нов ногоон зүлгэн дэх цэцгүүд зэрэг хязгааргүй нууцуудыг
Бодох бололцоо олго.
Түүнд, алдаа гаргах нь хуурч мэхлэхээс
илүү нэр хүндтэй байдаг гэдгийг хэлж өг.
Хүн болгон түүнийг буруутгалаа ч, өөрийнхөө бодол санаанд итгэлтэй байхыг зааж сурга.
Хүүд маань , эелдэг хүмүүст эелдэг,
Ширүүн хүмүүст ширүүн хандахыг сурга.
Бүгд ар араасаа цувраад нэг зүг уруу явбал,
Олныг дагахгүй байх хүчийг түүнд өг.
Хүү маань, бүх хүмүүсийг сонсож сураг,
Гэхдээ бүх сонссон зүйлээсээ үнэнийг нь шигшээд,
Зөвхөн сайныг нь сонгон авахыг сурга.
Чадвал та түүнд,
Гунигтай байхдаа ч
Яаж инээмсэглэхийг зааж өг.
Нулимсанд ямар ч ичих зүйл байхгүйг хэл.
Түүнд,
Бүгд ер нь хувийн эрх ашгийнхаа төлөө явдаг гэж ярьдаг хүмүүст дургүйцэх,
Хэт их анхаарал, халамжид болгоомжтой байхыг сурга.
Хүч чадал, оюун ухаанаа өндрөөр үнэлж зарж болно,
Харин зүрх сэтгэлээ хэзээ ч
Үнэлж болохгүй гэдгийг хэлж өг.
Олны шуугиантай газар чихээ таглахыг ч бас сурга.
Хэрэв өөрийнхөө зөвд итгэж байгаа бол цэх зогсож тэмцэхийг сурга.
Түүнтэй эелдэг харьц, гэхдээ түүнийг бүү тэвэр,
Учир нь болдыг гал л цэвэршүүлдэг.
Тэвчиж чадахааргүй зоригтой байг.
Зоригтой болох тэвчээртэй байг.
Түүнд, үргэлж өөртөө бүрэн итгэж байхыг зөөж өг.
Ингэснээр хүнд гүн итгэх болно.
Энэ бол том эрэлт юм, бүгдийг хийхийг хичээ,
гэхдээ та хэр зэргийг хийж чадахаар байна тэр чадлаараа хий.


Амжилтын нууц танд өөрт чинь байгаа

Тэр өдөр Алиса охины хувь заяаг шийдэхээр тийм нэгэн явдал болжээ. Хичээлээ тараад өдөр бүр хажуугаар нь өнгөрдөг цэцэрлэгт анх удаа оръё гэж боджээ. Гунигтай сэтгэл нь тавгүй байлаа… сүүлийн үед хичээлдээ нэлээд муудсан байв. Үргэлж базахгүй дүн авч байлаа. Орчиндоо юу болж байгааг анзаарах ч сөхөөгүй бодлогошрон явсаар урт сандлын өнцөгт суув. Суусныхаа дараа нөгөө буланд нь өөрийнх нь үеийн нэг охин сууж байгааг анзаарчээ. Тэр охин сургуулийн дүрэмт хувцастай бас гартаа ном барьсан байлаа. Алиса, "энэ охин бас муу дүн авсан болохоор гэртээ оролгүй ном уншихаар энд сууж байгаа юм байх даа” гэж бодов. Охиноос юу ч асуусангүй, эргэн бодлогоширч эхлэв. өөрийгөө бас ангийнхаа Моникаг бодон харьцуулж эхлэв. өнгөрсөн жил аав ээж нь авч өгсөн бичгийн ширээ нь үнэхээр хэрэглэхэд урамтай байгааг Моника их л сайрхаж ярьдаг байлаа. Бас хувиараа багш хөлсөлж хичээлээ заалгадаг байв. Надад ийм сайхан боломж байсан бол би ч гэсэн онц сурах л байсан гэж Алиса бодов. Гэтэл тэднийх хоёрхон өрөө байранд амьдардаг учир Алиса дүү нартайгаа нэг өрөөнд байдаг. Аав ээж нь бага ангиасаа сургуулиас гарсан тул хичээлд нь тус болж чаддаггүй гээд Моникатай харьцуулахад олон хүндрэл байлаа. Алиса энэ бодлоосоо салахын тулд хажуулдах охинтойгоо яриа өдөж эхлэв. "чи юу уншиж байгаа юм вэ?” Охин уншиж байгаа номынхоо талаар болон хэддүгээр ангид сурдгаа, бас ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсэж байгаагаа хүртэл Алисад ярьж өгчээ. Ингэж ярьж байхдаа охины царай гэрэлтэж байв. Тэр охин сургуулийнхаа хамгийн онц сурлагатай оюутан гэдэг нь тодорхой байлаа. Тэр охин өнгөрсөн жил сургууль завсардсанаа, тиймээс энэ жил шалгалтаа сайн өгч анги дэвших хэрэгтэй байгаагаа хэлэв. Алиса гайхан, яагаад сургууль завсардсаныг нь асуух гэтэл тэндээс нэг эмэгтэй дугуйтай сандал түрэн гарч иржээ. "Алив миний охин, ээж нь дугуйг нь засуулчихлаа. Одоо хичээлдээ явж болно.” Гээд охиныг өргөн дугуйтай сандал дээр нь эвтэйхэн суулгав. Алиса охин юу хэлэх ээ мэдэхгүй дэмий л "баяртай” гэж арай гэж хэлжээ. Охин ч инээмсэглэн”Баяртай” гэж гараа даллав. Алиса хэсэгтээ хөдлөх ч үгүй баахан суув. Өдрийн туршид авсан муу дүнгийнхээ бурууг амьдралын нөхцөл, энэ тэр гэсэн шалтгаануудад тохож бодсон байлаа. Гэтэл түүний дэргэд огт явж чаддаггүй ч тэр охин огтхон ч гутарсан янзгүй ирээдүйгээ төлөвлөж суудаг… Алиса өөрөөсөө маш их ичин гэнэт босон гэрийн зүг хурдан хурдан алхав. Гэртээ ороод саяын болсон явдлыг ээждээ яриад өрөөндөө орж хичээлээ хийж эхлэв. Одоо Алиса амжилтын түлхүүр бол хүн өөрөө гэдгийг ухаарсан байлаа.


Хүмүүс боломж л олдох юм бол ямар аймшигтай харгис шүүмжилдэг

Энэтхэг оронд нэгэн алдарт зураач амьдардаг байжээ. Олон хүмүүс түүний зургийг хамгийн гайхамшигтай, ямар ч өө сэвгүй гэж хэлдэг байв. Тиймээс өнгө будагт мэргэшсэн хүн буюу "Ранга Челэри”-г товчлоод "Ранга Гуру” гэж дууддаг байв.

Түүний шавийг Рачижи гэдэг байв. Рачижигийн сургалтын хугацаа дуусахад тэр төгсөлтийн нэг зураг зурж багшдаа үзүүлээд үгийг нь сонсохыг хүсжээ…

Ранга Гугу түүнд”Одоо чи зураач боллоо. Тиймээс чи зургаа ард түмэнд үзүүлж тэдний үгийг сонсох хэрэгтэй. Зургаа хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газар аваачиж тавь” гэжээ. Тэгээд зургаа тавихдаа хажууд нь улаан будаг бийр тавиад таалагдахгүй хэсгээ улаан хэрээсээр зурж тэмдэглэхийг хүссэн бичиг тавихыг бас зөвлөжээ. Рачижи багшийнхаа хэлснээр хийгээд хэд хоногийн дараа ирэхэд зураг нь улаан хэрээсээр дүүрсэн байхыг хараад сэтгэл санаагаар унажээ. Багшдаа очоод өөрт нь ямар их хэцүү байгаагаа хэлэхэд багш нь” гуниглаад хэрэггүй дээ хүү минь. Харин наад зураг аа хичээж байгаа дахин нэг зураад аваад ир гэв.” Рачижи дахин нэг удаа зураад багшдаа үзүүлэв. Багш нь "за одоо дахиад хотын төв талбайд аваачиж тавь хажууд нь мөн л будаг бийр тавь. Гэхдээ энэ удаа таалагдаагүй хэсэг ээ засаад зур гэж бичээрэй” гэжээ. Рачижи багшийнхаа зааснаар хийв. Хэд хоногийн дараа зургаа шалгахаар очиход зурагт нь хэн ч хүрээгүй, бийр будаг нь ч хув хуурай байжээ. Үүнийг харсан Рачижи багш дээрээ зургаа тэврэн очиж болсон явдлыг баяртайгаар ярьжээ…

Ранга Гугу "Хайрт шавь Рачижи минь эхлээд би чамд хүмүүс боломж л олдох юм бол ямар аймшигтай харгис шүүмжилдэг гэдгийг харуулах гэсэн юм… Амьдралдаа зураг зурж үзээгүй хүн хүртэл чиний зургийг шүүмжилсэн… Харин дараа нь тэднээр алдаагаа засуулахыг хүсэхэд чинь өөрөөр хэлбэл бүтээлч шүүмжлэл хүсэхэд чинь хэн ч хүрч чадаагүй. Учир нь бүтээлч шүүмжлэл хийхэд боловсрол, чадвар хэрэгтэй. Хүн мэргэжилдээ сайн байх биш бүр боловсорсон байх шаардлагатай. Хөдөлмөрийнхөө үнэ цэнийг юу хийж байгаагаа мэдэхгүй хүмүүсээс хүлээгээд хэрэггүй. Тэдний хувьд чиний хийсэн ажил юу ч биш. Тиймээс чиний хөдөлмөрийг ойлгож мэдэж чадахгүй хүмүүст хэзээ ч бүтээлээ бүү үзүүл. Тэдэнтэй энэ тухай маргалдаад ч хэрэггүй ” гэжээ


Сайн муу хоёр чанар чинь аль нь хүчтэй вэ?

Овгийн ахлагч өвгөн индиан

өвгөн индиан ач хүүтэйгээ гэрийнхээ үүдэнд суугаад цаахна талд нь ноцолдох хоёр нохойг ажиглаж байв. Нэг нь цагаан, нөгөө нь хар зүстэй бөгөөд 12 настай ач хүүг нь ухаан орох цагаас л хамт ноцолдож өсжээ. өвөө нь хажуугаасаа салгадаггүй байнга харж хамгаалдаг хоёр нохой нь байлаа. Амбаараа мануулахад нэг л нохой хангалттай байхад яагаад заавал хоёр, тэгээд бас цагаан, хар өнгөтэй байгаагийн учрыг хүү ихэд сонирхон өвөөгөөсөө асууж гэнэ.

өвгөн индиан ач хүүгийнхээ нуруу нь дээр нөхөрсгөөр алгадаад "хүү минь энэ нь миний хувьд хоёр чухал зүйлийг илэрхийлж байгаа юм.”

"юу илэрхийлж байгаа юм ” гэж ач хүү асуухад "сайн муу чанарыг илэрхийлж байгаа юм. Яг энэ хоёр нохой шиг хүний сайн муу хоёр чанар нь үргэлж бидний дотор тэмцэлдэж байдаг юм. Энэ хоёр нохойг харахдаа үргэлж үүнийг санадаг юм. Тийм учраас үргэлж дэргэдээ байлгадаг юм” гэв. Ач хүү " тэмцэлдэж байдаг юм бол нэг нь дийлсэн байх нээ” гэж бодоод хүү дуусдаггүй асуултаасаа дараагийнхыг нь асуужээ.

Тэгээд хүү " тэгвэл энэ тэмцэлд аль нь дийлэх вэ” гэв.

Хөгшин индиан ач хүүгээ хараад: "Чинийхээр бол аль нь дийлэх вэ?” хүү бодолхийлнэ. Харин өвгөн индиан”Би алийг нь илүү тэжээнэ тэр нь дийлнэ дээ” гэв.


Зорилгоо эрхэм болговол зорилго тань заавал бүтнэ 

Зүрхнийхээ үгийг сонс

Хэн ч мөрөөдлийг тань хулгайлахыг бүү зөвшөөр,

Ямар ч үе байсан хамаагүй зүрхнийхээ үгийг сонс

Хүүг дунд ангид байхад багш нь: "том болоод юу хийх, ямар мэргэжилтэй болохыг хүсэж байгаа тухай зохион бичлэг гэртээ бичиж ир” гэж гэрийн даалгавар өгчээ.

Хүү шөнөжингөө суун, нэгэн өдөр адууны аж ахуйтай болох тухай, 7 хуудас дүүрэн юм бичжээ. Тэр ч бүү хэл 200 га талбайтай аж ахуйн байр, хашаа хороо, морьд давхих талбайг ч зурсан байлаа. Маргааш өглөө нь зүрхнийхээ үгтэй 7 хуудас зохион бичлэг ээ багшдаа өглөө. Хоёр хоногийн дараа багш зохион бичлэгүүдийг тарааж өгөхөд түүний цаасан дээр томоос том "тэг” бас "хичээлийн дараа надтай уулз” гэж бичсэн байв.

Хүү багшаасаа "яагаад би тэг авч байгаа юм ” гэж асуужээ . "чиний насанд ийм мөрөөдөл тохирохгүй, бодит байдалтай нийцэхгүй байна” гээд "чамд мөнгө байхгүй, чи нүүдэлчин айлын хүү шүү дээ. Адууны аж ахуйтай болоход чамд маш их хөрөнгө мөнгө шаардлагатай. Эхлээд чи газар авна, дараа нь сайн үүлдрийн адуу авах хэрэгтэй, үүнийг хийнэ гэдэг чинь боломжгүй. Хэрэв биелэгдэх зорилго шинээр тавьж ирэх юм бол чиний дүнг өөрчилж болох юм” гэжээ.

Хүү гэртээ ирээд баахан бодсоны эцэст аавдаа хэлэв. Тэгтэл аав нь "за хүү минь, үүнд чи өөрөө шийд гарга, энэ бол чиний хувьд маш чухал сонголт” гэлээ. Хүү хэдэн өдөр бодсоны эцэст зохион бичлэгтээ ямар ч өөрчлөлт оруулахгүйгээр багшдаа өгөнгөө "та надад өгсөн дүнгээ битгий өөрчлөөрэй, би ч бас мөрөөдлөө өөрчлөхгүй …” гэв.

Одоо тэр 200 га газартай, адууны аж ахуйтай, бас 1000 м2 талбайтай харшид амьдарч байна. Олон жилийн өмнө бичсэн тэр зохион бичлэг нь хоймрын хананд нь өлгөөтэй…


Хорвоог гэрэлтүүлэгч бол "Инээмсэглэл"


Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.

Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.

Зөөгч хүү хэзээч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв.

Хөгшин гуйлгачин тун их баярлажээ. Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхарын хонгилдоо иржээ. Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж үхэхээс аварчээ.

Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд баацагнан гүйж, эрхэлж тоглож байв.

Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ. өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ.

ЭНЭ БҮХЭН ГАНЦХАН ИНЭЭМСЭГЛЭЛИЙН АЧ ТУС БАЙСАН ЮМ.


Залхуурал хэнэггүйрэл бол таны авьяас чадварыг үрэн таран хийгч

нэгэн хүн багшийнхаа хамтаар кофе уухаар гал тогоо уруу оржээ…гэтэл багш нь данхтай кофег авч шалан дээр зүгээр л асгаж эхэлсэн байна…шавь түлэгдчихгүйн тулд хажуу тийш үсэрч ” -Хүлээгээрэй. танд ямар ч аяга байхгүй байна шүү дээ” гэсэнд багш нь гайхсан шинжгүй асгасаар л байв.. Багш тайвнаар : ” – Чи харав уу…Энэ шалан дээр асгаж үрэн таран хийсэн кофе бол таны авьяас чадвар юм..Аяганд хийхгүй бол ямар ч кофе үнэ хүрэхгүй..залхуурал хэнэггүйрхэл бол таны авьяас чадварыг үрэн таран хийж байна ” гэсэн гэдэг…


хүний зүрх сэтгэлд хийсэн муу бүхэн шарх болон үлддэг юм


Баасандорж 20 нас хүрчээ.Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль л болж бүтэхгүй зүйлсийг хийж явдаг байлаа.Тэгтэл нэг өдөр түүнд аав нь:

-Чи хэн нэгнийг гомдоох, ямар нэгэн буруу зүйл хийх бүрээ энэ хананд хадаас хадаж бай” гэжээ.Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр нэг ч хадаас хадсангүй.Тэгээд Баасандорж аавдаа: "За та харав уу? Би өнөөдөр нэг ч хадаас хадсангүй.Би сайн хүн болсон байгаа биз дээ” гэхэд аав нь:

-За чи тэгвэл үүнээс хойш бусдыг баярлуулж, сайн үйл хийх бүрээ хадсан хадааснаасаа сугалж аваарай гэлээ.

Тэгээд өдөр хоног өнгөрөх бүр ханан дахь хадааснууд цөөрсөөр нэг л мэдэхэд нэг ч хадаас хананд үлдсэнгүй.Үүнийг хараад Баасандорж аавдаа "Та хар даа. Хананд нэг ч хадаас үлдсэнгүй.Би сайн үйлстэн болсон байгаа биз” гэв.Эцэг нь "Тиймдээ, хананд нэг ч хадаас үлдсэнгүй.Гэхдээ хадаасны нүх үлдсэн байна” гэж хэлсэн гэдэг.

Энэ түүхийн гол утга санаа нь " Чи муу үйл хийж байгаад түүнийгээ засаж сайн хүн болсон ч хүний зүрх сэтгэлд хийсэн муу бүхэн чинь шарх болон үлддэг юм шүү” гэдгийг сургажээ.


бүхнийг хувь тавиландаа бүү даатга, өөрөө тэмцэж бүтээ 

Нэгэн залуу хүү байв. Харамсалтай нь хорт хавдар өвчин туссан түүнд амьд явах ердөө л нэг сарын хугацаа үлджээ. Хүүд гудамжны буланд байх СД-ны дэлгүүрт ажилладаг нэг охин маш их таалагддаг байлаа. Гэхдээ тэр, түүнд сэтгэлтэй гэдгээ мэдэгдэлгүй, хайраа зөвхөн дотроо л хадгалдаг байв. Тэгээд охинтой ойр зуур юм ярихын тулд, хүү өдөр бүр СД-ны дэлгүүрт орж СД худалдан авдаг байлаа.
Нэг сарын дараа, хүү хорвоогоос халин оджээ. Хүүг ирэхгүй болохоор нь нөгөө охин учрыг асуухаар учрыг асуухаар гэрт нь очжээ. Хүүгийн ээж болсон явдлыг дуулгаад түүнийг дагуулан хүүгийн өрөөнд оров…
Түүнээс худалдан авч байсан бүх СД-үүд нь тэнд өрөөтэй байх боловч, тэднээс нэгийг нь ч задлаагүй бүтнээрээ байхыг хараад охин гашуунаар уйлж эхлэв. Тэгээд уйлан уйлсаар эцэстээ тэр ч бас тэнгэрт халив…
Охин юуны учир уйлав…?
Хөөрхий охин өөрийн хайрын захиануудаа СД-ний хайрцагт хийж өгдөг байжээ. Охин бас өнөөх хүүг сэтгэлдээ хайрладаг байсан юмсанж…


Амьдралд бууж өгвөл гайхамшгаас хоцорно  

Алдартай каратеч болох нь Мицумигийн цорын ганц хүсэл. Гэвч түүний аав, ээж, гэр бүлийнхэн нь энэ хүслийг нь огт хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Гэтэл нэгэн өдөр эзгүй тохиолдлоор хүү машины осолд орж зүүн гараа тайруулжээ. Энэ үед хүүгийн сэтгэл санааны хүнд байдлыг ойлгосон эцэг эх нь хүүдээ каратегийн багш хөлслөв.

Багш нь анхны хичээл дээр хүнээ баруун гараараа бариад эргүүлэн унагаах мэхийг зааж өгчээ. Тэгээд 2 дахь өдөр, 3 дахь ер нь бүх хичээл дээр энэ мэхийг давтан хийлгэсээр байв. Нэг мэх давтан хийсээр байгаад уйдсан хүү багшаасаа "Би ганц л мэх хийсээр байгаад уйдаж байна. Өөр мэх заахгүй юм уу?” хэмээн асуухад багш нь хүлээн авахгүйгээр барахгүй дэлхий дээр түүнээс өөр энэ мэхийг хамгийн хурдан хийх хүн үгүй болтол хийх хэрэгтэйг хэлжээ. Хүү ч маш хурдан болж нүд ирмэхийн хооронд л хийдэг боллоо.

Нэгэн гайхамшигтай өдөр багш нь гартаа түүнийг залуучуудын каратегийн аварга шалгаруулах тэмцээнд орж болохыг нь зөвшөөрсөн бичиг барьсаар хүрч ирлээ. Мицуми маш их гайхсан боловч юм хэлсэнгүй харин дараагийн өдөр тэмцээн дээр анхны өрсөлдөгчтэйгөө тулалдахаар рингэнд гарахын өмнө багшдаа "Багшаа би зөвхөн ганцхан мэх мэднэ. Мэдээж би ялагдах байх” гэж хэлэхэд багш нь "Чи зөвхөн мэхээ л хий” хэмээн хариулжээ. Мицуми мэдэх ганц мэхээ хийсээр байгаад эцсийн тоглолт хүртэл амжилт байгуулав. Эцсийн тоглолтод түүний өрсөлдөгч түүнээс 2 дахин том биетэй нэгэн байлаа. Мицуми хэдийгээр айж байсан боловч урьдын адил мэдэх ганц мэхээ хийж түүнийг ялан аварга болжээ. Тэр маш их баярлан багш дээрээ гүйж очоод "Багш аа би зөвхөн ганц л мэх мэднэ, тэгээд бас зөвхөн ганц гартай хирнээ аварга болчихлоо. Юу болоод байгааг би ойлгохгүй байна” гэхэд багш нь түүн уруу харж инээмсэглэн хэлсэн нь: "Чиний хийсэн мэх бол каратегийн хамгийн хэцүү мэхнүүдийн нэг юм. Энэ мэхийг хариулах ганц арга байдаг нь эсрэг хүнийхээ зүүн гараас барих…”


Би ч бас таныг хөгшрөхөөр энд орхих юм уу?

Гэрлэснээсээ хойш ааваасаа болж эхнэртэйгээ аавтайгаа байнга муудалцдаг байв.Эхнэр нь аавтай нь хамт байхыг хүсдэггүй,илүү дараа мэт үздэг байлаа.Заримдаа бүр тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байлаа.Нэг өдөр маргалдсаны дөрөө эхнэр нь "нэг бол би явъя,эсвэл эцэг чинь яваг ” гэж тулгав…Тэрээр эхнэрээ алдахыг хүссэнгүй.Ааваас нь болж хэрэлдэж муудалцдаг ч аз жаргалтай гэр орон нь, хайртай эхнэр хүүхдүүд нь байлаа.Эхнэртэйгээ гэрлэхийн тулд их л тэмцэлдсэн байж.Гэр бүлийнхэн нь өчнөөн ятгасан боловч амжилтад хүрсэнгүй. Түүндээ үнэхээр хайртай байлаа.

Яах ч аргагүй байдалд ороод эцэст нь нэг арга олжээ.Ангийн хорхойтой энэ хүн хэдэн жилийн өмнө ууланд бариулсан байшиндаа аавыгаа аваачих болов.Хэрэгтэй бүхнээр хангаж,долоо хоногт нэг эргэж тойрч байх бөгөөд ингэснээр эхнэртэйгээ ч муудахгүй байлаа.Хэрэгтэй бүхнийг аваад,хэвтэрт орсон аавыгаа тэвэрч байгаа мэт өргөөд машиндаа суулгажээ.Хүү нь хамт явахыг хүссэн тул авч,замдаа гарав.Дүн өвөл болж байсан тул хүйтэн байв.Цасан дундуур арайхийн явж байлаа.Хүү нь хаашаа явж байгааг асуусан боловч юу ч дуугарсангүй.

Хаашаа явж буйг гадарласан хөгшин дуслах нулимсаа хүүдээ болон ачдаа үзүүлэхгүйг хичээнэ….Хэдэн цаг яваад уулан дахь байшинд хүрэв.Олон жил энд ирээгүй юмсанжээ.Уулын байшин нурах дөхөж, дээрээс нь дусаал гоожиж байлаа.Оромжийн нэг буланг цэвэрлэж,орыг нь тавиад бусад эд хогшлыг нь оруулан хамгийн сүүлд нь аавыгаа хэвтүүлэв.Оромжийн дотор ч шуурч байлаа.Аав нь хэдийн даарч эхэлжээ.Маргааш дахин ирэхдээ хэдэн хөнжил,хучлага нэмж авчиръя гэж бодов.Хүүд нь үнэхээр их гунигтай байлаа.Харин аавд нь хэлэх ч үг олдсонгүй.Хайрлаж өсгөсөн хүү нь түүнийг ийм газар орхих нь.Гомдож шатаж байсан ч түүнийгээ ил гаргасангүй.

Бяцхан хүү юу болж байгааг ойлгосонгүй,өвөөгөөсөө сална гээд түүнийг гунигтайяа харж байв.

Буцах болоод аавынхаа ор луу тонгойн хацар,гарыг нь олонтаа үнсэн тэврэх нь ”намайг уучлаарай” хэмээх мэт байлаа.

Хоёул биеэ барьж чадалгүй эхэр татан уйлав.

Ингээд боллоо гэх мэт аавынхаа нүүр уруу хараад хүүгээ хөтлөн оромжоос гараад машиндаа суулаа.

Бяцхан хүү замд гараад яагаад өвөөг минь ийм хүйтэн газар орхичихлоо гээд уйлж эхлэв.Юу хэлэхээ мэдсэнгүй, ээж нь хүссэн юм гэж хэлж чадсангүй.

Бяцхан хүү нь "Би ч бас таныг хөгшрөхөөр энд орхих юм уу?”гэж асуухад нь тэнгэр нурах мэт болжээ.Тэгээд машинаа эргүүлэн галзуу мэт буцаж давхив.

Оромжид ороод "Ааваа намайг уучлаарай "гээд тэвэрч авав.Аав хүү 2 чангаар тэврэлдэн нялх хүүхэд мэт эхэр татан уйлж байлаа.Хүү”Ааваа намайг уучил,ийм зүйл хийснийг минь уучлаарай”гэж өршөөл эрэв.

Аав нь”Хүү минь би чамайг эргэж ирнэ гэж мэдэж байсан юм.Би аавыгаа ууланд орхиж байгаагүй,чи ч бас тэгэхгүй…Намайг энд орхихгүй гэж мэдэж байсан юм” хэмээжээ.

ААВ ЭЭЖИЙГЭЭ АМЬДАД НЬ АМЖИЖ ЖАРГААГААРАЙ ЗАЛУУСАА



Сэтгэгдэлүүд: 7
7 | haley <<< бичсэн | 2010-09-01 | 9:49 PM Сэтгэгдэлтэй хуудас |
suuliinh unshagui uguulleg bla
suuliinh n hamgiin best shu thanks
+ (0) -
6 | WINNER <<< бичсэн | 2010-08-31 | 10:31 PM Сэтгэгдэлтэй хуудас |
sad sad sad sad sad
+ (0) -
5 | sadness <<< бичсэн | 2010-08-31 | 8:55 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Баярлалаа smile
+ (0) -
4 | Enh <<< бичсэн | 2010-08-31 | 6:02 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Эд нар үнхээр гоё юм байна. Сүүлийх нь уйлууллаа cry
+ (0) -
3 | Sheeva <<< бичсэн | 2010-08-31 | 5:56 PM Сэтгэгдэлтэй хуудас |
3-т шүү

Bookmark

+ (0) -
2 | erdenebulgan123 <<< бичсэн | 2010-08-31 | 4:27 PM Сэтгэгдэлтэй хуудас |
goy goy oguuleguud daanch omno ni bi bugdiig ni unshcan. Surgamjit oguullegud 3aas oguulleguud tavij ogoch
+ (0) -
1 | animation <<< бичсэн | 2010-08-31 | 4:05 PM Сэтгэгдэлтэй хуудас |
10q
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !