Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Сургамжит өгүүллэгүүд - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 24
Зочид 24
Хэрэглэгчид 0
Сургамжит өгүүллэгүүд
poster


1. Хэлж амжаагүй...

Би 18 нас хүрэх нилээн дөхсөн байлаа. 9 дүгээр ангид элсэн ороод л шинэ сургууль, шинэ анги, шинэ хамт олон, шинэ багш нар гээд бүх л зүйл нь надад шинэхэн, миний 8 жил сурсан сургуулиас бүх л юмаараа өөр байлаа. Тэр дундаа охидууд нь тэс өөр. Бүгд нүүрэндээ инээмсэглэл тодруулан сургуулийн хана даган алхалдана. Шинэ сургууль орчиндоо дасан танилцах гэж эхний долоо хоногийг завгүйл өнгөрүүлэв. За тэгээд нэг юм анги хамт олонтойгоо дасаж шинэ ангийн хэмнэлд дасан зохицож нэг ангийхан боллоо.
Намрын нар зөөлөн ээсэн эхний сар дуусан гадаа жихүүн салхи сэвэлзэж ирэхэд биеийн тамирын хичээл зааланд ордог боллоо. Тамирын хичээл зааланд ордог болсоноос хойш би долоо хоногийн эхний биеийн тамирын хичээлийг тэсэн ядан хүлээдэг боллоо. Гүйж харайх дуртайдаа биш төгсөх ангийн нэг хөөрхөн охиныг харах гэж л яардаг байсан юм. Тэр охины анги долоо хоногийн эхний өдрийн эхний цаг дээр манай ангитай цуг биеийн тамир ордог байлаа.
Тэр охин ангийн дарга. Ангийн журналаа энгэртээ тэврээд үүдний хаалгаар алхан орж ирээд заал хүртэл намуухнаар алхана. Алхах нь яг л хөвөх шиг хөнгөн, нүдээрээ даруухан инээмсэглэл тодруулж хацар нь яагааран гэрэлтэж царайнаас нь гэрэл цацарч байгаа мэт надад харагддаг байлаа. Анги нь манай ангиас нээх холгүй эсрэг талын буудаг шатны хажууд байдаг юм. Манай ангид бол баруун талын буух шат ойрхон боловч би түүнтэй таарахын тулд зүүн талаар нь буудаг байлаа. Түүний царайг харсан өдрийгөө азтайд бодож тэр өдөртөө л нэг л баяртай хүн. Иймэрхүү байдлаар түүнийг доод ангийнх нь хөвгүүн нууцхан харсаар бараг хагас жилийн нүүр үзлээ. Долоо хоногт аз байвал царайг нь 3 удаа хэдхэн секунд харна. Хажуугаар нь зөрхдөө зүрх догдлож хөл чичирдэг байлаа. Үнэр нь их хурц дотно санагдаж коридорт явж байхад нь бараг үнэрээр нь танина. Тэр тийм ч өндөр биш. Гэхдээ намханд бол орохгүй. Хөөрхөн том алаг нүдгүй, байдаг л нэг нүдтэй. Жинсэн өмд пүүз өмсдөг, нүдээ бүдэгхэн буддаг, уртавтар хар үстэй охин. Байгаа байдал нь хэнэггүй ихэвчлэн ангийнхаа хөвгүүдтэй явж харагддаг эршүүд маягийн тэр нь түүнийг улам хөөрхөн харагдуулдаг юм шигээ.
Орой заримдаа түүний дэргэд байгаагаар төсөөлнө. Нэг өдөр багш нарын өрөөнөөс энгэртээ ваартай 3-н цэцэг тэвэрсээр гарч ирлээ. Би хувиар харахаар багш нарын өрөө рүү явж байсан зорилгоо мартан түүнийг хараад гацчихлаа. Дотроо би өргөөд явья гэж хэлэх гэсэн ч бие, хэл, хөл 3 хөшчихөөд юу ч хэлж хийж амжаагүй байтал ангийнх нь нэг шаврын хаалт болсон хөвгүүн ирээд цэцэгнээс нь аваад явчихдаг байгаа. Дотроо их харамсан хэсэг тэндээ юу хийхээ мэдэхгүй зогсож байтал ангийн багш мөрөн дээр гараа тавиад хонх дуугарчихлаа анги руугаа орооч гэсэн дуу сонстов гэнэт ухаа орон анги руугаа гүйчихвээ би. Тэр өдрөөс хойш түүний царайг бараг олж харсангүй.

Хаврын шалгалт эхлэх цаг болж төгсөх ангийн хүүхдүүд шалгалтандаа бэлдэж сургууль бөөн бужигнаан. Төгсөх болоогүй бид нарыг багш нар тоож анзаарах сөхөөгүй нөгөө амь амьдрал нь шийдэгдэх гэж байгаа хэдэн хэнэггүй толгойнуудтай зууралдаж ангийн дарга нарч ангийнхаа хөвгүүдийг гайгүй авч гарах гээд завгүй байлаа. Ингэж өдөр хоногууд заримд нь завгүй зарим нь хийх юмгүй байсаар нэг мэдэхнээ зун цаг хаяанд ирж сургууль амрах цаг болжээ. Гэнэт ингээд л төгсвөл царайг нь ахиж харж чадахгүй гэснээ ухаарсанч юм уу өглөө хичээлдээ гарахдаа үсээ гельдэж кетээ ботинкоор солиод цагаан цамцан дээрээ формынхоо хар пиджакыг биш баяраар өмсдөг саарлыгаа өмсөн гэрээсээ гарлаа. Хичээл ороод л, тоо бодоод л, залхуутай хичээлүүд ээлжилсээр. Хурдан хонх дугараасай гэж яарна. Явахаас нь өмнө бүтэн жил нууцхан харснаа хэлэх гэж догдлоно. Ийнхүү таван цаг тамалсны эцэст хичээлийн хонх час хийтэл дуугарч би бараг хамаг юмаа шүүрээд л ангиас багштай уралдан гарлаа.
Ангийнх нь хаалганы хажууханд очоод цонхны дэргэд гарч ирэхийг нь хүлээн зогслоо. Гэтэл нүдэндээ ч итгэхээргүй нэгэн сонин хар салхи шиг зүйлийг олж харлаа. Нөгөө хөөрхөн нууцхан харж байсан охин минь ангийхаа нэг өндөр хөвгүүнтэй хөтлөлцөөд гараад ирдэг байгаа. Юу хийхээ мэдэхээ болисон би яахаа мэдэхгүй хэсэг тэндээ суув. Тэр үед ёстой л уншсан ромиантик хайрын ном, үзсэн савангийн дууриуд нүдэнд харгдаж хайр гэдэг ийм тэнэг байдаг юм уу гэж өөртөөгөө ярьж, эмгэнэлт хайрын дуурийн гол дүр мэтээр өөөрийгөө төсөөлөн суув. Тэгсэн ангийн хөвгүүн ирээд манай ангийн хөвгүүд тэрний ангийнхантай зодоон хийх гэж байна гэсэн чихэнд чимэгтэй ч юм шиг нэг бодлын муухай ч юм шиг мэдээ хүргэв. Ухас хийтэл босоод гомдсон уурласан сэтгэлээрээ зодолдож билээ. Өөдөөс нь эгцэлж ч харж үзээгүй мөртлөө харамлаж, харж явдгаа хэлж зүрхлээгүй мөртлөө уурлаж билээ. Тэр өдрөөс хойш түүний царайг олж харсангүй.
Зуны гурван сар түүнийг үе үехэн зүүдэлж хааяа нэг бодон харамсдаг байлаа. 10 дугаар ангид орж ангийн охидууд бүгд л хөөрхөн харагдана. Нүд ирмэхийн зуур ахиад л нэгэн хавар ирж төгсөлт хаяанд иржээ. Хөөрөн догдолж, харамсан хорогдож байсан ч цаг өнгөрсөөр 10 жилийн сурагчийн ширээнээс оюутны амьдралд хөл тавин шинэ амьдралтайгаа золголоо миний бие. Цаг хугацаа өнгөрсөөр нэг мэдэхнээ би эрийн цээнд хүрэх нас минь нэгэнтээ болжээ. Хүүхэд насны гэнэн мөрөөдөл, хийсвэр сэтгэлгээ тэртээ хол үлджээ.
Дүн өвлийн нэгэн цас бударсан өдөр 3 дугаар цаг завсарлан цай уухаар хоёр давхараас уруудан гарах хаалганы зүг дөхлөө. Гэтэл нэг л дотно харсан царай. Зог тусан хэн билээ гэж бодтол 10 жилдээ хэлж амжаагүй нууцхан шохоорхол тэр зогсож байлаа. Энэ удаад би яах вэ...

 

 Хажуугаар нь итгэл дүүрэн, нүүрэндээ үл мэдэг инээмсэглэл тодруулсаар түүний дэргэдүүр зөрж өнгөрлөө. Дэргэдүүр нь гарахдаа 10 жилийн нууцхан бөгөөд гэнэн шохоорхол минь үүрд баяртай гэж дотроо аяархан боловч итгэлтэй шивнэж билээ.


2. Эхийн тухай үлгэр

Нэгэн цагт гоо охин байсан ягаахан хацар нь дөрвөн улирлын тогтворгүй аалинд хууртагдан хуурайшаад, хэн нэгний өмнө ичингүйрэн нуугдасхийж байсан охин хонгор нүднийх нь гал цог цагийн салхинд онгож унтраад догшин, хэнэггүй, хүйтэн зэвэргэнээр орчноо зэрвэсхийн хараад, мойногтон эвдэрч хумсанд нь хир шигсэн ясархуу хар хуруунуудаараа хайрцаг тамхийг сурамгайхан задлаад өөрийнх нь хуруунаас ч бохир байж мэдэх хэдэн бор цаасны төлөө цаг наргүй ажилладаг байлаа. Бүсгүй хүнийх нь хувьд хүндэтгэн өрөвдье гэвч сэтгэл өчүүхэн ч уярахааргүйгээр амьдрал түүнийг нурааж сүйтгэсэн ажээ.

Өвлийн жихүүн жаварт хуруугаа хөлдөөх дөхөн суугаа тэр эмэгтэйн царай зүсийг тамхи татдаг цөөн хэдэн хүн ч анзаарч хардаггүй биз. Тийм л нэгэн хахир өвлийн өглөө хэвшил ёсоор тамхи ширхэглэгч эмэгтэйн дэргэд хөлсний унаанаас буугаад ажлынхаа дулаан байр руу яаран алхаж байхдаа би нэгэн чимээ сонссон юм. Хэн нэгэн бяцхан хүүхдийн эхээ загнан уурсан хашгирах тэр дуунаар эргэн харвал тамхи ширхэглэгч авгайн дэргэд 10 гаруй насны боломжийн хувцастай жаалхүү зогсоод хамаг барааг нь талаар нэг тараан хаяад хөлөөрөө няцлан гишгэлж байгаа харагдав. Хүүг харвал энгийн хэрнээ чамин тоноглолтой богино хүрэм өмсч, элдэв дээс үдээсээр гоёсон дэгжин үүргэвч үүрч, нэлээд зузаан ултай "nike" фирмийн цагаан пүүз өшиглөжээ.
-Та ичихгүй байна уу? Дандаа гудамжинд шившиг болоод сууж байх юм. Би ичиж байна, мэдэв үү. Би таниас ичиж байна. Ийм балиар царайтай юм байж намайг хүүхдүүдтэй явж байхад битгий "Ээж нь, ээж нь" гэж гайхуулаад байгаач гэж тэр жаал бачимдан хашгирч газраар нэг цацагдсан тамхинуудыг гишгэлэн дэвхцэв. Тэр үнэхээр ямар нэг зүйлээс ихэд ичсэн бололтой минчийтлээ улайсан байх бөгөөд орчин тойрноо ч анзаарах сөхөөгүй бачимдан харуусч байгаа бололтой. Харин тамхи ширхэглэгч авгай будаа тонших саарал тагтаа мэт газар суугаад жаал хүүгийн тарааж цацсан тамхинуудыг дуугүйхэн түүн авах аж.

Тэдний чимээ шуугианыг өглөөний ажилдаа яарсан хүмүүс төдий л хайхрахгүй байгаа бололтой тэрүүхэндээ саатасхийн ажих авч төдөлгүй тус тусынхаа замыг хөөн явцгаана. Хүү хэсэг зуур тийнхүү дэвхцэн уурсаж байгаад огцом эргэн зүүн зүг рүү гүйхэд авгай араас нь "Ми¬ний хүү, мөнгө авахгүй юм уу? Ээжийн хүү ээ" гэж царайчлан хашгирсаар хоцров. Харин жаалхүү түүнийг нь сонсоогүй юм уу эсвэл сонсохыг ч хүсээгүй байртай эргэж ч харалгүй чигээрээ хурдлан гүйсээр булан тойрлоо. Маргааш өглөө нь би урьдын адил хөлсний унаагаар ажилдаа ирээд дотогш орохоор алхаж явахдаа гэнэт тэр гудамжинд ямар нэг зүйл дутуу байгааг мэдрээд эргэн харав. Анзаарвал тамхи ширхэглэн зарж суудаг эмэгтэйн суудал хоосон байх агаад тэр анх удаа энэ өдөр ажилдаа ирсэнгүй. "Тэр хаачсан юм бол?" гэсэн сониуч бодол өдрийн турш толгойд эргэлдэж, өрөөнийхөө цонхоор суудаг газрыг нь харуулдсаар өдрийг өнгөрөөв. Yдшийн бүрий болсон ч тэр ажилдаа ирсэнгүй. Магадгүй тэр хүүдээ таалагдах гоо сайхныг эрж олохоор хаа нэг тийшээ явсан ч юм бил үү?
Ийм бодол толгойд орж ирэх мөчид би нөгөөх удтал эрж хайсан эхийн тухай сэдвээ хаа нэгтэйгээс тэмтэрсээр татан гаргаж ирэв. Ингээд үеийн нөхдийнхөө дэргэд царай муут ээжээрээ "Миний хүү" гэж дуудуулах дургүй тэр жаалд зориулсан зохиолоо бичихээр үзгээ шүүрэн авлаа. Эхийн тухай үлгэр яг эндээс эхэлнэ.
Цаг үеийн тухай асуудлыг энэ удаад түр хойш тавья. Тэр бүсгүй газар дээр санаж сарвайх цорын ганц хүүтэйгээ амьдран суудаг байсныг л онцлон санах хэрэгтэй. Тэр хүүд аав байсан эсэх тухай, тэр бүсгүйд садан төрөл байсан эсэх тухай ч энд үл өгүүлэх болно. Гагцхүү өглөөнөөс үдшийн бүрий болтол өнөөх бүсгүй хүүгийнхээ төлөө борви бохисхийлгүй ажиллаж, хүмүүсийн нүдэнд навсархай муу хувцастай, сэгсгэр үс, үрчлээт бор царайтай харагдах бөгөөд гоо үзэсгэлэн битгий хэл эмэгтэй хүний тухай яриа ч өрнүүлэхийг зөвшөөрч боломгүй үзэмжгүй нэгэн байсныг мэдэх юм. Бүсгүйн амьдралын хамаг утга учир, баяр баясгалан, үгээгүй ядуу амьдралынх нь гэрэл гэгээ нь мэдээж хүү байлаа. Бүсгүй өглөө эрт босож навсархай саарал хүрмээ углаад, гартаа нөхөөстэй тааран бээлий углаж аваад хаалга онгойлгож, эцэс төгсгөлгүй гуйланчлалын ертөнцөд хөл тавьдаг байв. Харин хүү саяхан түлсэн галын илчинд хацраа ягааруулан нойрсож, ээжийнхээ үнэр шингэсэн халуун хөнжилд тухлан нойрссоор үлдэнэ. Ийнхүү өдөр хоног эх хүү хоёрт өршөөлгүй хатуу хандсаар авч сар жилүүд юу ч болоогүй мэт урсан өнгөрсөөр байжээ. Хүү төдөлгүй өсөж том болоход бүсгүй санаж сарвайх ганц үрээ бусдын жишгээр эрдэм номтой, өмсөх хувцастай хүн болгохоор зориглож, жирийн хүүхдүүдийн нэгэн адил дутаж гуцах юмгүй бүрэн хувцаслаад анхны хичээлд нь хүргэж өгөв. Хүү ч бусдаас дутахгүйг хичээн ном эрдэмд шамдсаар хэдийнэ таван жилийг ардаа өнгөрүүлжээ.

Тэр хүүд ээж, аав байдаг гэдгийг хэн ч мэддэггүй төдийгүй тэгтлээ их сонирхдоггүй байсан тул хүү ээжийнхээ оёж өгсөн дэгжин хүрмийг өмсөөд өглөө бүр сургууль руугаа баяр хөөртэйгээр явдаг байлаа. Нэгэн өдөр хүү хичээлээ тараад үд дундын алдад үеийнхээ нөхөдтэй элдвийг хүүрнэн алхаж явтал зам дээр алхаж явсан ганган хувцастай эрхэмсэг эр алгаа тосон суусан нэгэн гуйлгачин эмэгтэйг учиргүй зандран загнаад хүмүүсийн өмнө шившиглэн доромжлохыг хүүхдүүд олж харжээ. Тэр эмэгтэйн сэгсгэр үс, өнгөгүй бор царай, үзээрийн муухай хувцас, хир даг болсон хар хуруунуудыг харсан хүүхдүүд шоолон инээлдэж, чулуугаар шидэн элдэн хөөж гарав. Харин жаалхүү л газарт хадагдсан мэт дороо зогсох бөгөөд олны нүдэнд доромжлогдон гутаагдсан тэрхүү гуйланч эмэгтэйн зүг жигшил зэвүүцэл дүүрэн нүдээр харан зогсож байлаа. Хүүхдүүд жаалхүүгээс өөрсдийн адил тэрхүү нийгмийн хог буртаг болсон эмэгтэйг хөөн зайлуулахыг хүсэв. Гэтэл бүсгүй хүүхдүүдийн зүг эргэн хараад хэсэг зогсож байснаа гэнэт шившиглэн доромжлогдсон бүхнээ умартаж, гуниггүйгээр инээмсэглээд "Өө, миний хүү..." гэж ер бишийн дотноор дуу алдаж орхижээ. Хүүхдүүд писхийтэл инээд алдацгааж, галзуу солиотой тэр эмэгтэйг улам ихээр дооглон хашгиралдав. Гэтэл гуйлгачин эмэгтэй хүүхдүүдийн зүг гунигтайхан харснаа цааш өөрийн замаа хөөн явлаа. Жаалхүү энэ мөчийг хүртэл ээжийнхээ ямар ажил хийдгийг огт мэддэггүй байж. Тиймээс шившигтэйгээр олны доог тохуу болсон тэр эмэгтэйг өөрийн ээж гэдэгт итгэж ядан гуниглаж, золгүй хувь заяандаа харуусан гашуудав. Тэр гэртээ харихыг ч хүссэнгүй. Ээж нь хүүгээ хүлээн өдрийн ажилдаа ч гарахаа байж хаалга чагнан гудамж харуулдан, сургуулийнх нь дэргэдүүр эргэлдэнэ. Ингээд нэгэн өдөр хүүтэйгээ тааралдахад жаалхүү чөтгөр шулам харсан мэт цочин зогтуссанаа ээж рүүгээ уурсан хашгирав.

-Та миний ээж биш. Миний ээж гуйлгачин байх ёсгүй. Миний ээж ийм хар муухай царайтай, олны шившиг байхыг би тэвчихгүй. Та өөрийгөө толинд харж үзсэн үү? Бурхан яагаад надад ийм муухай ээж заяаж байгаа юм бэ гэж халаглажээ. Ээж хүүгээ ширтэн хэсэг зогссоноо юу ч хэлэлгүйгээр олны дунд хутгалдан алга болов. Олон ч сар, олон ч хоног хүү ээжийгээ харсангүй. Тэр хичээлээ тараад гэртээ харих боловч ээж нь огт ирэхгүй байлаа. Эхэндээ хүү түүнийг үгүйлэн гунигласангүй. Төдөлгүй хүүгийн хоол хүнс барагдаж, гэр орон нь зэвхий даан тоосонд дарагдаж, өмссөн хувцас нь элэгдэн хуучрав. Хүү даарснаасаа болж хүндээр өвчлөн сургуульдаа явахаа больж, хөнжилдөө шурган хэвтсээр сүүлдээ ухаан нь балартан ээжийгээ эргээд ирж байна гэж хий хоосон зүйл харан дэмийрдэг болжээ. Түүнийг эргэж тойрох хүн ч байсангүй. Хорвоо дээр хоёулхнаа амьдардаг ээж, хүү хоёрыг хүмүүс огт үгүйлсэнгүй. Хүү бурхнаас өдөр бүр "Ээжийг минь ирүүлээч" гэж залбиран гуйдаг болов. Тэр дахин өндийн босох тэнхэлгүйгээр доройтон муудаж байгаагаа мэдэж байлаа. Бурхан харин таг дүлий мэт ганц ч хариу хэлсэнгүй. Хаврын нар цонхны хөшигний цаанаас ээсэн нэгэн дулаахан өдөр гэрийнх нь хаалга чахран онгойсноо жаалхүүгийн ээж гэрт орж ирэв. Хүү урьдахаасаа ч илүү үзэмжгүй муухай болон харагдах тэр эмэгтэйг өөрийнхөө ээжийг байгаасай гэж тун их хүссэн боловч нүдэндээ харагдаж байгаа тэр зургийг сүг сүнснүүдийн тохуурхал байх гэж боджээ. Тэр өөрийгөө дэмийрч хий юм харж байна гэж бодов. Гэхдээ л хүүд нүүр нь үрчлээгээр дүүрч, үс нь сэгсийн бууралтаж, хувцас нь тамтаг болтлоо урагдаж навсарсан тэр эмэгтэйг жинхэнээсээ өөрийнхөө ээж байгаасай гэж тун их хүсч байлаа. Хүү энэ сайхан зүүдээ үргээхгүйн тулд дахин гүн нойрондоо дарагдав.

... Хүү дулаахан сайхан нарны туяа нүд рүү нь гялбасан ногоон талд ээжийнхээ өвөр дээр эрхлэн хэвтэж байлаа. Ээжийнх нь дотно үнэр хаа сайгүй сэнгэнэх бөгөөд дулаахан гар нь алжааж ядарсан зовхийг нь илэн нээлээ. Энэ агшинд ногоон тал гэрэл муутай хавчиг муу байшингийнх нь дотор тал болон хувирав. Хүү нүдээ нээгээд ээжийнхээ хайр гэрэлтсэн нүдийг олж харав. Тэгээд омголтож хатсан уруулаа арайхийн хөдөлгөөд,
-Ээж ээ, та хаана байсан юм бэ? Би таныг хичнээн их хүлээсэн гээч гэлээ. Ээжийнх нь зовлонд гандсан нүүрнийх нь үрчлээс болгонд гэрэл цацрах шиг болсноо,
-Ээж нь гоо үзэсгэлэнг эрж олохоор явсан юм гэж хариулав. Хүү ээжийнхээ харж ханамгүй дотно дулаахан царай руу харж байснаа,
-Та тэртэй тэргүй хамгийн сайхан нь шүү дээ гэж амандаа бувтнахад ээжээс нь туяа цацарч байх шиг санагдана. Саяхан л харанхуй, хүйтэн ноёрхож байсан гэр нь бүхэлдээ гэрэл гэгээ татан уужим том болсон ч юм шиг ...
Ийм нэгэн үлгэрийг бичиж дуусаад сая нэг уужим амьсгаа авав. Гэтэл нөгөөх сэтгэл дотор байраа зассан үзэгний маань хурц хошуу дахиад л хаа нэгтэйгээс дуу алдтал хатгууллаа. Би тэрхүү ханаж цадашгүй үл үзэгдэх шаналгаатай ам уралцан үзэлцмээр санагдав.
-Чи ханахгүй байна уу? Би бичлээ шүү дээ. Yүнээс илүү юу хүсээд байгаа юм бэ гэж уурсан үглэхэд тээр дотроос өнөөх зовлонтой өдөөн хатгалга дахиад л өвдтөл хатгуулав. Би бачимдан сандрахдаа үзгээ шүүрэн аваад ширээгээ цоортол хатгавал үзэг цааш өөрөө чихран хөдөлж ээжийн тухай ийм нэгэн домгийг цаасан дээр буулгаж эхэллээ.

...Төрүүлсэн үр нь ээжээсээ ичиж явдгийг дуулсан эхийн дотор харанхуйлж хэсэг зуур хүүгээ ширтэн тээнэгэлзсэнээ огцом эргэн алхав. Гэхдээ тэр хүүдээ огт гомдсонгүй. Нэгэнт л өрцнөөс нь унасан юм болохоор эх нь хүүгийнхээ үгийг зөв гэж бодож байлаа.
Ингээд ээж хүүдээ таалагдах гоо сайхныг эрж олохоор алсын аянд гарчээ. Цас хуйсганан нүүр лүү ороолгосоор байсан боловч ээж сиймхий муу хувцсандаа улам гүн шигдээд хунгар туучин алхаад л байлаа. Амьтай болгоныг сөхрүүлэн сөгдүүлж, халуун амьсгалыг царцаан жиндүүлдэг нүд гялбам цагаан цас ээжийн тийнхүү эр зоригтойгоор урагшилж байгаад гайхсан боловч сурсан зангаараа нүүр нүдгүй хайран жиндүүлсээр л байлаа. Харин ээжийн хүүгээ гэсэн сэтгэл ер бусын халуун илч түгээж, суусан газрынх нь цасыг хайлуулан урсгана. Сүүлдээ ээжийн өмнө цас өөрөө сөхрөн суухад хүрэв. Тэгээд цас ээжээс,
-Та ингэхэд юуны төлөө ингэтлээ хөр цасыг хайлуулан зүтгээд байгаа юм бэ гэж гайхан асуув. Ээж,
-Би хүүдээ дулаахан сайхан харагдахыг хүсэж байна. Тиймээс гоо сайхныг эрж хайж явна гэж хариулав. Цас ээжийг дагуулан харж хөл доор нь үзэсгэлэнт ширхэгүүдээ дэвсэн зөөллөөд,

-Миний анзаарснаар та энэ хорвоогийн хамгийн илчтэй халуун эмэгтэй юм. Тийм дулаанд хүмүүс дуртай байдаг биз дээ. Таны хүү танаас дулаахан ээж хаанаас олж болохыг би хэлж мэдэхгүй байна. Та буцаад гэртээ харьсан нь дээр байх гэв. Харин ээж,
-Хүссэнээ олж аваагүй цагт би эргэж харихгүй гэж хэлээд цааш эрслэн алхав. Цас түүнд энэ хорвоогийн хамгийн гоо сайхан зүйл болох үзэсгэлэнт марал бугыг зааж өгөөд ээжийг аян замд нь үджээ. Ээж цааш сар, өдрийг алгасан явсаар марал буга дээр очив. Танхил ногоон нугадаа идээшлэн байсан марал буга ээжийг мөргөхөөр завдан мөнгөн эврээ гялтгануулан, цомбон туурайгаараа газрын хөрсийг малтан зогсоход ээж, эелдэг зөөлнөөр инээмсэглээд газраас шүүслэг сайхан өвс тасдан аваад түүн рүү аажимхан дөхөн очив. Харцнаас нь хайр гэрэлтэж, нүүрнээс нь туяа цацарсан тэр эмэгтэйн зөөлөн аалинд уярсан марал буга гараас нь шүүслэг өвсийг амтархан идээд ямар хэргээр хаа хүрэх гэж зорьж явааг нь асуулаа. Ээж хүүдээ сайхан харагдах гэж гоо сайхны эрэлд гарснаа хэлэхэд марал буга ихэд гайхаад,

-Хүмүүс бүгдээрээ л буу шагайж намайг хөнөөхийг хүсдэг. Харин та надад энэ нугаас хэзээ ч олж амтлаагүй хамгийн сайхан өвсийг олж өглөө. Таны харц хамгийн зөөлөн бас хамгийн их гэрэлтэй болохыг би анзаарлаа. Тэгэхээр энэ орчлонд танаас сайхан хүн гэж үгүй байх гэж эсэргүүцээд гэр лүүгээ буцахыг зөвлөв. Харин ээж санаснаа олж авахаас нааш буцахгүй гэдгээ хэлээд цааш үргэлжлүүлэн явахад марал буга сэтгэл догдлуулан солонгыг зааж өгөөд "Энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол солонго гэж би бодож байна. Магадгүй тэр танд туслах биз" гээд хаа байгааг нь зааж өгчээ. Ээж солонгыг хайсаар алжааж ядрахаа ч умартан цааш алхав. Хуурай салхи нүүр алгадан давчдуулах хэдий ч ээж явсаар өнгийн солонгын амьдардаг газарт хүрч очжээ. Борооны дараахан өнгө өнгийн цагиргаараа амьтай болгоныг гайхуулан баясаж байсан солонго гэнэт аяншиж ядарсан ээжийг олж харав. Ээжээс нүдэнд үл үзэгдэм ер бусын гэрэл цацарч байх шиг санагдахад солонго уулын цаанаас түүн рүү өнгийгөөд хаа хүрч явааг нь сонирхон асуулаа. Ээж,
-Та энэ хорвоогийн хамгийн сайхан өнгөнүүдийг өөртөө шингээсэн гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг билээ. Би танаас тэрхүү гоо үзэсгэлэнгээсээ ямхыг ч болов өгөөч гэж хүсэхээр зорьж ирлээ. Хүү минь намайг илүү сайхан байлгахыг хүссэн юм гэв. Солонго ээжийн зүг туяаран харснаа,

-Ээж минь, та надаас нэг өнгөөр илүү харагдаж байна. Энэ орчлонд байдаг бүх өнгийг би мэдэх боловч танаас цацарч байгаа тэр сайхан өнгөнд чинь атаархаж байна.Тэр бол хайр гэдэг өнгө байна. Надад танд өгөөд байх зүйл алга даа. Та хүүдээ эргэж очсон нь дээр биз ээ гэж хариулав. Ээж санасандаа хүрэхээс нааш гэртээ буцахгүйгээ хэлээд цааш явахаар завдахад солонго ээжид энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл болох дэлгэрч байгаа цэцэг мэт үзэсгэлэнт охиныг зааж өгчээ. Ээж охины амьдарч байгаа газрыг эрэн явлаа. Явсаар солонго ч атаархан өнгөө бүдгэрүүлмээр танхил гоо биетэй туяарсан ягаан хацартай, салхи ч хүртэл хайрлаад ширүүхэн үлээж чадамгүй нэгэн гоо охин дээр хүрч очив. Ээж тэр охиныг хармагцаа хоёр нүднээсээ ганц ганцхан дусал нулимс тогхийтэл унагаад өөрийн алдсан бүхнээ олж харах шиг болжээ. Охин ядарч зүдэрсэн ээжийн нулимсыг зөөлхөн алгаараа арчиж өгөөд яагаад уйлсныг нь асуув. Ээж хүн бүхэнд хайрлагдам гоо үзэсгэлэнг эрж яваагаа хэлэхэд охин гунигтайгаар санаа алдаад,

-Миний гоо үзэсгэлэнд харсан бүхэн сөхрөн унадаг нь үнэн. Гэхдээ би төгс биш. Учир нь жинхэнэ гоо үзэсгэлэнг ээж болоод л мэдэрдэг гэнэм. Би хэдийгээр бурханы хамгийн сайхан бүтээл мөн ч гэлээ ээж болсон цагтаа юугаар ч солимгүй тийм гоо үзэсгэлэнгээр үр хүүхдэдээ хайрлагдахыг хүсч байна. Тэгэхээр би энэ орчлонгийн хамгийн сайхан нь биш. Харин та бол тэр төгс гоо үзэсгэлэн яах аргагүй мөн гэжээ. Ингээд охин ээжийг ятган сэнхрүүлсээр нэгэнт ганцаардан зовж байгаа хүү дээрээ очихыг зөвлөв.
Ээж цас, бороо, солонго, үзэсгэлэнт охиныг алмайруулам хүнд бодолдоо автсаар улам бөгтөр, улам жижигхэн, улам хөгшрөн муухай болоод хөлөө арай ядан зөөж алхсаар гэртээ хүрч иржээ. Гэртээ ирээд хүүгээ харж сэтгэл нь бага зэрэг тайвширсан эх тэр үед "Эвий хүү минь, эрх танхил үр минь. Чи л ганцаараа миний гоо үзэсгэлэнг голон гоморхдог. Тэгэхлээр энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол хүү минь, чи минь л байж таарна" гэж бодож байсан юм даа.


3. Атаархал

-Өчнөөн бэрхийг туулсан тэсвэр тэвчээр, нөр их хөдөлмөрийн эцэст арай гэж ургуулсан юмсан" хэмээн мод гомдохын ихээр гомдож халаглана. Үндэс мөчирийнх нь үргэлжлэл, үр нахиа болсон бяцхан навчисаа жилийн жилд цамнан агсрах салхинд алдаад нүцгэрч хоцордог хөөрхий мод гунигтайяа сүглийнэ.
Гэлээ ч энэ бүхний дараа нэг л газраа, тэр л янзаараа эгэл даруухнаар ургасаар.
"-Хараач, Ямар гоё мод вэ?" гэж харсан бүхэн гайхан шагшиж, тэр л модны сүүдэрт хүүхэд хөгшид бүгдээр тухлах дуртай. Зарим нь навч мөчрийг гоёмсог туузаар чимж, үндэс ёроолыг нь услан тэтгэнэ. Түүний сүрлэг сайхныг биширсэн нэг нь бүдүүн модтой хамт зургаа хүртэл татуулах нь энүүхэнд. Баярлан цэнгэх тэднийг хараад мод сэтгэл тэнийн баясаж, мөчир юугаа өмнө нь дэлгээд амтат жимсээр дайлна. Түүний энэ аз жаргалант инээд хөөрийн чимээнээр салхи нойрноос сэрэв. Чингээд уур нь хүрч хөмхий зуун:
"-Яагаад ганцхан чамд бүгд хайртай байдаг юм бэ, яагаад чамайг л дуу алдан магтацгаах ёстой гэж" гээд улан доороосоо шороо авч хуйлран босов. Чингээд модыг тойрон шуурч эхлэхэд саяхан баярлан хөгжилдөж байсан бүхэн тус тусын зүг зугтан одоцгооно. Салхи үсээ сэгсийлгэж, хормойгоо дэрвүүлэн улам хөөрөн дэгдэв. Тэрээр модыг ганхуулан хүйтнээр исгэрч:
"-Яахаараа чи ийм бусдын анхаарлыг татсан үзэсгэлэнтэй болчихоо вэ? би чамайг үзэн ядаж байна" хэмээн дайралдсан бүхнээ сүйтгэн шидэлж, үүлсийг хүртэл атиралдуулан аадар бороогоор цутгаж гарлаа. Үүнээс гоё, үүнээс том цэцэг тарихаар өдрийн бодол шөнийн зүүдэндээ автсан салхи аянга ниргүүлэн гоёмсог модыг устгахаар шийдэв. Өндрөөс өндөрт саглайн ургасан үзэсгэлэнт мод:
"-Салхи минь дээ, би чамд ямар ч гэм хийгээгүй шүү дээ. Чамд ч гэсэн бүгд хайртай л байдаг шүү дээ. Гагцхүү мөчир навчийг минь бүү хугалаач дээ" хэмээн мэхийн байж гуйхад салхи улам уурсан ширүүснэ.   Тэгээд хамгийн хайртай үр жимснүүдээ эрхлүүлэн ургуулдаг мөчрийг нь хуга татаж хаяад:
 "-Хаха, би чамайг хэсэг хэсгээр нь хугалж хаяна. Чиний оронд миний тарьсан цэцгүүд өндрөөс өндөрт ургахыг харах болно. Тэгээд харсан бүхэн чамд биш надад мэхийн талархаг" хэмээн цуурайлуулан хашгирав. Хаа нэгтээгээс элдэв үр авчирч эргэн тойронд нь  цацалсаар мөчир салаа нь хугараад арай гэж амьд үлдсэн хөөрхий модыг хахир хүйтнээр хучаад алсад хуйлран одов.
Дараа жил нь мод дахин

Сэтгэгдэлүүд: 2
2 | sadness <<< бичсэн | 2010-04-09 | 5:16 PM Сэтгэгдэлтэй хуудас |
ene zgr 1 hesgees n bzdee te
+ (0) -
1 | MN_CR <<< бичсэн | 2010-04-07 | 10:53 PM Сэтгэгдэлтэй хуудас |
nadad 1,2 ni nomoro bgash d uneher goe "ene nomiig unshsan hun ertutsiig uuruur harna" gej unen shuu
odoo 3 ig ni olj avna da
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !