Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 5
Зочид 5
Хэрэглэгчид 0

9:12 PM
“StarCraft II” дэлхийд нэрээ цуурайтуулж байна


Саяхан Өмнөд Солонгост худалдаанд гарсан "StarCraft II: Wings of Liberty” тоглоом зүгээр л нэг PC тоглоом биш харин тус улсын үндэсний спортын төвшинд хүрээд байна. Дэлхийн хамгийн хурдан өргөн зурвасын интернетийн холболттой улсуудын нэг Өмнөд Солонгост маш олон хүн СтарКрафт тоглоомонд дуртай бөгөөд зарим нь мэргэжлийн спортын багууд шиг зохион байгуулалтанд орон тоглож байна.
Зарим видео тоглоомчид мэргэжлийн багууд болон корпорацийн ивээн тэтгэлэг авч байгаа бөгөөд том тэмцээнүүдийг Өмнөд Солонгосын ТВ-ийн сувгуудаар шууд дамжуулж байна. "Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна. Эдийн засгийн хямралтай үед СтарКрафт нь хямдхан зугаа цэнгээний хувилбар байсан. Харин дараа нь улс даяараа үүнд хорхойтон орж байна” гэж АНУ-ын Нью Жерси мужаас гэрээгээр Өмнөд Солонгосын "CJ Entus” багт ирж тоглож байгаа Кристи Филдс "CNN”-ий сурвалжлагчид ярьжээ.
Өмнөд Солонгосын өрхүүдийн 90 гаруй хувь нь өндөр хурдтай, өргөн зурвасын интернет холболттой бөгөөд тус улс даяар байдаг 25 мянга гаруй интернет кафе өнгөрсөн жил 600 сая ам.долларын орлого олсон гэж засгийн газар нь тооцоолж байна. Өмнөд Солонгосын тоглоомын зах зээл жилд 5.5 тэрбум ам.долларын орлого олж байна гэж үзэж байгаа бөгөөд жилд ойролцоогоор 17 хувиар тэлж байна гэж "Korea Creative Content Agency” ярьж байна.
"StarCraft II” мягмар гаригт Өмнөд Солонгост болон Азийн бусад улсуудад худалдаанд гарсан бөгөөд одоогийн байдлаар дэлхий даяар 11 сая хувь борлогдоод байна.

Т.Бадрах

Category: Tоглоом | Views: 1054 | Added by: tsogtoo | Rating: 3.5/2
Total comments: 6
6 joogii  
0
ene togloom ni instal bgaa ym uu?

5 TOOLS  
0
аан олоод татахаар тавинаа

4 WINNER  
0
Wow enig neg togloj uzi da . . .

3 dragonball  
0
yoronhiidoo bol 2t l yawj b.san

2 lhagva  
0
hehe tmx medee bn da hi nyamkabb

1 nyamkabb  
0
Аан тийм энэ тоглоом чинэ энэ жил худалдаанд гарах тоглоомуудын номер 1 билүү 2-т явж байсан.(Computer Time's сэтгүүл дээр)

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  8-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz