Интернетээс тоглоом татаж авахад тоглоомын нэр тайлбар дээр RIP, FULLRIP, Repack, CloneDVD, ISO Full, Multi9, Multi5, Skidrow, Reloaded, RAZOR гэх мэт үг, тэмдэглэгээнүүд байдаг. Энэ нь ямар утгатай гэдгийг хүн бүр төдийлөн мэдээд байдаггүй учир тус бүрийнх нь тайлбарыг олж хүргэж байна
RIP - Тоглоомны хувьд тоглоход нэг их "хэрэг болохгүй" зүйлсийг нь хасаж бэлтгэсэн хувилбар юм. Тухайлбал, тоглоом эхлэхэд гардаг хөгжүүлэгч, нийтэд түгээгч студи болон компаниудын логог, тоглоомын эхэнд болон дундуур явдаг кино хэсгүүдийг, бусад орны хэл дээрх дуу дүрсний файлууд, заримдаа бүр дууг нь хүртэл хассан байдаг. Юуны тулд ингэдэг вэ гэхлээр мэдээжийн хэрэг хэрэглэгчид том овор хэмжээтэй файлыг биш бага хэмжээтэй файлыг татахыг илүүд үздэг байх нь. RIP хувилбарыг ихэвчилэн тухайн нэг тоглоомыг зүгээр л татаж аваад зугаагаа гаргах гэж, цаг нөгцөөх гэсэн хүмүүс татаж авах нь элбэг байдаг. Мэдээжийн хэрэг тоглоомыг бүрэн утгаар нь мэдэрье гэвэл RIP-ээс татгалзаж байх хэрэгтэй. Мөн ийнхүү шахац багцалсан хувилбар нь "portable" буюу шууд тоглох хэлбэртэй байх нь элбэг.
FULLRIP - Тоглоомын бүх зүйл нь бүрэн байдаг байх нь. Дуу дүрс , кино хэсгүүд гээд л. Гэхдээ тэдний чанар нь хангалтгүй буюу муу байх нь элбэг. Учир нь аль болох тоглоомын хэсгээс хасалгүйгээр хэмжээг нь багасгахыг зорьдог байна. Үүний тулд кино хэсгүүдийн нягтралыг багасгаж, зарим дууны чанарыг бууруулах тохиолдлууд байдаг.
Repack - Fullrip - тэй төстэй боловч түүнийг бодвол installer-аар буюу тусгай суулгах зориулалт бүхий exe файлын тусламжтайгаар суух нь элбэг. Мөн л хэмжээний хувьд бодит хэмжээнээс харьцангуй бага байдаг бөгөөд дуу, дүрс, texture-ууд, бусад хэл дээрх файлуудыг хасч, чанарыг нь багасгасан байх нь олонтаа.
[Дээрх шахаж багцалсан хувилбаруудын хувьд нийтлэг шинж чанарууд байдаг, энэ нь мэдээжийн хэрэг хууль бус үйл ажиллагаа бөгөөд гол зорилго нь гэвэл тоглоомын хэмжээг багасгах зорилгоор ийнхүү шахдаг юм. Мөн задарч суухдаа ёстой л нэг 80 жил болно .... гэхдээ бүгдээрээ биш л дээ]
CloneDVD - Тоглоомын оригнал бэлдэцийг (CD DVD ISO...) шууд хуулбарласан хувилбар юм. Гэхдээ энэхүү CloneDVD гэдэг маань бас Sly Software-с гаргасан нэгэн төрлийн програм юм, мэдээж хамгаалагдаагүй DVD дискнүүдийг хуулбарлах зориулалттай. Энэ ч утгаараа CloneDVD-үүдийг татаж авсан хойно дараа нь суулгаж чадахгүй аль эсвэл crack таарахгүй байх зэрэг асуудлууд олон. Ер нь л CloneDVD-ийг татахгүй байсан нь дээр, бүр гарцаагүй тохиолдол гараагүй л бол.
ISO, Full - Тоглоомыг бүрэн утгаар нь мэдэрье л гэвэл энэхүү бүрэн хувилбаруудыг нь татаж байх хэрэгтэй. Яахав хэмжээ нь их ч татсан хойно crack л биш бол ямар нэг асуудал гарах нь тун бага. Энэ мэт бүрэн хувилбарууд ихэвчилэн ISO өргөтгөл бүхий файлаар байдаг бөгөөд үүнийг задлахын тулд сүүлийн үеийн WinRAR байхад болно. Гэхдээ, хамгийн зөв бөгөөд хялбар арга бол Deamon Tools, Magic ISO зэрэг тусгай програмуудыг ашиглах явдал юм.
Multi9, Multi5 ... - Энэ бол тухайн тоглоом хэдэн орны хэлийг дотроо агуулж байгааг илтгэнэ. Тухайлбал Multi5 гэсэн байвал уг тоглоом тань 5 өөр хэл дээр суух боломжтой гэсэн үг. Мэдээжийн хэрэг хамгийн түгээмэл хэлүүд байх болно.
Skidrow, Reloaded, RAZOR ... - Танд санал болгоход хамгийн найдвартай хувилбарууд бол мэдээжийн хэрэг дэлхийд зартай хакер крекэруудын өөрсдийн гараар бэлтгэсэн хувилбарууд байгаа юм. Тоглоом нь бүрэн, дотроо крекийн хамтаар байх болно. Өөр танд юу хэрэгтэй гэж. Мэдээжийн хэрэг тэд сайтар шалгаж үзсэний дүнд интернэтэд байрлуулдаг тул асуудал гарах нь тун бага юм.