Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 2
Зочид 2
Хэрэглэгчид 0

3:13 PM
“Sid Meiers Civilization 5” ердөө сарын дараа

Сүүлийн үед видео тоглоомын зах зээлд гайхалтай бөгөөд томоохон тоглоомуудыг нийлүүлж байгаа 2K Games компани энэ удаагийн Civilization-5-ыг Firaxis-аар хөгжүүлж бидний гар дээр илгээж байгаа юм.

Аливаа тоглоом бүр өмнөх цувралаасаа бүх талаараа илүү хөгжиж компьютераас илүү хүчин чадал шаардаж мэндэлдэг. Яг л тэр ёсоор Civilization-5 өмнөх ангиудаасаа илүү өргөн боломж, тоглолтын асар том талбар, дүрслэл зэргээр илүү хүчирхэг боллоо.
Зөвхөн персонал компьютер дээр гарах энэхүү стратегийн тоглоомыг тоглож үзээгүй хүнд хандаж хэлэхэд хэрвээ та стратегийн тоглоом сонирхож эхэлж буй бол turn-based strategy төрлийн Civilization 5-ыг тоглоод үзэхэд гэмгүй биз ээ. Та тоглоом эхлэхэд хүн төрөлхтөний олон соёл иргэншлүүдийн аль нэгийг жишээ нь, эртний Грек, Ром, Ацтек, Египет, Персээс авахуулаад Америк, Англи, Франц, Хятад, Орос, Энэтхэг, Японы зэрэг 17 томоохон соёл иргэншлээс сонгох ба түүнийгээ ганц хоёр тосгон суурин бүхий хамгийн багаас нь хөгжүүлэн өнөө үеийг хүртэл тоглох болно. Та АНУ эсхүл Орос, Хятадыг цөмийн зэвсгийг эзэмшиж ч болно шүү дээ.

Мэдээж жижиг суурин газруудыг томоохон хот балгад болгож өнөө үеийг хүртэл хүчирхэг соёл иргэншлийг мандуулахад гадны нөлөө саад болно. Хот суурин, эдийн засгаа хөгжүүлэхийн зэрэгцээ цэрэг зэвсгийн хүчээ байнга нэмэгдүүлж бусад улс орны түрэмгийллээс хамгаалж явах хэрэгтэй. Мөн хүч нөлөөгөө нэмэгдүүлэхийн тулд бусдын газар нутгийг байлдан эзэлж ноёрхлоо тогтоох зэргээр та бүхнийг өөрийн толгойгоор удирдах болно. Эцэст нь таны сонгосон замаар явсан соёл иргэншил мөхөх үү, сэхэх үү гэдгийг та харах болно.

Тоглоомын нэг онцлог нь улс үндэстэн бүр өөрийнхөө хэлээр ярих болно. Та герман аль эсхүл япон улстай дайн зарлах ч юмуу худалдаа наймаа хийх, дипломат харилцаа тогтоохыг хүсвэл тэд таны өөдөөс төрөлх хэлээрээ уянгалуулна. Гэхдээ мэдээж тоглоомын бүх явц англи хэл дээр л дээ.
Соёл иргэншил бүхэн нэг удирдагчтай. Жишээ нь Германых Отто фон Бисмарк, Ромынх Цезарь, Энэтхэгийнх Ганди, Грекийн удирдагч Александр байлаа гэхэд Францын удирдагч нь Наполеон Бонапарт байх жишээний. АНУ-ыг сонголоо гэхэд тоглоомд таны удирдлагыг төлөөлөх хүн нь Жорж Вашингтон байна гэх мэт.

Өмнөх дөрөвдүгээр ангид Монголын соёл иргэншил багтаж байсан бол энэ удаагийн тоглоомд ороогүй бололтой.

Тоглоомын шаардах үзүүлэлтийг дурдья. Windows XP Service pack 3 болон Vista, Windows 7 үйлдлүүдийн системүүд дээр Intel Core 2 Duo 1.8 GHz, эсхүл AMD Athlon X2 64 2.0 GHz-ээс багагүй CPU-тэй компьютерт энэхүү тоглоом хэвийн ажиллана. Санах ой 2GB-аас доошгүй. Хард дискэнд 8 GB сул зай нэхэх ба таны компьютерийн видео карт тань 256MB-аас доошгүй байх хэрэгтэй. Тоглоомын талаар хүссэн мэдээллээ http://www.civilization5.com сайтаас авч болно.

Category: Сонин хачин | Views: 866 | Added by: pun1shir | Rating: 0.0/0
Total comments: 5
5 sadness  
0
Стратигийн тоглоом бараг тоголдоггүй шд би кк biggrin

4 WINNER  
0

3 tsogtoo  
0
тийм байна 4 дээр нь байдаг юм байна

2 tsogtoo  
0
би энэ тоглоомын 3р ангийг нь тоглодог байлаа лав 4 дээр нь ч билүү, энэ дээр нь ч билүү монгол улс байдаг

1 Sheeva  
0
1-т шүү

Мэдэхгүй тоглоом байна


Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  8-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz