|

iPhone утасны 5р загвар удахгүй нийтэд дэлгэгдэх гэж байгаа нь 2011 оны
хамгийн их хүлээлт үүсгэж буй технологи юм, учир нь жилээс жилд ухаалаг
гар утас хэрэглэгчдийн тоо нэмэгдэж тэдний ихэнх хувь нь iPhone - ийг
сонирхож, хэрэглэдэг. Азаар Apple корпорац шинэ iPhone - ийн тухай
мэдээлэл бага багаар өгсөөр л байна, жишээ нь сүүлийн үеийн эх сурвалжуудаас уншихад iPhone өмнөх загвараасаа
ялимгүй том дэлгэцтэй болж магадгүй тухай мэдээлжээ. Одоог хүртэл
үйлдвэрлэгдэж байсан iPhone-ийн бүх загварууд тогтсон стандарт буюу 3.5
инчийн дэлгэцтэй байжээ. Харин удахгүй шинээр үйлдвэрлэгдэж эхлэх шинэ
үеийн iPhone нь өмнөхөөсөө харьцангуй том буюу 4.7 инчийн дэлгэцтэй
болох юм.
Түүнчлэн Apple iPhone-ийн дэлгэцийг зөвхөн томруулаад
зогсохгүй бусад дизайны шийдлүүдийг ч өөрчилж магадгүй байна. Техник
хангамжийн хувьд энэ удаа смартфоны зайг илүү урт хугацаанд цэнэгээ
барих боломжтой болгохоор ажиллаж байгаа гэнэ. Эцэст нь хийхээр
төлөвлөсөн хамгийн чухал өөрчлөлтүүдийн тоонд Apple iPhone-оо GSM, CDMA
сүлжээг аль алинд нь тохирдог болгох зорилт орж байна.
Ер нь тэгээд iPhone - ий шинэ хувилбар бүр үнэхээр сэтгэл булаам байдаг гэж хэлж болно, хувилбар бүр нь өмнөхөөсөө илүү чадварлаг, ухаалаг, өнгө үзэмжтэй болдог тиймээс 5р хувилбар бол бүүр тасархай болох байх
|