Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

1:52 AM
Сексийн эрх чөлөө тайлагдлаа

“Мөрөөдлийн хөлөг онгоц”-оороо олонд танигдсан Жанчив агсны хүү Жамъяансүрэнгийн зохиолыг нь бичиж, найруулсан анхны кино “Сексийн эрх чөлөө” үзэгчдийн хүртээл болов. Киноны гол дүрүүдэд жүжигчин У.Анхням, А.Баттүшиг, Б.Хулан, Г.Эрхэмбаяр нар тогложээ. Сэтгэхүйн драм, ахуйн драм төрлөөр хийсэн уг киног зөвхөн 16-гаас дээш насныхан үзэх боломжтой. Кино нь өмнөх болон өнөөгийн нийгэмд эзлэх хувь хүний мөн чанар, гэр бүлийн амьдралын аз жаргал, үнэ цэнэ, өнгө мөнгөөр хэрхэн хэмжигдэж байгааг дэлгэн харуулсан ба хайр сэтгэл, дур тачаал, хүн чанарыг хурцаар илэрхийлсэн. Энэ кино нь ихэнх гэр бүлд нийтлэг тохиолдож байдаг ч ил гаргахыг хүсдэггүй эмзэг сэдвийг дэлгэн, үзсэн хүн бүрийн сэтгэл зүрхэнд үлдэцтэй, амьдралын олон өнгө аяс, мөн чанарыг зөвөөр мэдэрч ялгаж салгаж харахад тустай сургамж өгч чадсанаараа сүүлийн үед гарч байгаа уран бүтээлээс илүү өвөрмөц болжээ. “Х-Түц”-ийн даруухан жүжигчин Б.Хулан нууц амрагийн дүрд тоглож, эротик имижийг өөртөө бүрдүүлсэн У.Анхням эсрэгээрээ даруухан гэргийн дүр бүтээжээ. “Сексийн эрх чөлөө”-г “Өргөө” “Соёмбо” кино театруудад ирж мэдрээрэй.
Category: Сонин хачин | Views: 2293 | Added by: pun1shir | Rating: 3.7/3
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  4-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz