Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

С.Баяр: Төлөвлөсөн ажлынхаа дийлэнхийг нь хийж амжилгүй явж байгаадаа би харамсаж байна - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  10-р сар 2009  »
НяДаМяЛхПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 25
Зочид 25
Хэрэглэгчид 0
С.Баяр: Төлөвлөсөн ажлынхаа дийлэнхийг нь хийж амжилгүй явж байгаадаа би харамсаж байна
poster

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үг
Улсын Их Хурлын эрхэм дарга, гишүүд ээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас эрүүл мэндийн байдлын улмаас чөлөөлж өгөх хүсэлтийг минь УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрээ гаргах гэж байна.  Шийдвэр гарахын өмнөх энэ цаг мөчид Улсын Их Хурлын гишүүд та бүхэнд болон энэ хүндэт индэр дээрээс иргэд сонгогчиддоо хандан хэдэн үг хэлье.

Өнөөдөр би Ерөнхий сайдын албаа өгч байна. Эзний алба ээлжтэй гэдэг эцэг дээдсийн сургаалыг санан, өндөр албанаас бууж байгаадаа бол харамсах юм алга гэдгээ хэлъе. Харин төлөвлөсөн ажлынхаа дийлэнхийг нь хийж амжилгүй явж байгаадаа би харамсаж байна. Даалгасан том ажлыг ном ёсоор нь гүйцээж, тавьсан зорилт, товлосон хугацаанд нь бүрэн хүргэлгүй ийнхүү засгийн ажлыг замынх нь дундаас биеийнхээ байдлаас болж орхих болсондоо өөрийгөө би буруутгаж байна. Ард түмнийхээ  төлөө бишгүй зүтгэх учиртай алд биеэ эрүүл аваад явчих арга ухаан дутаасандаа өөрийгөө би хатуу зэмлэж байна. Гэхдээ өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг учраас яалтай ч билээ. Юутай ч намайг урамшуулан сонгосон иргэд сонгогчид болон надад итгэж засгийн өндөр албанд томилсон Улсын Их Хурлаас би өнөөдөр уучлал хүсч байна. Хүлээж авна уу.

Ерөнхий сайдын ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргахад надад амар хялбар байсангүй. Гэхдээ удаан эргэцүүлж байж гаргасан энэ шийдвэрээ би зөв зүйтэй шийдвэр гэж үзэж байна. Хийх ёстой ажил уул овоо шиг овоорсон байхад түүнийгээ хийж чадахгүй байдалд хүрч эмнэлгийн орон дээр хий шаналж хэвтэнэ бол гэдэг биеийн гэхээсээ сэтгэлийн аймшигтай там юм байна. Аливаа ажлыг, тэгэх тусмаа Ерөнхий сайдын ажлыг хийвэл хийсэн шиг хий, чадахгүй бол ажлаа өг гэсэн зарчим үйлчлэх ёстой. Энэ зарчим шударга ёсонд бүрэн нийцнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын  ажлыг хийж чадна гэж үзээд энэ ажлаа чадлынхаа хирээр гүйцээхийн төлөө өнөөг  хүртэл би зүтгэлээ. Одоо чадал тэнхээ минь зохих хэмжээнд хүрэхгүй болсны учир үнэнээ хэлээд албаа шилжүүлэх нь зүйд нийцнэ гэж бодож байна. Монголчууд бид нялуунаас шулуун нь дээр гэдэг. Тэн өргөх тэнхээтэй байхдаа “чаднаа” гээд авч болсон юм, тэнхээ чадал алдрахын цагт “авна уу” гээд буцаах сэтгэлийн тамиртай байх нь төрийн хүний эрхэм чанар мөн хэмээн үзэж байгааг минь УИХ-ын эрхэм гишүүд та бүгд болгооно уу.

УИХ-ын чуулганы танхимын хойморт байрлах Монгол Улсын Ерөнхий сайдын суудлаас босч энэ хүндэт индэр дээрээс үг хэлэх завшаан надад олон тохиолдож байлаа. Энэ индэр, тэр суудлын хооронд зайгаар бол таван метр, өгсүүрээр бол таван шат байдаг юм билээ. Ерөнхий сайдаар анх тохоон томилогдож, анхны танхимаа бүрдүүлсний дараа яг энэ индэр дээрээс би “Таван төгөлдөршил” гэсэн зорилтоо дэвшүүлж байлаа. Тав гэсэн тоо энд давтагдаад байгаа нь үнэндээ цэвэр тохиолдлын чанартай юм.

Гэхдээ 2007 оны өвлийн тэр өдөр Засгийн газрын тэргүүний хувьд хэрэгжүүлэх хөтөлбөрийн чанартай гол үгээ энэ индэр дээрээс хэлээд суудал руугаа өгсөж байх зуураа тавын тооны энэ давтамжийг анзаарч дотроо ихээхэн бэлгэшээж, залбирч байсныгаа өнөөдөр тодхон санаж байна. Төрийн түшээ хүн тав алхаад хүрч болдог, таван том зорилтоор бодлогоо томъёолж болдог энэ өндөрлөг дээрээс би бүтээх, нэгдэх, хамтрахыг санаачилж байсан болохоос бус эвдрэлцэл, талцалын дэгээ цалам шидэж яваагүйгээ өнөөдөр би ард түмэндээ ам бардам тайлагнах байна.

Тэр өдрөөс хойш нэг жил арван сар нэгэнт өнгөрчээ. “Таван төгөлдөршлийн” зорилтуудын маань эхний гурав нь амьдралд бодитой хэрэгжиж эхлэв. Стратегийн том ордуудын ашиглалт, иргэний бүртгэл мэдээлэл,  нийгмийн баялгийн хуваарилалт, сонгуулийн шудрага тогтолцоо, төрийн албыг хамарсан таван төгөлдөршлийн эхний гурав нь хэрэгжиж эхлээд байгааг бид бэлхнээ харж байна. Хоёр жил хүрэхгүй хугацаанд хамтын санаачилга, хамтын зүтгэл, оюун бодлоор амилж эхэлсэн энэ гурван төгөлдөршлөө би өнөөдөр зориуд дахин онцолмоор байна.

Нэгд, олон жил гацаанд байсан Оюу толгойн гэрээ сая батлагдаснаар стратегийн орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах их ажлын үүд хаалга нээгдлээ.  Бидний амьдралд урьд өмнө төдий л хэрэглэгдэж байгаагүй гадаад үгээр триллион буюу их наяд төгрөг гэдэг  шинэ  тоо, шинэ хэмжүүр орж ирж байна.  Уул уурхайн салбарын төгөлдөршлийн үр шимээр манай эдийн засаг руу цутган орж,  хөгжлийн шинэ эрэмбэ рүү хөтлөх мөнгө, хөрөнгө энэ шинэ тоог дагуулж ирсэн юм.

Хоёрт, уул уурхайн салбараас олох ашгаа ард иргэддээ хуваарилах сангийн хуримтлал бүрэлдэж эхэлсэн. “Эх орны хишиг, Эрдэнийн хувь” хэлбэрээр иргэддээ хүртээх эрх зүйн шинэ харилцааг зохицуулах хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын эрхэм гишүүд хэлэлцэж эхлээд байна.

Гуравт, таван төгөлдөршлийн гол үндэс суурь бол иргэний бүртгэл  буюу төрийн ой санамжийг төгөлдөлдөршүүлэх ажил билээ. Иргэний бүртгэлийн төгөлдөршил нь нийгмийн баялаг хуваарилалт, халамжийг шударга тод болгоно.  Мөн уул уурхайгаас олсон хуримтлалаасаа ард иргэддээ тэгш, шударгаар хуваарилахын тулд иргэдийнхээ бүртгэлийн тогтолцоог үнэн бодит, нарийн чамбай болгох хэрэгтэй байгаа билээ. Энэ ажил өнөөдөр ид ундарч байна. “Бүртгэлийн төгөлдөршил” бүдүүн тойм мэдээллийг бүрэн цэгцтэй болгох зорилтын аянд шуударсаны баталгаа энэ.

Нөгөөтэйгүүр, иргэний бүртгэлийн төгөлдөршил нь үлдэж байгаа хоёр төгөлдөршлийнхөө үндэс суурийг бас тавьж байгаа юм. Иргэний бүртгэл сайжирснаар “амьгүй сонгогч”-ийн нэрээр санал луйвардах, сонгууль будлиантуулах үүдийг хааж чадна. Ингэснээр  эцсийн дүндээ Монголын төрийн алба тунгалагшин ариусах зөв эхлэл болно. Энэ талаас нь харвал хүлээгдэж байгаа үлдсэн хоёр төгөлдөршлийн суурь хундаам нь аль хэдийн  цутгагдаад эхэлснийг бид бас харж байна.

Сайн сайхан эхлэл, ололт бүхний гавъяаг зөвхөн өөртөө наах гэж хөөрцөглөхгүй гэдгээ, гаргасан алдаа, дутагдлаасаа өөрийгөө хаацайлах гэж хөглөхгүй гэдгээ би энэ индэр дээрээс 2007 оны өвлийн тэр өдөр тунхагласан билээ. Манай хамтарсан Засгийн газрын хийж бүтээсэн, эхлүүлсэн бүхэн УИХ-ын эрхэм гишүүд та бүгдтэй, эрх барилцан засаглаж буй хоер намын харилцан ойлголцолтой салшгүй холбоотой гэдгийг би өнөөдөр талархан, талархан зориуд онцлон хэлэхийг хүсч байна.

Аливаа зүйл, түүний дотор амьдрал маань дор хаяж хоёр  талтай харагддаг нь зүй ёсны үзэгдэл ээ. Харах гэсэн хүний нүдэнд шинэ нахиа, цэцэг улс орны болон  энгийн иргэний аж  амьдралд урган дэлбээлж байна. Ганц жишээ хэлэхэд, “Атрын III аяны” зорилт хоёр жил дараалан биелж, байгаль цаг агаарын болон бусад бэрхшээл саад байн байн тохиолдсон ч одоогийн байдлаар бид газар тариаланчдынхаа хүч зүтгэлийн үр дүнд улаан буудай, төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ эх орны шимт хөрсөнд ургуулсан ургацаар бүрэн хангах боломж бүрдэж эхэллээ.

Ерөөс өрнөж буй амьдралыг эерэг, өөдрөг талаас нь харж “аяга маань бараг дүүрэн байна” хэмээн бэлгэшээж болдог байхад, эсрэг, гутранги талаас нь харж “аяга бараг хоосон байна” гэж чамлаж болдог талтай. Би бол өөдрөг үзэлтэй хүн учраас ажил, амьдралд маань бүтэх гээд, эвлэх гээд, ургах гээд, дэвжин дээшлэх гээд байгаа нааштай хандлага, өөрчлөлт бүрийг бага гэлтгүй тэтгэж, дэмжих ёстой гэж үзсээр ирсэн.

Монголчууд бид өнгөрсөн түүхээ харсан ч, өнөөгийн амьдралаа бодсон ч  өнгөтэй, өөдтэй  бүхний маань эх ундрага ариун цэнгэг нэг л булаг дээр тулж очдог. Энэ бол монголчууд бид хамтрахаас өөр зам үгүйг ухаарах ухаарал, энэ ухаарлынхаа үндсэн нэгдэх, хамтрах, хамтарсан тэмүүллээр урагшлах чадвар хоёр юм. Яг л найман зууны тэртээд талаар нэг тарсан байсан монгол аймгууд хамтарсан шиг, 1911 онд  ноёдын болоод шашны бүлэглэлүүд Монголынхоо эрх чөлөөний төлөө нэгдсэн шиг, яг л жил гаруйхны өмнө манай эрх баригч хоёр нам  улс үндэснийхээ хөгжлийн төлөө ухаан гаргаж хамтарсан шиг…

Монголчууд бидний урагшлан дэвжих мөнхийн эрмэлзлэлийн өнөө цагийн гол илэрхийлэл бол бидний байгуулсан хамтарсан Засгийн газар мөн гэж би бат итгэлтэй явдаг. Хамтарсан Засгийн газар байгуулаагүйсэн бол дээр  дурдсан нааштай эхлэл, эерэг хандлага гарахгүй л байсан болов уу.

Тиймээс хамтрах, нэгдэх энэ ухаан, энэ чадвараа ямар ч тохиолдолд хадгалж үлдэх нь амин чухал байнаа. Ээлж халаатай Ерөнхий сайд байхад, эвдэрч хазайдаггүй эвийн бат суурьтай үлдэх нь монгол төрийн оршихуйн үндэс мөнөөс мөн.

Энэ бол миний өнөөдөр хэлэх гэсэн гол санаа, УИХ-ын хүндэт индэр дээрээс олноо дуулган түгээх гэсэн гол уриа маань юм.

Үүнтэй холбоотой бас нэгэн бодол, болгоомжлол байгааг эцэст нь дурдахгүй бол горьгүй нь. Миний бие эрүүл мэндийн байдлын улмаас Ерөнхий сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо хэмээн үзэж УИХ-д хүсэлтээ гаргасан билээ. Энэ шийдлийн маань гол зорилго, гол учир шалтгаан бол чухамдаа санаачилж байгуулсан хамтарсан Засгийн газрынхаа хэвийн үйл ажиллагааг цаашид хангах гэсэн чин хүслийн минь илэрхийлэл байлаа.

Гэтэл үүрэгт ажлаасаа өөрийн санаачлагаар “чөлөөлөгдөх” тухай хүсэлтийг  минь хамтарсан Засгийн газрыг “огцруулах, өөрчлөх” шалтаг болгон ашиглах гэсэн явуургүй оролдлого энэ зуур бас ажиглагдаж байх юм. Эрх зүйн хэлбэр талаасаа ч, улс төрийн агуулга талаасаа ч Ерөнхий сайдыг ОГЦРУУЛАХ, түүнийг үүрэгт ажлаас нь ЧӨЛӨӨЛӨХ  гэдэг нь огт ондоо хоёр ойлголт, ухагдахуун гэдэг нь эрүүл ухаантай хэнд ч тодорхой. Нэг нь бол ажлын хариуцлагатай холбоотой байхад, нөгөө нь амьдралд тохиолдох давагдашгүй хүчин зүйл буюу хуулийн олон улсын хэллэгээр бол “форс-мажор” хэмээхээс үүдэлтэй зүйл билээ. Энэ асуудлыг зохицуулсан Монгол Улсын Үндсэн хуулийн болон “Засгийн газрын тухай хуулийн”  зохицуулалт ч дэндүү тодорхой байгаа билээ.

Хүний маргаашийг сайн муугаар төлөглөх нь хувь хүний дур зориг биз ээ. Харин улс үндэстэн, засаг төрийнхөө маргаашийг “буруутгах тусам нь хожих, бужигнах зуур нь завших” санаархлаар харах нь увайгүй болоод бүтэлгүй санаа гэдгийг мартаж болохгүй. Эргэж уулзах нүүр,  дахиж учрах даваатай хорвоо шүү дээ.

Монгол төрийн заяа өндөр, монгол хүний тавилан дэлгэр гэдэгт  би огтхон ч эргэлздэггүй Монгол улсын иргэн.

Эвийн хүч маань улам нягтарч, монголчууд бидний хийморь золбоог өвөг дээдсийн сүр сүлд ивээж, бурхан адислах болтугай.v

Сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !