Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Саятанууд III бүлгийн цустай гэнэ. - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 11
Зочид 11
Хэрэглэгчид 0
Саятанууд III бүлгийн цустай гэнэ.
poster

За би энэ мэдээг Sonin.mn-ээс авсан та нарт жоохон ч болов мэдүүштэй
хэмээн оруулж байна. Хэрвээ Sonin.mn-ээс мэдээ авахад уурлаж байвал
зүгээр хэлчээрээ тэгвэл би хэзээ ч дахиж ийм нийтлэл гаргахгүй гэж энд
цохон тэмдэглэж байна.

За ингээд гол мэдээ:
Хүмүүс насан туршийн ханиа, ажил олгогчид ажилчдаа зөвхөн цусны
бүлгийнх нь дагуу эрж байна.Ажилд орох
материал бүрдүүлэгчид цусны тодорхойлолт бүхий эмнэлгийн хуудастай байх
шаардлагатай бол залуус анхны болзоон дээрээ тус тусынхаа цусны бүлгийг
сонирхох нь хэвийн үзэгдэл. Гэхдээ цусны бүлэгт ач холбогдол өгөх
үзэгдэл одоохондоо Япон улсад л түгээмэл байна. Эл арга барилыг бусад
оронд ч ашиглаж эхлэхийг үгүйсгэх аргагүй…

Япон маягийн танилцах арга Хялбархан танилцах арга барил тус улсад
өдгөө түгээмэл үзэгдэл болсон. Эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн шинэ
танилынхаа цусны бүлгийг заавал сонирхдог Цусны бүлгийн тодорхойлолтод
япончууд бүрэн итгэдэг тул өөрт нь хэчнээн таалагдсан, нийцтэй залуу /
охин/-тай танилцсан ч цусны бүлэг нь тохирохгүй бол тэд эргэлзэх зүйлгүй
зай барьж чадна.


Ажилд орох, ажилд авахад ч цусны бүлгийг нэн түрүүнд анхаардаг.
Түүгээр ч зогсохгүй олон хүн үйлчлүүлдэг төмөр замын буудал.их дэлгүүр,
ресторан зэрэг үйлчилгээний газруудад богино хугацаанд цусны бүлэг
тодорхойлогч төхөөрөмжүүдийг  байрлуулж байгаа аж. Тодорхой бүлгийн
цустай хүмүүсийг нэгтгэснээр төгс хамт олонг бүрдүүлнэ гэж тус улсад
тооцогддог байна. Эл арга барилыг «кецу-еки-гата» хэмээн нэрлэдэг агаад
бүр 1930 оноос хойш хэрэгжсээр иржээ. Магадгүй энд Японы хөгжлийн нууц
оршиж байгаа ч юм билүү?


Үнэхээр цусны бүлгээс хүний ааш, араншин шалтгаалдаг гэж үү? "КП”
сонины сурвалжлагч энэ болон цусны бүлэгтэй холбоотой бусад асуултад
хариулт авахаар эрдэмтэн Юрий Левченкод ханджээ. Тэрбээр 
М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн шинжлэх ухааны
ажилтан, сексологич, сэтгэл судлалын ухааны дэд эрдэмтэн, цусны
мэргэжилтэн, биологич.



-Юрий Николаевич, цусны бүлэг хэрхэн бий болсон бэ?


-Энэ нь хачирхалтай сонстож болох ч цусны бүлгийн үүсэлд хоол тэжээл
хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Хүмүүс амьдрах орчноо сольж, өөр орчин
нөхцөлд амьдарч, хооллон дасан зохицохын хэрээр хүний дархлааны системд
өөрчлөлт гардаг. Шинэ халдварт өвчинтэй тэмцэх ч шаардлага гардаг шүү
дээ. Энэ бүхэн цусанд тодорхой хэмжээгээр нөлөөлсөөр байна. Өөрөөр
хэлбэл, цусны бүлэг бүр хоол тэжээл болон өмнөх үеийнхний маань байр
байдлын тухай генийн мэдээллийг агуулж байдаг гэсэн үг. Тиймээс бид өвөг
дээдсийнхээ дадал, зуршлын нөлөөг агуулсаар, хойч үедээ дамжуулсаар
байдаг. Жишээлбэл, I бүлгийн цус неандертальчуудын үед түгээмэл байсан.
Тэд тайван хооллож, амьдарч болохуйц газар нутгийн төлөө дайтдаг анчид
байсан. Тэдэнд өөрийгөө бусдаас дээгүүрт тавих, амьдралын төлөө тэмцэх
дайчин чанар шаардлагатай байдаг байв. I бүлгийн цустай хүмүүс одоо ч
удирдагч, тэргүүлэгч, манлайлагч, дайчин чанараараа ялгардаг.Харин III
бүлгийн цустай хүмүүс л гэхэд бусдаас хамааралгүй байх хүслээрээ ялгарч
байх жишээний.


-Цусны бүлгийг яагаад заавал дөрвөн хэсэгт хуваадаг юм бол?



- Энэ нь хүний хувьслын дөрвөн үе шаттай холбоотой. Нэгдүгээр шатанд
анхны хүмүүс бий болж эхэлсэн агаад тэд О (I) гэсэн нэг л бүлгийн цустай
байв. Хоёрдугаар шатанд анчин, гөрөөчин амьдралын хэв маягаас арай
соёлжсон буюу газар тариалан эрхлэх мэт бусад аргаар хоол хүнсээ нөөх
болсон шилжилтийн үе бөгөөд энэ үеийнхэнд А бүлгийн цус давамгайлж
эхэлсэн. Гуравдугаар шатанд, хүмүүс бөөнөөрөө нийгэмшин амьдрах юмуу
Африк тивээс цагаачлан Европ, Ази, хойд, өмнөд Америкийн нутгаар тархан
шилжин  суурьших болсон агаад үүний дүнд В буюу III бүлгийн цус үүсчээ.
Эцэст нь орчин үед янз бүрийн бүлгийн цус холилдсоноор АВ буюу IV
бүлгийн цус үүссэн. Эсэндэх ой санамж



-Гэхдээ амьдралын төлөөх чин зорилго мэтийн чанарыг цус
тэжээн, тэтгэдэг гэхэд нэг л ойлгомжгүй юм. Хүний зан чанарын төлөвшилд
хүмүүжил л гол нөлөө үзүүлдэг гэж тооцогддог биз дээ?

-Магадгүй гол нууц нь эсийн ой санамжид оршдог болов уу. Өнгөрсөн жил
Аризона мужийн их сургуулийн профессор, сэтгэл, мэдрэл судлаач Гэри
Шварц энэ талаар баримт, тайлбар хийж байсан. Тэрбээр 20 жилийн турш
хийсэн анагаахын туршилтдаа эсийн ой санамжийн тухай  хэдэн зуун баримт
ажиглан, тэмдэглэсэн байна. Зүрх, элэг, уушиг зэрэг эрхтэн шилжүүлэн
суулгах мэс заслын дараа шинэ эрхтэнтэй болсон өвчтөний ааш, зан
өмнөхөөсөө өөрчлөгддөг болохыг тэрбээр анзаарсан аж. Эндээс хүний биеийн
дотоод эрхтэн бүр өөрийн гэсэн санах ойтой байдаг хэмээх дүгнэлтийг
профессор гаргасан. Тиймээс шинэ биемахбодид шилжсэн эрхтэний эсүүд
өмнөх эзнийхээ талаархи мэдээллийг дамжуулж эхэлдэг. Энэ нь тухайн
өвчтөний ааш занд нөлөөлж байна гэсэн үг.Эрхтэний эсүүд өмнөх эзнийхээ
талаархи мэдээллүүдийг хадгалсаар байна гэдэг нь цусны эсүүд ой
санамжтай гэсэн үг бус уу?

-Өөр бүлгийн дусал цусуудыг томруулдаг шилээр харахад юугаараа
ялгарах бол?


- I бүлгийн цус бүтцийн хувьд хамгийн энгийн. Илүү нарийн бүтэцтэй
II,  III,  IV бүлгийн цуснууд үүсэн бүрэлдэх үндэс болсон мэт,


-Нэг бүлгийн цустай хүмүүс адилхан өвчнөөр өвчилдөг гэж үнэн
үү?


-Тийм шүү. Жишээлбэл, II, III бүлгийн цустай хүмүүс цэцэг өвчинд
өртөх магадлал өндөртэй. Харин I бүлгийн цустай хүмүүс ходоод,12 нугалаа
гэдэсний шархлаат өвчин, сүрьеэ,сэтгэц, мэдрэлийн гаралтай өвчнөөр
өвчлөх нь элбэг байдаг.

- Тэгвэл, Японы «кецу-еки-гата»-д шинжлэх ухааны үндэслэл
байхгүй гэж ойлгож болох нь ээ?


-Гэхдээ л япончууд   түүндээ итгэдэг шүү дээ.Хүмүүсийг цусны бүлгээр
хуваах нь явцуу хүрээний ойлголт байж болох юм. Гэсэн хэдий ч Японд эл
ойлголт өндөр хөгжсөн. Иймэрхүү арга барил бусад оронд ч алдарших болж.
Тухайлбал, АНУ-д цусных нь бүлгийг чухалчлан ажил олгодог компани
олширсоор байгаа. Орост л гэхэд IV бүлгийн цустай ажилтанг олно гэдэг
нэлээд бэрхшээлтэй. Ийм бүлгийн цустай хүн ердөө найм орчим хувийг
эзэлдэг. Харин бусад булгийнхэн бараг тэнцүү тооны хувь эзлэн оршдог.
Владимир Путин, Дмитрий Медведев нар лав өөрсдийгөө адилхан бүлгийн
цустай гэсэн байдаг. Гэхдээ хэддүгээр бүлэг гэдэг нь тодорхойгүй.


-Японы «кецу-еки-гата» буюу цусны бүлгээр хүнийг тодорхойлох арга
алганы зураасаар нь тухайн хүний хувь заяаг таахтай адил хийсвэр зүйл.
Эл "арга барил”-д шинжлэх ухааны үнэр ч байхгүй. Хүний цусны бүлгийн
үүсэл болон амьдралын хэв маяг, хооллолтын байдлын хооронд ямар ч холбоо
байхгүй. Тийм гэх баталгаа ч байхгүй. Хүнээс гадна амьтдад ч цусны
бүлэг байдаг. Нохойнд л гэхэд наймаас багагүй, мууранд гурав, моринд 10
гаруй төрлийн цусны бүлэг бий. Гэтэл амьтад амьдралын хэв маягаа
өөрчилсөн гэж үү? Хэрвээ өөрчилсөн байлаа гэхэд цусныхаа бүлгийн тоогоор
өөрчлөөгүй нь л лав. Ер нь бол цусны бүлгийн тухай хувьсалын бүхий л
онол 1920-1950-иад оны нийтлэлүүд дээр үндэслэгдсэн гэж биологийн
шинжлэх ухааны эрдэмтэн, генетикч Георгий Павлов тодорхойлжээ.


Ц.Мөнхжаргал (Энийг дурдахгүй бол зохиогч энэ бүхнийг хичээл зүтгэл жинхэнээсээ гаргасан хүнийг доромжилсон болох байх.)


Сэтгэгдэлүүд: 2
2 | Jirachi <<< бичсэн | 2010-06-17 | 1:30 PM Сэтгэгдэлтэй хуудас |
sonin l yumaa
+ (0) -
Аватар байхгүй
1 | naku427 <<< бичсэн | 2010-06-16 | 10:08 AM Сэтгэгдэлтэй хуудас |
Oirdoo ene site r orj ireegui bj bgaad onoodor orj irsen harin nileen heden hoorhon medee nemchihsen bna ta buhend amjilt
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !