|
 Хятадад нэгэн эмэгтэй амьдаараа зулын гол болох гэж оролдсон хэрэг гарчээ. Зянь гэгч 64 настай эмэгтэй эрх мэдэлтнүүд газрыг нь хүчээр булаан авч, орон гэрийг нь нураасны дараа бие дээрээ шатахуун асгаж, өөрийгөө шатаасан байна. Нүүр, бие нь авах юмгүй болж түлэгдсэн бүсгүй одоо өөрийгөө ч танихааргүй болжээ.
"Дүүргийн захиргаа миний орон гэрийг нурааж, газрыг маань булааж авахад надад өөр сонголт үлдээгүй. Хятадын энгийн иргэдэд ямар ч эрх байдаггүй” гэж хохирогч бүсгүй ярьжээ. Газраа булаалгаж, байшингаа нураалгасан иргэд Хятадад хэдэн арваар тогтохгүй хэдэн мянга байгаа гэнэ. Тус улсад үүсээд буй газар эзэмшилтэй холбоотой зөрчил маргааныг Засгийн газар шийдэж хүчрэхээ больсон байна. Засгийн газар энэ маргааныг хүчээр шийдэж шуурхай арга хэмжээ авснаас иргэд Зянь шиг алхам хийхээс буцахгүй болжээ.
Зянь ашиглалтад оруулахаар төлөвлөсөн Бээжингийн захын хорооллын оршин суугчдын нэг аж. Дүүргийн захиргаа тус хорооллыг Бээжингийн гол тээврийн шугамтай холбож, "Хятадын Манхэттан” болгохоор төлөвлөж байгаа гэнэ.
Дүүргийн захиргаа тус хорооллын газрыг барилга үйлдвэрлэгчдэд худалдсанаар жил бүр хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгөтэй болно гэж тооцоолжээ. Уг хөрөнгө оруулалт нь төсвийн орлогын 30 хувьтай тэнцэх юм байна. Харин оршин суугчдад газрынх нь нөхөн олговорт маш бага мөнгө өгч байгаа нь тэднийг гарцгүй болгож байгаа ажээ. Тэдэнд олгож буй нөхөн олговрын хэмжээ шинэ байшин худалдаж авахад хүрэлцэхгүй бага гэнэ.
|