|
Register Editor гэдэг нь таны Windows -ын бүхий л тохиргоог хадгалдаг маш том файл юм. Гэвч уг файлыг нь зөвхөн хардаг түүл буюу программынх нь тусламжтайгаар л нээж харна.Өөрөөр хэлбэл Start->Run дээр regedit юмуу эсвэл regedt32 гэж бичээд Enter дарж орно. Жишээлбэл : HKEY_CURRENT_USER->Software->Microsoft->Windows->CurrentVersion->Run энд windows эхлэхэд ачаалдаг программуудын жагсаалт хадгалагддаг. Бидний нөгөө run цэсэнд MSCONFIG гэж бичээд байдаг зүйл шүү дээ хэхэ. Нээгээд хараарай( HKEY_CURRENT_USER->Software->Microsoft->Windows->CurrentVersion->Run дарааллаар шүү ) .Нээгдсэн цонхны баруун талд харагдаж байгаа хэсэг бол таны windows эхлэх үед ачаалдаг программууд болно. Үүн рүү бас өөрөөр орж болдог. Юу гэхлээр : HKEY_LOCAL_MACHINE->SOFTWARE->Microsoft->Windows->CurrentVersion->Run Бага ч гэсэн нэмэр болсон гэж найдья. Анхааруулга: Хамаагүй зүйлээр оролдов оо. Үнэхээр оролдмоор санагдаад байвал оролдох гэж буй зүйлээ Backup хийгээд оролдоорой. Тэгэхгүй бол windows чинь эвдрэх аюултай. Backup хийхдээ: Тухайн backup хийх гэж байгаа folder -оо сонгоод Mouse 2 товчоо дараад Export -ыг сонгоно. Тэгээд Hard -ынхаа хаа нэгтээ хадгал ( Жич : Backup гэдэг нь - хэрэв асуудал үүсвэл тэр файл дээрээ Double click хийгээд л буцаагаад анхных шиг нь болгоно ). Гэхдээ та яг засварлах гэж байгаа фолдероо л backup хийгээрэй. Бүгдэнг нь backup хийнэ гэвэл маш удаан хугацаа шаардлагатай шүү за за нэг иймэрхүү.
|