
Вирус илрүүлэлтээр нь дэлхийн олон улсад хийж бүтээдэг вирусийн програмуудыг жагсаасан хэрэгтэй судалгааг хүргэж байна. Энэхүү жагсаалтын эхэнд Монголчууд тийм ч их хэрэглээд байдаггүй G DATA Antivirus тэргүүлсэн бол араас нь Avira Premuim, McAfee, Symantec Norton, Avast зэрэг Монголчуудад нэлээд танил програмууд оржээ. Харин бидний хамгийн их хэрэглэдэг програм болох KAS арай топ 10т багтаж чадаагүй байна.