Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Персийн Хунтайж тоглоомын түүхүүд - Tоглоом - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  7-р сар 2011  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Персийн Хунтайж тоглоомын түүхүүд
poster




Prince of Persia буюу Персийн Хунтайж тоглоомыг мэдэхгүй хүмүүс цөөхөн биз, учир нь энэ тоглоом бол үнэхээр бүх цаг үеийн шилдэг тоглоомуудын нэг юм 1 тоглож эхэлсэн хүн дуустал нь тогломоор. Gamez - ийн админ Хүслэн - ий маш сайн найруулгатай бичсэн Prince of Persia - The Sands of Time - аас Prince of Persia - The Two Thrones хүртэлх тоглоомуудын түүхийг хүргэж байна, үнэхээр сэтгэл хөдөлгөм сайхан нийтлэл болжээ

Prince of Persia - The Sands of Time

Эрт урьдын нэгэн цагт ойрхи дорнодыг байлдан дагуулж, дайснаа дарж, дархан цолоо мандуулж, алдар цуугаа нэгэнт цууриатуулсан хаан Шахраман болоод тvvний хүү Персийн хунтайж нар эртний хөнөөлт дайсан болох Энэтхэгийг хvчирхэг Махаражатай нь хамт ялан дийлж гэнэ. Их тулааны дараа аян дайны олз болгож Махаражагийн охин Фараг бусад эд баялаг, эмс охидын нь хамтаар олзлон авч, цааш Азад руу аян замд гаржээ. Тэдгээр олзлон авсан эд баялагийн нь дунд нууцлагдмал нэгэн чинжаал болоод дотроо дvvрэн элстэй аварга том элсэн цаг байх аж. Султаны ордонд очсон хойноо санаа муут Визир-ийн худал үгэнд автсан бардам хунтайж шидэт чинжаалаар элсэн цагийг нээхдээ өөрийгөө болоод өөрийн хаан эцгийг, өөрийн улс эх орныг мөхөлрүү түлхэнэ гэдгийг хэрхэн санах билээ. Визир бол өөрийн ард түмэн, өөрийн хаанаас урваж манай Перс цэргүүдэд хот хэрмийнхээ хаалгыг нээж өгсөн нүгэлтэн юм. Тийнхүү элсэн цагийг онгойлгосон даруйд ер бусын зүйл тохиолдож ойр хавьд байсан бүхий л амьд бодьгал бүхэн элсний хараалд бүрэн автжээ. Өөрийн хаан эцэг нь болоод өөрийн улсын үнэнч цэргүүдээс эхлээд Махаражагийн ордны бүхий л албат,шивэгчин барлагууд хүртэл цөм өрөвдөн хайрлах сэтгэлгүй, өвдөлт өвчнийг үл ажрах цэвдэг хүйтэн элсэн мангасууд болон хувилсан байна. Гагцхүү шидэт чинжаалыг гартаа атгасан залуу ханхүү, шидэт таяг бүхий санаа муут шидтэн Визир, шидэт зүүлттэй гүнж Фара 3 л хүн хэвээр хоцорч гэнээ. Шидэт чинжаалын тусламжтай цаг хугацааг тоглоом шиг удирдаж болно гэдгийг, өөрийг нь ямар гайхалтай хийгээд аюултай адал явдлууд,учралууд хүлээж байгаа гэдгийг, ямар олон атаатан дайснууд замыг нь тосоод отож байгаа гэдгийг мөн өөрийн үнэн хайр дурлалтай учирна гэдгийг залуу ханхүү мэдэхгүйэ. Араатан болж хүүгээ танихгүй болсон хаан эцгийгээ хүртэл устгах хүндхэн даалгавар түүнийг хүлээж байлаа. Ийнхүү арга буюу өст дайсан Махаражагийн охин Фаратай хамт эгээ л 1001 шөнийн үлгэрийн гэмээр гайхамшигт орд харш дотор үй олон дайсантай хамтран тулалдан явахдаа бие биедээ улам бүр татагдсаар байгаагаа мэдэрч гэнээ. Үзэсгэлэнт Фара гүнжийн нумын хөвчнөөс тасран гарах мэргэн харвалт, Персийн хунтайжийн уян налархай хөдөлгөөн, гайхалтай тулааны ур чадвар энэ бүхний дэргэд ямар ч дайсан хүчин мөхөстөж байлаа. Ийнхүү олон олон дайсныг дарж, олон олон оньсогыг тайлсаар эцэстээ нэгэн усан санд тулж ирсэн тэр хоёр ядарч туйлдсанаа сая анзаарч алжаал ядаргаагаа тайлахаар болж гэнэ. Усан санд хамт орсон залуу хоёрын хүсэл, сэрэл нь хөдөлж, бүхий л орчлонг умартаж янагийн халуунд шатаж, хайрын баланд мансуурч гэнээ. Сэрээд харах ахул өнөөх гүнж, бас шидэт хутга нь алга болсон байлаа. Мэдээжийн хэрэг Фарагийн очих газар нь элсэн цаг байсныг мэдэх Ханхүү шилтгээний хамгийн өндөр цамхагруу мацаж гэнээ. Гэвч дэндүү оройтсон байв, эр зоригтой ч танхил гүнж хэрхэн аварга мангасуудтай эн тэнцүү тулалдаж чадахсан билээ. Ханхүүг очих үед гүнж доош хавцалруу унах гэж байлаа, ханхүү тэнхээ мэдэн гүйн унаж буй гүнжийн гарт атгасан хутганы ирнээс нь атгажээ. Гэвч хутга хайртынх нь алгыг зүсэн зүссээр цус урсган доош гулсахыг харж тэсэлгүй Фара гүнж  чинжаалыг өөрөө тавин, доош хийсчээ. Гашуудаж харууссан ханхүү хутгыг авч яван явсаар элсэн цаг дээр очиж хутгыг буцаан хийснээр цаг хугацааг ухрааж, өөрийн эзэнт улсыг Махаражагийн ордонруу дайрахаас өмнөх шөнө хүртэл ухраажээ. Гайхамшигтай. Гэвч ханхүү дурлалт бүсгүй Фарагаа санаж шөнө дөлөөр ойн дундуур гүйсээр Махаражагийн ордонд нууцаар нэвтэрч гүнжийн тагтаар авиран өрөөнд орох ахул хайртай бүсгүй нь дүрээрээ байж гэнээ. Мэдээжийн хэрэг урьд "учраагүй" юм чинь өөрийг нь хэрхэн таних билээ. Ингээд ханхүү өөрсдийн нь түүхийн тухай урьд өмнө гүнжийн сонсож байгаагүй гайхалтай тансаг үлгэрийг ярьж өгжээ. Гэтэл гэнэт хорон санаат Визир гарч ирж гэнэ. Гүнжийн өрөөн дотор залуу ханхүү хөгшин шидтэнтэй хүч тэнцвэргүй тулааныг хийсний эцэст сая түүнийг дийлж гэнээ. Ийнхүү үүр цайж явах болоход гүнж ханхүүгээс асууж гэнэ чамайг хэн гэдэг юм бэ гэхэд ханхүү, намайг зүгээр л Kakolookiyam гэж дуудаж болноо гэж гэнэ. Энэ бол зөвхөн Фарагийн мэдэх нэр бөгөөд, эх нь түүнд ярьж өгдөг байсан үлгэрийн баатар байлаа. Гайхаж орхисон гүнжийн уруул дээр нь эелдэгээр үнсээд ханхүү тагтны  өрөөнөөс гарч одох болно...


Prince of Persia - Forgotten Sands

Залуу Ханхүүг өөрийн ах Малик-аас улс орныг удирдах хаан хүний эрдмийг сур хэмээн эцэг нь түүнийг ахын нь эзэнт улсруу явуулж гэнэ. Өргөн цөлийг морины хүчээр туулсаар Маликын хотод тулж ирэх үед ахын нь хот улс үл мэдэгдэх дайснуудын довтолгоонд өртсөн байлаа. Тэдний зарим нэг нь хаант улсруу нэвтэрч чаджээ. Маликын цэргүүд арга буюу хот дотогшоо ухарч, хамгаалан тулалдах авч тусыг эс олж эрдэнэсийн сангаа хүртэл алдахад хүржээ. Хунтайж хавцлаас доош бууж, замдаа таарсан бүхэнтэй тулалдсаар эцэстээ ахтайгаа уулзаж гэнэ. Хот улсаа алдахад хүрээд байсан Малик өөрийн ордны дор өнө удаан жил хадгалагдан буй домогт Соломоны Армийг нойрноос нь сэрээхээр шийдэв гэнэ. Хэдий Хунтайжид муу совин төрж байсан ч ахыгаа ятгаж үл чадав. Хэрэг дээрээ тэрхүү Соломоны Арми гэгч Соломон хааны арми бус түүнийг устгах ёстой чөтгөрийн арми байсныг хэрхэн мэдэх билээ. Өөрт байдаг шидэт зүүлтийн тусламжтайгаар Малик тэрхүү үхэгсдийн армийн хаалгыг нээж орхив гэнэ. Тэр даруй олон тооны элсэн чөтгөрүүд уухайлан гарч ирж улс эх орныг нь, дайсантай юутай нь эзлэн авжээ. Хэрэг бишдсэнийг дэндүү орой ухаарсан тэр хоёрын зам салаалж гэнэ. Зүүлтний нэг хэлтэрхий Маликт үлдсэн бол нөгөө нэг хэсгийг нь ханхүү авч амжсан байлаа. Яахаа мэдэхгүй Султаны ордны танхим дундуур явахдаа ханхүү танхимын хананд учир битүүлэг толь мэт зүйл байхыг олж харж гэнээ. Очиж үзвэл энэ толь бус өөр нэгэн шидэт ертөнцрүү нэвтрэх хаалга байж. Харин тэнд хунтайжийг шидэт бирд Razia хэмээх гадна төрх үзэсгэлэн төгс бүсгүй хүлээж байх ажээ. Ханхүүд учирлаж хэлэхдээ тэрээр, энэхүү Соломоны армийг дийлэх цорын ганц арга бол зүүлтний хоёр хэлтэрхийг нийлүүлж дайснуудыг анх гарч ирсэн шиг нь буцаан хорих явдал байлаа. Razia түүнд цаг хугацааг ухраах шидэт хүчийг өгч гэнээ. Ханхүү цааш олон олон дайсныг устгаж, олон оньсогыг тайлан явсаар Маликыг олж уулзах боловч тэрээр харин ч зүүлтний тусламжтайгаар улам бүр хүчирхэг болж буй өөрийн хүчинд бахдаж хунтайжид зүүлтээ өгсөнгүй, харин ч бүх дайсныг устгана хэмээн гөжүүдлэнэ. Ийнхүү түүний араас явахдаа хунтайж шидэт бирд Razia-аас усыг хөлдөөх ер бусын шидийг, агаарт дайсныхаа биерүү шилжих гайхамшигт хурдыг, Razia-ийн урьд амьдарч асан хуучин дурсамжийг авах болноо. Удалгүй ханхүү үхэгсдийн армийн толгойлогч, аймшигт мангас Ratash-тай таарч гэнээ. Харин өнө удаан жил өнгөрч Соломон хаан өнгөрснийг мэдээгүй Ratash ханхүүг Соломон хаантай андуурч гэнэ. Ханхүү Ratash-тай тулалдаж дийлэх боловч үхэхээсээ өмнө Ratash дэргэд нь байсан ахын нь биед шингээд оргож амжжээ. Арга мухардсан тэрээр Razia дээр очвол, Razia түүнд ийн учирлаж гэнэ. Ratash ах Маликыг нь алаад түүний биенд шингэсэн гэжээ, мөн түүнийг энгийн илдээр устгаж болохгүй гээд Djinn-ий шидэт илдийг өгөөд өөрөө түүндээ шингэж гэнээ. Ийнхүү хорсол хилэндээ автсан ханхүү элсэн шуурган дундуур дүүлэн нисч Ratash-тай үхлийн тулааныг хийн түүнийг дийлэх боловч ах Маликаа мөнхөд алджээ. Ийнхүү бүх зүйл дууссан тул ханхүү өөрт тохиолдсон гайхамшигт явдлыг мөн өөрийн ахын үхлийн тухай гаслант мэдээг хаан эцэг Шахрамандаа дуулгахаар төрөлх Вавилон хотоо зорих болно...


Prince of Persia - Warrior Within

Шидэт элсэн цагийг нээсэн хэний ч тавилан үхлээр зурагддаг юм гэнэ. Удалгүй элсэн цагийг нээсэн золгүй тэр хүнийг авахаар цаг хугацааны харуул Дахака өөрийн биеэр залардаг гэлцэнэ...Төрөлх хот Вавилонд нь аюулт мангас Дахака ирж ханхүүг ангуучилж буй тухай мэргэн өвгөний төлөгт бууж гэнэ. Өөрийн хvч чадалдаа эрдэж өөрийгөө болоод улс орноо мөхөлрvv тvлхсэн омог бардам залуу хунтайж нэгэнт зурагдсан хувь тавилангаа өөрчлөхийн тулд өнөөх элсэн цагийг бүтээсэн цаг хугацааны арлыг зорих болно. Гэвч тийш явсан хэнбугай ч эргэн ирж байсан удаагүй билээ...Өөрийн хувь тавиланг өөрчлөхөөр тэнгис далайг гатлан цаг хугацааны арал руу явсан хунтайжийн хөлөг онгоцыг заналт дайснууд замд нь отож байсныг залуу ханхүү хэрхэн мэдэх билээ. Цаг хугацааны хатан хааны илгээсэн Шахди тэргүүтэй бүлэг дээрэмчдийн гэнэтийн халдлагад өртөж харъяат албат нар нь алагдаж, хөлөг онгоц нь удалгүй сүйрч гэнэ. Харин залуу ханхүү урьд шөнийн хар дарсан зүүд мэт гэнэтийн явдлаас эсэн мэнд гарсан байх агаад далайн эргийн торгон элсэн дээр ухаан орон сэргэжээ. Хамгаас хачирхалтай нь хунтайж маань өөрийн зорьж явсан цаг хугацааны арал дээрээ ирсэн байлаа....Тэнд түүнийг маш олон адал явдал хүлээж байгаа...Энэ л арал дээр залуу хунтайж маань урьд өмнө учирч байгаагүй аймшигт мангас Дахакатай тулах болно...энэ л арал дээр хэн бүхний мөнхийн хүслэн болсон цаг хугацаагаар аялах болно....энэ л арал дээр өөрийн шинэ хайр дурлалтайгаа учрах болно...Ийнхүү ухаан ороод удаагүй байгаа залуу ханхүү эрт нэгэн үед гайхамшигт соёл иргэншил цогцлон байсан боловуу гэмээр гайхамшигт орд харшийн балгасаар яван явсаар төв ордны хаалганд тулж ирлээ. Цааш дотогш нэвтрэн удалгүй өнөөх өөрийн нь усан онгоцруу халдсан хүүхэн Шахдитай нүүр тулах нь тэр. Уур хилэн нь бадарч, өнөөх хүүхний араас хөөн явсаар Шахдигийн араас цаг хугацааны гарц бүхий тасалгааруу яваад орчихжээ. Эргэн тойрноо сайтар ажвал өнгөрсөн үед очсон нь илт байлаа. Учир юун гэвэл ордны бүхий л зүйл анх ямар байсан тэр хэвээрээ байв. Ханхүү ч цааш Шахдигийн араас мөрдөж эхлэв. Удалгүй Шахдиг олсон боловч тэрээр өөр нэг улаан даашинз бүхий бүсгүйтэй тулалдаж байхыг олжээ. Дайсны минь дайсан миний анд нөхөр байдаг юм хэмээх эртний мэргэдийн үгийг бодож очиж Шахдиг хөнөөж, өнөөх бүсгүйн амийг аварч гэнээ. Гуалиг биетэй, үзэсгэлэн гоо тэр бүсгүй өөрийгөө Цаг Хугацааны арлын хатан хааны шивэгчин Kaileena хэмээн танилцуулах аж. Kaileena ханхүүд Могойн Илд-г өгч, хатан хааны сэнтий байрлах танхимруу орохын тулд арлын хоёр захад байрлах цамхагуудыг ажиллуулах ёстой хэмээв. Ийнхүү ханхүү арлын нэг хэсгээс нөгөө хэсэгрүү явж, гарах боломжгүй саадыг давахын тулд ордоны хаа сайгүй байрлах цаг хугацааны гарцуудаар нэвтрэх аж, тэгээд өнөө үед ирж цайзын нурсан балгас, хана хэрмийг ашиглан бартаа саадыг давж, эргэн цаг хугацааны гарцаар гарч өнгөрсөн үед очин цамхагуудыг ажиллагаанд оруулах ажээ. Энэ хоорондоо залуу хунтайж арал дээр өөрсдөөс нь гадна өөр аймшигт нэгэн мангас байгааг мэджээ. Энэ бол мэдээж түүний тааварлаж байсан аймшигт мангас Дахака байлаа. Яагаад ч дийлэх боломжгүй хүчирхэг тэр араатнаас ханхүү өөрийн хурд хүчний ачаар эсэн мэнд мултрах ажээ. Гагцхүү Дахакагийн цорын ганц сул тал нь ус болохыг ханхүү мэдэж авав гэнэ. Мөн Дахака өнгөрсөн үед бус зөвхөн одоо цагт хотын балгас дундуур тэнүүчилдэг болохыг мэдэж гэнэ. Мөн арал дээр өөр нэгэн сүнс сүүдэр шиг хачирхалтай амьтан явж байхыг олон удаа харж гэнээ. Өөрийг нь мөрдөөд байгаа юм шиг тэрхүү амьтантай нүүр тулах боломж ханхүүд гарсангүй гэнэ. Гэвч Дахакатай тааралдсан гэнэтийн нэгэн учралаар өнөөх сүнс мэт хачирхалтай амьтан ханхүүгийн урдуур орж Дахакад алуулж гэнээ. Энэ бүх ойлгомжгүй явдлын дараагаар хамгийн хачирхалтай нь Дахака залуу ханхүүг огтхон ч тоолгүй яваад өгчээ. Ийн явсаар хатан хааны танхимд нэвтрэх авч Kaileena бүсгүй өөрөө Цаг Хугацааны хатан нь байжээ. Хэдий хүсэхгүй байсан ч тэр үзэсгэлэнт бүсгүйг хөнөөж гэнэ. Бүх зүйлийг дуусгаж хувь тавилангаа эргүүлж чадлаа хэмээн бодсон ханхүү буруу зүйл хийсэн болохоо хожимдож ухаарч гэнэ. Зөвхөн цаг хугацааны хатан хааныг хөнөөснөөр бүх хэргийн учрыг тайлна хэмээн бодсон нь эндүүрэл байж. Удалгүй аймшигт араатан Дахакатай эргэн учирч зугатан явсаар гарах газаргүйгээр хааны ордны хаа ч юм бэ гацаж гэнээ. Бүхий л найдвараа алдаж, горьдлого тасарсан ханхүү удалгүй ханан дээр эртний нэгэн бичээс байхыг олж уншив. Тэрхүү хүйтэн чулуун ханан дээр "Хий Үзэгдлийн Баг" ний талаар бичсэн байх юм гэнэ. Тэрхүү багийг өмссөнөөр гайхалтай хүчтэй болоод зогсохгүй цаг хугацаанд аялах боломжтойг мэдэж авч гэнээ. Ийнхүү ханхүү тэрхүү багийг эрэн явсаар эцэст нь олж гэнэ. Олоод өмсөх ахул зүйрлэшгүй их хүч мэдрэгдэж өнгөрсөн үерүү шилжин очиж гэнээ. Өмнө нь өөрийг нь дагаад байсан тэрхүү сүнс сүүдэр шиг амьтан чухам өөрөө байсныг толинд ойсон өөрийн дүрсийг харсан тэр үедээ л ханхүү ухаарч гэнэ. Мөн тэрхүү амьтан Дахакад алуулсныг ч сайн санаж байлаа. Тийнхүү цааш явсаар өөрийн өнгөрсөн үед очиж өөрийгөө нууцаар дагаж, элдвийн аюулаас өөрийгөө хамгаалсаар явж гэнээ. Хатан хааны нээгдсэн өрөөнд орохоосоо өмнө Дахака Ханхүү хоёрын учирч өөрөө түүнд алуулах ёстой байсан тэр агшинд, Сүүдрийн дайчны багийг өмссөн ханхүү өөрийн хуучин дүрийг үхэлрүү түлхэж Дахакад өргөл болгон өгч гэнээ. Ийнхүү мангасыг хуурч чадсан ханхүү багаа тайлан хаяж хатан хаантай тулахаар түүний өрөөнд орж гэнэ. Энэ бүх хугацаандаа залуу ханхүү өөрийн цуглуулсан шидэт усны туслажтайгаар усан илдийг нээсэн байх агаад түүгээрээ зэвсэглэжээ. Үзэсгэлэнт бүсгүйд сэтгэл татагдсан тэрбээр Kaileena-тай тулалдсангүйэ, харин ч түүнийг дагуулж төрөлх хотруугаа явахаар болж гэнэ. Гэнэтхэн хар утаа манан савсаж өөрийн тавилангаас зугатаж буй Kaileena-г агнахаар Дахака гарч иржээ. Ханхүү өөрийн усан илдээр Дахакатай тулалдаж түүнийг ялах болно. Ийнхүү үзэсгэлэнт бүсгүй Kaileena-аа дагуулсаар цаг хугацааны тэрхүү арлыг үүрд орхиж төрөлх Вавилон хотруугаа явах болно...


Prince of Persia - The Two Thrones

Хувь тавилангийн эрхээр учирсан vзэсгэлэнт бvсгvй Кайлеенагаа дагуулсаар хунтайж маань эртний тvvхт Вавилон хотдоо ирэх боловч ... нvднийх нь өмнө тvймэрт өртсөн төрөлх хот нь дvрэлзэн асч, ард иргэд нь vймж байхыг харлаа. Санаа муут шидтэн Визир аль хэдийн хаан эцгийг нь алаад хотод хөл толгой нь мэдэгдэхгvй аллага хvчирхийллийг эхлvvлсэн байжээ...Үзэсгэлэнт Вавилон хотынхоо хаяанд ирмэгц л дайсны илгээсэн аварга катапултын суманд өртөж хөлөг онгоц нь хэмхрэн салж гэнэ. Мөн энэхэн хооронд дурлалт бүсгүй Калеенагаа дайсны гарт алдаж орхижээ. Хаанаас ирсэн болох нь үл мэдэгдэх лужир биет хачирхалтай тэр амьтад хүн гэхээсээ илүү араатан гэлтэй. Ийнхүү олзлогдсон хайрт бүсгүйгээ аврахаар басхүү өөрийн хаан эцэгээ олохоор ханхүү эгээ л төөрдөг байшин мэт Вавилоны гудамжуудаар нэвтрэн орж олон олон саадыг даван, олон олон атаатан дайснуудыг устгасаар хааны шилтгээнд ирэх авч төрсөн эцэг нь үгүй ажээ...Удалгүй нүдний нь өмнө хайрт Кайлеена нь эрт нэгэн цагт Махаражагийн ордонд учирч асан Визирийн гарт амь үрэгдэх билээ. Яагаад, яагаад Визир амьд байгаа юм бол, ханхүү юуг нь буруу хийчихэв...Мэдээж цаг хугацааны арал дээр очиж хугацааг ухараасан тул Визир амьд байгаа юм. Магадгүй Махаражагийн ордны хаалгыг нээн өгч хаан эцэг Шахраманы нь итгэлийг олж дэргэд нь ирсэн байх. Хорон санаа, шидийн хүч хоёроо ашиглан ханхүүг Кайлеенаг дагуулан ирэхийг урьдаас тааварласан байх. Төд удалгүй санаа муут шидтэн Визир Кайлеенагийн биенд шидэт чинжаалыг дүрснээр түүний биенээс урсан гарах шидэт элсний тусламжтайгаар Зурван (Цаг Хугацааны Бурхан) болон хувилах нь тэр... Газар хөдлөн доргиж, ордны цамхагууд дайвалзан ганхаж ер бусын үйл явдал болж, Визирийг дагаад түүний хамгаалагч цэргүүд аймшигт чөтгөрийн амилсан дүрснүүд болон хувирчээ. Хайрт бүсгүйгээ алдсан боловч хунтайж шидэт чинжаалыг авч чаджээ. Эрт нэгэн цагт хэрэглэж байсан өнөөх чинжаалын ид шидийг ханхүү маань мэдэх билээ. Ийнхүү энэ чинжаалыг авсан нь цаг хугацааг гартаа оруулсантай адил гэдгийг ч мөн мэдэж байлаа. Гэвч Визир Кайлеенаг хөнөөж үхэшгүй мөнхийн шидийг өөрийн болгох үед нь цаг хугацааны хараал Визирийн албат Махастигийн гинжээр дамжин ханхүүгийн цусанд гүн нэвчжээ...Удалгүй ханхүүгийн чихэнд өөр нэгэн дуу хоолой сонсдож, биен дотор нь хэн нэгэн байгааг мэдэж гэнээ. Тиймээ энэ бол хэрэгтээ чөтгөр бус ханхүүгийн хорон санаа, хатуу сэтгэлийн нь амилсан дүр байх аж. Хотын балгас дундуур хэрэн хэсч Визирийн араас явах үед нь өнөөх харанхуйн Ханхүү үе үе бие сэтгэлийг нь эзэмдэж зовооно. Гэвч удалгүй рашаан усанд хүрснээр хараал тайлагдаж, эргэн номхорч хэсэгтээ тайвширна. Тиймээ түүний сул тал ус байлаа. Гэвч ханхүүгийн биеийг хар хүчин эзэмдэж түүний биенд улам бүр нэвчсээр зүрхрүү нь ойртож буйг ханхүү мэдэрч байлаа. Гэвч харанхуйн хунтайжид хувилах үед ер бусын их хүч ханхүүг эзэмдэх билээ. Магадгүй энэ нь зарим нэг дайсантай тулахад ханхүүд тусалсан байж болох юмаа. Ийнхүү гадаад дотоод ертөнцтэй зэрэгцэн тулалдсаар ханхүү урьд өмнө нь учирч, дурлалцаж явсан гүнж Фаратай таарч гэнэ ээ. Хугацааг ухраасан тул гүнж хунтайжийг огтхон ч хараагүй байлаа, харин ханхүү гүнжийг маш сайн таниж байсан нь лавтай. Ийнхүү явах хугацаандаа ханхүү, гүнж 2 олон олон дайсантай тулж, олон олон оньсогыг тайлж, Визирын дайчин хамгаалагчид болох Кломпа, Махасти нарыг дийлж гэнэ. Эрэлхэг ханхүүгээ эргэн ирснийг мэдсэн Вавилоны ард түмэн мод шүүр гээд л гартаа зэвсэг болох бүхнээ барьж дайснуудын эсрэг босож эхлэв. Гэвч харанхуйн хунтайжийн нэгэн удаагийн эзэмдэлтээр ханхүүгийн хорон санааны биеллийг харсан Фара айн сандарч, түүнийг орхин одох болно. Ханхүү учир явдлыг хичнээн удаа тайлбарлавч гүнж түүний үгийг үл сонсоно. Ийн зугатан явахдаа Фара Визирийн гарт оржээ. Үзэсгэлэнт бүсгүйг харсан Визир түүнд дурлаж, өөрийн эхнэрээ болгохоор шийдэж гэнэ. Ханхүү өөрийн сэтгэлт бүсгүйг аврахаар басхүү Визирийг дарахаар өөрийн эцгийн гэрэлт илдийг олж ,түүгээр зэвсгээ хийн хотын хамгийн өндөр цамхаг өөд мацаж, тэндээ Зурван болсон Визирийг хөнөөх билээ. Энэ үед үхсэн Визирийн биенээс Кайлеена бүсгүй өөрийн үнэнхүү төрхөөр уусан гарч ханхүүтэй салах ёсыг гүйцэтгэж, эцсийн удаа түүнийхээ уруул дээр нь үнсээд, хараал идсэн энэ элсний хүчийг ахин хэн ч хаана ч хэзээ ч ашиглаж чадахгүй тийм ертөнцөд өөрийн биеэр аваачихаар явах билээ. Удалгүй ханхүү ухаан балартан унаж түүний оюун санаанд хар хүчин амилж, түүнтэй оюун ухааны ертөнцөд тулалдан дийлэх билээ. Ухаангүй болсон ханхүүг үзэсгэлэнт Фара хар дарсан зүүднээс нь сэрээж гэнэ. Ийнхүү цамхагийн оройд үлдсэн тэр хоёр үзэсгэлэнт Вавилон хотыг хамгийн өндөр цэгээс ажиглан зогсохдоо ханхүү Фарад урьд өмнө болж өнгөрсөн бүхнийг эхнээс нь бүр эхнээс ярьж буйгаар энэхүү үлгэр амар сайхандаа жаргадаг юм...




Сэтгэгдэлүүд: 8
8 | Incorrect-0601 <<< бичсэн | 2016-02-29 | 1:33 PM Сэтгэгдэлтэй хуудас |
yaj Prince of Persia tatah ve ??
+ (0) -
7 | tugsbold <<< бичсэн | 2012-03-25 | 4:04 PM Сэтгэгдэлтэй хуудас |
goy domog bna
+ (0) -
6 | Black_hole <<< бичсэн | 2011-07-27 | 10:38 AM Сэтгэгдэлтэй хуудас |
Хөдөлмөр ч харагдаж байна
+ (0) -
5 | bayanaa <<< бичсэн | 2011-07-27 | 1:21 AM Сэтгэгдэлтэй хуудас |
thanks tsogtoo biggrin
+ (0) -
4 | FeLoR <<< бичсэн | 2011-07-26 | 11:07 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Энэ ч агуу тоглоом шүү. Миний шүтээн тоглоомын нэг. График тэгээд зохиол бас дуу нь үнэхээр гайхамшигтай. Бусад тоглоомоос ялгаатай ганц гол шалтгаан бий тэр нь цаг хугацааг ухрааж удааршруулж болдог. Энэ Бол Миний Шүтээн! biggrin
+ (0) -
3 | Reaver <<< бичсэн | 2011-07-26 | 9:43 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Pooooohh yun ih ym bichee ve tnx
+ (0) -
2 | soul <<< бичсэн | 2011-07-26 | 1:35 PM Сэтгэгдэлтэй хуудас |
aan tiin first
+ (0) -
1 | soul <<< бичсэн | 2011-07-26 | 1:34 PM Сэтгэгдэлтэй хуудас |
mash ih hudulmur bn setgegdelee all
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !