|
“Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн” газрын талаар нийслэлийн
газрын албанаас тодруулах гэсэн боловч завгүй гэх нэрийдлээр хариулт
өгөх хүн олдсонгүй. Энэ хавраас тоглоомуудаа угсарч эхэлсэн паркийн
ажлын явцыг нүдээр үзэхээр зорив.
Нийт 3 5,9 га газартай Үндэсний соёл амралтын хаалгыг олох гэж
нэлээд зүдэрлээ.Тэр чигээр нь төмөр хашаа тойруулан барьсан том газарт
орох гарах хаалга хаяг алга. Нэг их урт төмөр хашаа л үргэлжлээд байх
юм. Урд хэсэгт нь байх төв хаалган дээр очлоо. Ачааны болон барилгын
хүнд даацын машинууд орж гарсаар. Өнгөрсөн хавраас эхлэн угсарч эхэлсэн
тоглоомуудынх зургийг авахаар дотогш ортол хамгаалалтын нөхдүүд мэдээж
оруулсангүй. Учирлаж ярилаа. Бүтсэнгүй. Ажлын явц энээ тэрээг асуухад
ирэх жил нээгдэнэ гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Хөөгдөж туугдахдаа холоос
авсан хэдэн зургаа уншигч та бүхэндээ хүргэе.









Гэрэл зургийг Б.Батгэрэл
|