ГЛОНАСС хиймэл дагуулын навигаци системтэй Оросын анхны гар утас
худалдаанд гарсан тухай Комсомольск правда сайт мэдээлэв. МТС 945 гар
утас 10 990 рублийн үнэтэй бөгөөд сим карттай нь хамт авбал 500 рублиар
хямдрах юм.
Google Android 2.2 системд ажиллах МТС 945 гар утас
нь 3,2 инчийн мэдрэмтгий дэлгэцтэй, 2МП камертай бөгөөд microSD
санамжийн карттай аж. МТС Glonass 945 навигатор нь Хятадын ZTE компанид
үйлдвэрлэгддэг.
ГЛОНАСС навигацийн системийг гар утсанд анх
нэвтрүүлж байгаа МТС компани навигацийн хурд хүчийг сайжруулснаар зах
зээл дэх эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.
Н.Тунгалаг (News.mn)