tsogtoo Мэдээ: 1632 Сэтгэгдэл: 745 Нэр хүнд: 14 Цол: |
TOOLS Мэдээ: 269 Сэтгэгдэл: 666 Нэр хүнд: 1 Цол: |
ByAmBaA Мэдээ: 191 Сэтгэгдэл: 179 Нэр хүнд: 2 Цол: |
WINNER Мэдээ: 147 Сэтгэгдэл: 429 Нэр хүнд: 6 Цол: |
sadness Мэдээ: 120 Сэтгэгдэл: 1384 Нэр хүнд: 3 Цол: |
Нилээн удаан ярилцсаны эцэст, бүгд тарлаа. Хэсэг нөхөдтэйгээ үлдэв. Хоосон, харанхуй, хүйтэн, жихүүцэм гудмаар бид хэд алхална. Салхи нь хүртэл жихүүн байлаа. Гудамжаар нэг хог, цаас хөглөрөх агаад, хааяаа салхинд хийсэх цаас харагдана. Би хаана яваад байна. Танихгүй газар, танихгүй ертөнц. Гэвч би дандаа л явдаг байсан юм шиг л, тайван алхана.
Хонох байшиндаа ирлээ. Нэг найз маань: "Энэ байшинд хоноцгооно. Гурван давхарт нь дажгүй байр бий" гээд урдхан талд минь харагдах 4 давхар байшинг заалаа. Үүлтэй тэнгэрээс, арай чүү бүлтийх сарны туяа л ганцхан, тэр байшинг гэрэлтүүлж байв. Цөөн хэдэн цонх л бүдэгхэн гэрэлтэй байлаа. Угаасаа би сүнс сүүдэрт итгэдэггүй тул тоосонгүй. Яваад орлоо. Өрөө маань бас л жихүүцмээр санагдаж байлаа. Ороод удаагүй байтал хаалага өөрөө хаагдлаа. Сонин л юм. Гэрэл ч өөрөө аслаа. Удалгүй энд тэнд байгаа зүйлс хөдлөх мэт. Нэг харахад байсан зүйл, дахиад харахад өөр байрлалд очсон байх аж.
Даараад болдоггүй. Сэрлээ. Би агаар дээр байж байх юм. Тэгсэн намайг тойроод хэн нэг нь байна. Царайг нь харахыг хүссэнгүй. Би бууж өгөхийг хүссэнгүй. Тэмцэлдлээ. Тэмцэл бүүр ширүүслээ. Тэгтэл миний дээрээс цагаан гялгар уут унаад ирлээ. Миний цээжин биеийг бүхлээр нь бүрхэн авлаа. Тал талаас гарнууд гарч ирээд, уутны цаанаас, уутны амыг хумьж эхлэв. Бачуу байлаа.
Айж байна. Хумьж дуусвал би бүтэж үхэх нь. Гараараа саад боллоо. Тэлэхийг оролдов. Бүтсэнгүй үнэндээ хүч хүрэхгүй байв. Гарнууд боосоор, хоолойнд минь туллаа. Багалзуурдлаа. Амьсгал авч болохгүй байлаа. Нүднээс нулимс гарч, бүлтрэх гэж байгаа юм шиг л байлаа. Бачуурсандаа болоод хөл, гар маань тийчигнэж байлаа. Яахаа мэдхээ болихдоо, ийш тийш сандран харна.
Царайг нь харахаар шийдлээ. Хувхай цагаан царай, улаанаараа эргэлдсэн нүд, бас жихүүцэм хөндий харцаар, жуумалзан надруу харж байлаа. Одоо яах вэ?
Гэнэт толгой нэг санаа орж ирлээ. Сүнстэй таарсан хүмүүс ай
сандаа зугтдаг шүү дээ. Ямар ч байсан амьд л байдаг. Тэгээд л орилоод л гүйхийг оролдов. Нөгөө хэд ч алга болов би айсандаа гүйж байгаад юм мөргөөд, нүдээ нээлээ . . . . . . . .
Гэртээ байлаа. Хар дарж золиг чинь.
Гэхдээ сэрсэн ч гэсэн, энэ бүхэн жинхэнээсээ болсон юм шиг санагдаж байлаа.
Тэр ч байтугай гүйцэд сэрээгүй тархи маань хүртэл, үүнд итгэж сүнс байдын байна, би хаа ч хэлнэ хэмээн бодно.
Ёох аймаар байсан шүү.
kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk
Сэтгэгдэлүүд: 1 | |
1 |
HaS <<< бичсэн | 2010-07-01 | 2:18 PM
Сэтгэгдэлтэй хуудас |
yu ve ene chi ain tanii zohioson ooriin chin zuiluu ain hoo hahah
(0)
| |