Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 14
Зочид 14
Хэрэглэгчид 0

8:04 PM
Онцлох мэдээ: ДОХ - той тун төстэй шинэ өвчин бүртгэгдлээ


Сүүлийн үед дэлхийн өнцөг булан бүрд амьтнаас хүнд халдварлаж, хүний вирус элдэв вирустэй нэгдэж, тааварлахын аргагүй шинэ халдварт өвчнүүд гарсаар байна.

Манай урд хөршид дахин шинэ вирусийн халдвар бүртгэгдлээ. Хаанаас гаралтай ямар өвчний вирус болохыг тогтоогоогүй байгаа ч ДОХ-ийн вирустэй төстэй гэж хятадын эмч нар үзэж байна.

Хятадын хэдэн мянган иргэнээс үл мэдэх вирус илэрчээ. Халдвар авсан бүх хүнээс ДОХ-ийн шинж тэмдэг илэрч байгаа ч, шинжилгээгээр ДОХ-ын вирус илрэхгүй байгааг эмч нар нотлоод байна.

Ийм өвчний тохиолдол Бээжин, Шанхай, Жэзян, Гуандун, Зянсу болон Хунань мужид бүртгэгджээ.

Хонконг, Сингапурт ч энэ үл мэдэгдэх вирус илэрсэн тухай Хонконгийн хэвлэл мэдээллээ.

Урьдчилсан мэдээгээр, ДОХ-той төстэй энэ вирусийн халдвар бэлгийн замаар болон цус, шүлсээр дамжин тархаж байгаа юм байна.

Энэ нь шинэ төрлийн вирус гарсан байж болохыг мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байгаа.

Вирусийн халдвар авсан өвчтөнүүдэд тунгалгийн зангилаа томрох, гар хөлрөх, арьсан дээр улаан толбо гарах, бага зэрэг халуурах шинж тэмдэг ажиглагдаж байгаа юм байна.

 Энэ бүх шинж тэмдэг нь ДОХ-ийн халдвар авсан эхэн үед илэрдэг.

Хятадын хэвлэлд мэдээлснээр, дээрх шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдээс цусны 59 дээж аван, нэмэлт шинжилгээ хийхээр Америкийн лабораториудад илгээжээ.

Ц.Соёлмаа Шууд ТВ


Манай урд хөршид ийм аймшигтай өвчин гарч мянга мянган хүн өвдөөд байгаа учир Монголд орж ирэхгүй гэсэн баталгаа алга байна. ДОХ - оос бол хүн өөрийгөө хамгаалаад байж чадах бол энэ өвчин нь шүлсээр буюу агаар дуслын замаар халдварлаж байна гэж үзэж байгаа тул энэ өвчнөөс сэргийлэх арга тун хэцүү.

Тиймээс Монголын эрүүл мэндийн холбогдох газрууд яаралтай хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна, Япон улсыг байгалийн гамшиг сөнөөж байхад Хятад улсад аймшигтай өвчнүүд ар араасаа гарсаар мөн л том сүйрэл болж байна. Тиймээс Монголчууд бид энэ цаг үед хамгийн зөв алхмуудыг хийх ёстой

eZaLuuS



Category: Сонин хачин | Views: 1209 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 9
9 sadness  
0
Оооо ямар балай юм вэ Дох-ыг чүү ай гэж давж байхад нээрээ...

8 bebe  
0
за зо

7 taz_92  
0
нөгөө нэг юу билээ ВАНГА эмгэн билүү тэр эмгэний хэлсэн зөгнөл нтр нь байх өө хэхэ! biggrin Гэхдээ л HORROR юмаа!

6 saamarlda  
0
valain

5 GaNaA-eZaluuS-4ever  
0
Яанааа

4 Lighty  
0
За би тэгвэл найз охингоо үнсэхгүй ээ ккк tongue

3 Reaver  
0
hyataduudaas ym ym garii shuu

2 gamer_ezaluus  
0
aygui bol mongold ali hediin orood irteen

1 bj_slht  
0
лол

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  4-р сар 2011  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz